22 июн. 2009 г.

Express account 2009

_____________________________________________________________________________________

Программыг суулгах, ажиллуулах




Программыг ажиллуулахад эхлээд компьютерт уншуулж суулгах хэрэгтэй. Үүний тулд дагалдан ирсэн СD-г компьютерт хийнэ. Setup.exe-ийг дарж ажиллуулж Next товчийг дарж үргэлжлүүлсэнээр сууна.



Программыг суулгаж дууссаны дараа санах ойд ачаалж ажиллуулах үед компьютерын нүүрний хэсэг (Desktop) дээрх Express Account гэсэн программын Icon буюу таних тэмдэг дээр дарж программыг ажиллуулна.

Программ ажиллаж эхлэх үед мэдээллийн цонхыг харуулах болно. Анх эхлэх үед программ нууц үггүй байх ба шууд ажиллана.


Харин та мэдээллээ нууцлах зорилгоор нууц үг хийж болно. Энэ тохиолдолд нууц үгийг зөв оруулснаар бааз ачаалагдана.

Баазыг дахин хувилан олшруулан шинэ нэр өгч шинэ бааз үүсгэж болох ба уг шинэ баазын замыг зааж өгснөөр шинэ баазтай холбогдон ажиллана. Шинэ бааз үүсгэхдээ C:\Program Files хавтсанд байгаа AccountEmpty баазыг хуулж, үүссэн шинэ баазад нэр өгснөөр хоосон шинэ бааз үүсэх болно. Энэхүү программын үндсэн хэсэг нь C:\Program Files\NBB-д байрлаж байгаа учир анх суухдаа энэ хэсэгт суусан байх шаардлагатай. Хэрвээ таны компьютерын Windows C-харданд суусан бол ямар нэгэн асуудал гарахгүй. Харин C-гээс өөр харданд суусан бол жишээ нь D харданд суусан бол D:\ProgramFiles\NBB-ыг C:\Program Files\NBB-руу хуулах хэрэгтэй.

Программ ачаалагдаж дууссаны дараа үндсэн цонх ажиллах болно.

Программыг сүлжээгээр ашиглах тохиолдолд баазын замыг сүлжээ компьютерын бааз байгаа зам руу заахад хангалттай. Жишээлбэл Alim нэртэй сүлжээ компьютерт байгаа C харданд байгаа Account бааз руу хандах бол \\Alim\C\Account.mdb гэж заахад болно.

Анхааруулга:



Компьютерт программыг суулгах үед заавал зохиогчийн тамгатай CD-нээс setup программыг уншуулах хэрэгтэй. Алдаа хянах программ нь уг СD-нээс программыг суулгах үед хамт суух болно. Бусад тохиолдолд алдаа засагдах программ ажиллахгүй CD нэхэж удаан ажиллана. Программыг аль болох нэг компьютерт тогтвортой ашиглах нь тохиромжтой. Хэрвээ их мэдээлэл агуулж буй бол бааз нөөцлөх функцыг ашиглан баазаа нөөцлөн авч байх хэрэгтэй. Компьюторын эвдэрлийн үед бааз ажиллахгүй болсон үед өмнө нь нөөцөлсөн баазаа ашиглах болно.

Эхлэх товчыг дарснаар программыг ажиллуулах үндсэн цонх гарна.
Үндсэн цонхонд ажиллах дараах функцууд байна. Үүнд:


1. Ерөнхий журнал

2. Бэлэн мөнгө

3. Харилцах

4. Авлага

5. Бараа материал

6. Үндсэн хөрөнгө

7. Өглөг

8. Цалин,.



Үндсэн цонх




Үндсэн цонхонд байгаа цэсүүдийг ашиглан бүртгэл хөтлөхөөс гадна зурган дүрс бүхий командуудыг ашиглаж болно.


Техникийн нөхцөл:



Программтай ажиллахын тулд компьютерийн техникийн болон программ хангамжийн зарим нөхцлийг урьдчилан хангасан байх шаардлагатай. Доор дурьдсан компьютерийн техникийн үзүүлэлтүүд нь манай программ ажиллах боломжтой хамгийн доод түвшний үзүүлэлтүүд бөгөөд программ хурдан шуурхай ажиллах үүднээс аль болох үүнээс өндөр үзүүлэлттэй компьютер ашиглавал сайн.

Процессор : Pentium;
Хурд : 500 MHz;
Санах ой : 32 MB;
Дискний сул зай : 100 MB;



1. Ерөнхий журнал



Ерөнхий журналд бүх төрлийн гүйлгээг бүртгэж болно. Гар аргаар санхүүгийн тайлан гаргадаг компаний хувьд зөвхөн ерөнхий журналыг ашиглахад хангалттай. Эхлээд огноо, баримтын дугаар, гүйлгээний утгыг бөглөнө. Үүний дараа мөр нэмэх товчыг даран дансаа оруулна. Данс оруулахдаа Ашиглах данс бүрт харгалзах кодыг нээсэн ба уг кодыг шууд ашиглаж болно. Оруулах дансны кодыг мэдэхгүй үед дансны код баганын хэсэгт хулганыг аваачихад гурван цэг бүхий дарах товчлуур гарах ба энэ хэсэгт дарахад бүх дансны мэдээлэл гарч ирнэ. Дансны кодыг зөв оруулсны дараа дебет багананд дүнг бичнэ. Дахин мөр нэмэх товчоо даран дансаа оруулан кредит багананд дүнгээ бичиж хадгалах товчыг даран хадгална. Данс шинээр нэмэх бол Үндсэн цонхны Лавлах руу орж дансны нэр гэсэн хүснэгтийг гаргаж нэмэх үйлдлийг гүйцэтгэнэ. Ерөнхий журналд нэг дебет олон кредит данс эсвэл нэг кредит олон дебет данс оруулж хадгалж болох бөгөөд хөлийн дүн нь хоорондоо тэнцэж байх ёстой. Тооцоолол хэсэгт дебет болон кредит багананд буй дүнг тооны машин ашиглан үржиж, хуваах зэрэг үйлдэл ашиглан хувиргахад ашиглана. Бусад тохиолдолд тооцооллын үйлдлийг ашиглах шаардлагагүй. Хадгалсан мэдээлэлд засвар хийх бол ерөнхий журналын гүйлгээний жагсаалтаас засах товчыг дарахад энэ цонх нь засвар хийх мэдээллийг агуулсан байдлаар харагдах бөгөөд засвар хийж хадгалснаар өмнөх мэдээлэл өөрчлөгдөнө.



1. Ерөнхий журналын гүйлгээний жагсаалт



Засах товчыг урд нь бүртгэгдсэн гүйлгээнд засвар хийж өөрчлөх үед ашиглана. Ерөнхий журналаар бүртгэгдсэн гүйлгээг харахын урд товч цэглэгдсэн үед зөвхөн ерөнхий журналаар бүртгэгдсэн гүйлгээнүүд харагдана. Харин бүх гүйлгээ цэглэгдсэн үед бүх гүйлгээний ерөнхий журнал харагдана. Аль нэг баганаар эрэмбэ (өсөх, буурах) үүсгэх бол баганы толгой хэсэгт нэг дарна. Их хэмжээний гүйлгээ бүртгэсэн үед хэрэгтэй мэдээллийг ялгаж харах бол шүүлт хийх үйлдэл ашиглана. Шүүлт хийхдээ толгойн баруун талын хэсэгт дарж шүүлт хийх утгаа оруулж шүүнэ. Эрэмбэ болон шүүлтийг ашигласнаар эрэмбэлэгдсэн хэрэгцээтэй мэдээллийг хэвлэж авах боломжтой болно. Эрэмбийг зогсоож анх хадгалагдсан дарааллаар харах бол эрэмбэ зогсоох командыг идэвхжүүлнэ. Шүүлтийг болиулах бол шүүлтийн утгыг “All“ болгоно. Хугацааны интервал нь мэдээллийг хугацагаар шүүж харуулахад оршино. Өмнө нь хадгалсан мэдээлэл харагдахгүй бол хоёр хугацааны хооронд оршиж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.


Туслах журнал



Туслах журналд дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдах ажил гүйлгээг бүртгэнэ.


2. Бэлэн мөнгөний бүртгэл




Бэлэн мөнгөний дэлгэрэнгүй бүртгэл нь Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтанд бичигдэх утгуудыг бүгдийг нь программд хадгалан хэвлэж авах боломжтой. Дебет төрөл нь Бэлэн мөнгөний орлогын, Кредит төрөл нь Бэлэн мөнгөний зарлагын анхан шатны баримтыг хэвлэж гаргана.

Бэлэн мөнгөний дэлгэрэнгүй бүртгэлийг ашиглах үед эхлээд бүртгэлийн төрлийг дебет эсвэл кредит эсэхийг тодорхойлж өгнө. Үүний дараа дансны харьцаа дебет болон кредит дансны кодыг оруулна. Бусад бүх харгалзах нүднүүдэд тодорхойлогдох утгуудыг бичиж дуусаад хадгална. Харгалзах бүх нүдэнд утгыг оруулсан бол хэвлэх үед блэн мөнгөний баримтын утгууд бөглөгдөж гарна.

Бэлэн мөнгөний гүйлгээгээ хадгалсны дараа засах бол Бэлэн мөнгө засах товчыг дарснаар гүйлгээнүүдийн жагсаалт гарах ба жагсаалтаас идэвхжүүлэн засах товчыг дарж засна. Дараах Бэлэн мөнгөний гүйлгээний жагсаалт агуулсан цонх гарна.

Бэлэн мөнгө засах командын дараалал.

Бэлэн мөнгөний гүйлгээний жагсаалтаар Бэлэн мөнгөний журналаар бүртгэгдсэн гүйлгээнүүд харагдах ба засвар хийхэд ашиглаж болно.

Талбарын толгой хэсгийн буланд байгаа команд нь шүүлт хийх команд байна. Шүүлт хийх командаар хэрэгцээтэй мэдээллийг шүүж авна.


3. Харилцах дансны бүртгэл



Энэ бүртгэл нь банкинд гүйлгээ хийх үед төлбөрийн даалгавар бэлтгэх зорилгоор ашиглагдана. Эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлж, дансны харьцааны дебет болон кредит дансны кодыг оруулна. Төлбөрийн даалгаварын зарим мэдээлэл нь байгууллагын мэдээлэлтэй холбоотой учир байгууллагын мэдээлэл гэсэн цонхны утгуудыг бөглөсөн байх шаардлагатай.

Харилцах дансны бүртгэлд засвар хийх бол харилцахын гүйлгээний жагсаалтаас засвар хийх гүйлгээний мэдээллийг олж түүн дээр хоёр удаа дарах эсвэл засах товчыг дарж засвар хийх мэдээлэл агуулсан бүртгэлийг гаргаж засна.

Банкинд илгээх төлбөрийн даалгаврыг хэвлэж авах бол бүртгэлийн төрлийг кредит болгож харгалзах нүднүүдэд мэдээлэл оруулснаар харах товчийг дарж хэвлэж авна.


Харилцахад гарсан гүйлгээг засахад харилцах засах товчыг дарснаар харилцахын гүйлгээний жагсаалт гарна. Уг гүйлгээнээс засах гүйлгээг идэвхжүүлэн засах товчыг дарснаар засварын горим биелэгдэнэ.


Харилцахын гүйлгээний жагсаалтаар харилцахын журналаар бүртгэгдсэн гүйлгээнүүд харагдана. Дараах зурагт Дебет талбараар эрэмблэгдсэн байна. Талбарын толгой хэсгийн буланд байгаа команд нь шүүлт хийх команд байна. Шүүлт хийх командаар хэрэгцээтэй мэдээллийг шүүж авна.


4. Авлагын дансны бүртгэл



Авлагын эхний үлдэгдлийг дэлгэрэнгүй байдлаар бүртгэх үед авлагын эхний үлдэгдлийг ашиглана.

Авлагын бүртгэлд харилцагчийн код нэрийг урьдчилан оруулсан байна. Харилцагчийн код болон нэрийг оруулахдаа Үндсэн цонхны Лавлах руу Харилцагчдын нэр гэсэн хүснэгтийг гаргаж харилцагчдын нэрийг оруулна. Тухайн харилцагчийнхаа өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Авлагын гүйлгээг бүртгэхэд эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлно. Үүний дараа харилцагчийн кодыг оруулна. Харилцагчийн өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Дансны харьцааны дебет болон кредитид харгалзах дансны кодыг оруулж хадгална.

Хадгалагдсан мэдээлэлд засвар хийх үед Авлагын гүйлгээ засах командыг ажиллуулна.

Авлагын бүртгэлд бүртгэгдсэн гүйлгээ авлагын гүйлгээний жагсаалтанд харагдах бөгөөд эдгээрийг хэвлэж авах бол харах товчийг дарж хэвлэж авна.

5. Бараа материал



Бараа материалын эхний үлдэгдлийг дэлгэрэнгүй байдлаар бүртгэх үед бараа материалын эхний үлдэгдлийг ашиглана.

Бараа материалын бүртгэлд материалын код нэрийг урьдчилан оруулсан байна. Гүйлгээг бүртгэхэд эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлно. Материал худалдан авах үед орлогын, зардал болгох үед зарлагын, худалдах үед борлуулалтын өмнөх нүдийг идэвхжүүлнэ. Үүний дараа материалын кодыг оруулна. Тухайн оруулсан материалынхаа өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Дансны харьцааны дебет болон кредитид харгалзах дансны кодыг оруулж хадгална. Гүйлгээний харгалзах утгуудыг бөглөсний дараа материалын орлого болон зарлагын падааныг харах товчийг даран хэвлэн авах боломжтой. Бараа материалыг зарлага болгох эсвэл борлуулалт хийх үед өртөг бодох товч идэвхтэй болох ба энэ товчийг дарснаар бараа материалын зарлага татварын хуулийн дагуу дундаж өртгөөр бодогдох болно.

Хадгалагдсан мэдээлэлд засвар хийх үед Бараа материалын гүйлгээ засах командыг ажиллуулна.

Бараа материалын засах горим.

Бараа материалын борлуулалтын бүртгэл

Бараа борлуулах үед дөрвөн данс харьцах бөгөөд тэдгээрийн кодыг оруулж өгнө. Худалдах барааг барааны нэр оруулахдаа үнийн дүнг заавал бөглөх шаардлагатай.

Бараа материалын засварын үйлдэл нь өмнө гарсан засварын горимтой ижил бөгөөд засах гүйлгээн дээрээ 2 товших эсвэл засах товчыг дарахад хангалттай.

6. Үндсэн хөрөнгө




Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг дэлгэрэнгүй байдлаар бүртгэх үед үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг ашиглана.

Үндсэн хөрөнгийн бүртгэлд хөрөнгийн код нэрийг урьдчилан оруулсан байна. Гүйлгээг бүртгэхэд эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлно. Үндсэн хөрөнгийг худалдан авах үед орлогын, зардал болгох үед зарлагын, засварын зардал гаргаж капиталжих үед өртөг нэмэх, үнэ цэнэ буурах үед өртөг буурах, элэгдэл тооцох үед элэгдлийн өмнөх нүдийг идэвхжүүлнэ. Үүний дараа хөрөнгийн кодыг оруулна. Тухайн оруулсан хөрөнгийн өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Дансны харьцааны дебет болон кредитид харгалзах дансны кодыг оруулж хадгална. Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож бүртгэх үед бүртгэлийн төрлийн элэгдэл товчийн өмнөх нүдийг цэглэнэ. Үүний дараа хөрөнгүүдийг жагсаан оруулсаны дараа элэгдэл товийг дарахад татварын хуулийн дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргын дагуу автоматаар тооцож гаргана.

Хадгалагдсан мэдээлэлд засвар хийх үед Үндсэн хөрөнгийн гүйлгээ засах командыг ажиллуулна.

Үндсэн хөрөнгийн засах горим.



Үндсэн хөрөнгийн засварын үйлдэл нь өмнө гарсан засварын горимтой ижил бөгөөд засах гүйлгээн дээрээ 2 товших эсвэл засах товчыг дарахад хангалттай.

Үндсэн хөрөнгийн гүйлгээний жагсаалтын харах товчыг дарахад дараах тайланг хэвлэх боломжтой болно. Хэвлэлтийг тодорхой нөхцлүүдээр шүүж, ялгаж хэвлэх бол толгойн хэсэгт дарж шүүлтийн командуудыг ашиглаж болно.


7. Өглөгийн дансны бүртгэл





Өглөгийн дансны эхний үлдэгдлийг дэлгэрэнгүй байдлаар бүртгэх үед өглөгийн дансны эхний үлдэгдлийг ашиглана.

Өглөгийн бүртгэлд харилцагчийн код нэрийг урьдчилан оруулсан байна. Харилцагчийн код болон нэрийг оруулах нь Авлагын бүртгэлтэй ижил байна. Өглөгийн гүйлгээг бүртгэхэд эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлно. Үүний дараа харилцагчийн кодыг оруулна. Харилцагчийн өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Дансны харьцааны дебет болон кредитид харгалзах дансны кодыг оруулж хадгална. Хадгалагдсан мэдээлэлд засвар хийх үед Өглөгийн гүйлгээ засах командыг ажиллуулна. Ерөнхийдөө өглөгийн бүртгэл нь авлагатай ижил үйлдэлтэй. Бүртгэлийн төрөл нь өглөгийн дебет эсвэл кредит бичилт эсэхийг тодорхойлох бөгөөд дебет үед дансны харьцааны бүх дебет данс өглөгийн данс болно. Харин бүртгэлийн төрөл кредит бол кредит дансны жагсаалт бүгд өглөгийн данс болсон байна. Бүх мэдээллийг оруулсаны дараа хадгалах товчийг дарахад өглөгийн мэдээлэл өглөгийн гүйлгээний жагсаалт руу хадгалагдаж, дансны харьцааны мэдээлэл ерөнхий журнал руу хадгалагдана.

8. Цалингийн бүртгэл



Цалингийн бүртгэлд Ажилчдын код нэрийг урьдчилан оруулсан байна. Гүйлгээг бүртгэхэд эхлээд бүртгэлийн төрлийг тодорхойлно. Сард 2 удаа цалин олгодог компаний хувьд эхний цалинг олгоход урьдчилгаа, сарын эцсийн цалинг олгох үед сүүл цалингийн өмнөх нүдийг идэвхжүүлнэ. Үүний дараа цалинг бүртгэхэд ажилчдын кодыг оруулна. Тухайн оруулсан Ажилчдын өмнөх мэдээллийг үзэхийг хүсвэл Лавлах гэсэн хэсэгт дарж үзнэ. Дансны харьцааны дебет болон кредитид харгалзах дансны кодыг оруулж хадгална. Гүйлгээний харгалзах утгуудыг бөглөсний дараа урьдчилгаа болон сүүл цалинг хэвлэж авах боломжтой. Сүүл цалинг бодох үед өмнөх урьдчилгаа цалинг лавлахаас харж гараар оруулж өгөх эсвэл урьдчилгаа товчийг дарах хэрэгтэй. Харах товчийг даран цалин олгох цэсийг харж принтерийн товчлуур дээр даран хэвлэж авах боломжтой.

Сүүл цалингийн өмнөх нүдийг дарахад сүүл цалин бодох хүснэгт бэлэн болно. Сүүл цалингийн хувьд нилээд олон данс харьцах бөгөөд бүх дансдыг зөв оруулсан байх хэрэгтэй. Зохиогчоос тохирох дансдыг автоматаар оруулсан байгаа бөгөөд эдгээр дансдыг шууд ашиглаж болно. Мөн харах товчийг даран сүүл цалингийн цэсийг хэвлэн авах боломжтой.

Хадгалагдсан мэдээлэлд засвар хийх үед цалингийн гүйлгээ засах командыг ажиллуулна. Таны хадгалагдсан мэдээлэл харагдахгүй бол хугацааг харж хадгалсан мэдээлэл хугацааны интервалд багтаж буйг мэдэх хэрэгтэй.



Лавлах мэдээлэл



Данс оруулах



Программд дөхөм болгох зорилгоор бүх баланс болон орлогийн тайлангийн данс бүрт нэг данс нээж өгсөн. Хэрэв нэмж данс нэмэх шаардлага гарвал энэ цонхыг ашиглана данс нэмнэ. Бүлгийн нэр нь Санхүүгийн тайланд тусгагдах бүх дансдын жагсаалт байна. Шинэ данс оруулахдаа нэмэх товчыг дарж харъяалах бүлгийн нэрийг сонгож оруулна. Ямар ч данс оруулахдаа харъяалалыг зөв сонгож оруулах ёстой. Хэрэв таны санхүүгийн тайлан буруу алдаатай гарч байгаа санагдвал бүх дансаа шалгаж харяалал нь зөв эсэхийг үзэх хэрэгтэй. Шинэ данс нэмж оруулаад хадгалах товчыг дарж хадгална. Дансыг устгах үед өмнө нь уг дансаар гүйлгээ гарч байсан болон үндсэн дансанд харгалзан зөвхөн нэг данс байгаа бол устгагдахгүй ба бусад тохиолдолд уг дансыг устгаж болно. Дансны дүн гэсэн багана нь эхний үлдэгдлийн дүн байна. Хэрвээ Авлага, Өглөг, Бараа материал, Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг туслах журналаар бүртгэх бол Туслахаар бүртгэх гэсэн хэсгийн чагтлах товчийг дарна. Ингэж чагталснаар туслах журналын данстай холбож өгнө.

Харилцагчдын нэрсийг оруулах



Харилцагчдыг дотор нь тодорхой бүлэг болгон тусгаарлах бол бүлгийн нэр шинээр оруулна. Бүлгийн нэрийг оруулахдаа нэмэх товчийг даран Бүлгийн код болон нэрийн аль алинд харгалзах утгыг бичээд хадгалах точвийг дарна. Харилцагчдыг оруулахдаа харилцагчдын код болон нэрийг оруулсаны дараа аль бүлэг харъяалахыг зааж өгч хадгална. Бүлгийн болон харилцагчийн код давхардаж болохгүй ба давхардсан үед алдаа өгч хадгалах үйлдэл зогсоно. Өмнө нь уг харилцагчаар ямар нэгэн гүйлгээ гараагүй бол устгах товч дарахад устгагдана.

Материалын нэр оруулах



Материалын нэр оруулах үйлдлүүд нь харилцагчидтай адил байна. Худалдан борлуулах барааны хувьд заавал худалдах үнийг оруулна. Худалдах үнэ нь Бараа материалын борлуулалтын журналд борлуулалтын дүн болж тусгагдана.

Хөрөнгийн нэр оруулах




Хөрөнгийг харилцагчидтай адил бүртгэх бөгөөд ашиглах жилийг зөв тодорхойлж өгсөн байна. Энэ нь үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцоход ашиглагддаг.

Ажилчдын нэр оруулах



Ажилчдын нэрсийг оруулах үед Регистр, НДШ ¹, ЭМД ¹ -уудыг зөв оруулж өгнө. Эдгээр мэдээлэл нь НДШ-ийн тайлан гаргахад ашиглагдах мэдээлэл тул зөв бөглөх хэрэгтэй.

Санхүүгийн ерөнхий мэдээлэл





Санхүүгийн ерөнхий мэдээлэлд тусгагдах мэдээллийг бүрэн гүйцэд бөглөх хэрэгтэй. Энэ мэдээлэл нь бусад тайлангуудтай холбоотой мэдээллүүд байдаг. НДШ болон ХАОАТ-д тусгагдсан мэдээллүүд нь цалин бодогдоход хэрэгтэй мэдээлэл учир хуульд заасны дагуу зөв бөглөнө.

Түлхүүр үг оруулах



Анх удаа түлхүүр үг оруулахдаа хуучин түлхүүр үгийг хоосон байлгаж, шинэ түлхүүр үгэнд нууц үгээ бичиж, уг үгээ дахин оруулах мөрөнд дахин бичиж хадгална. Хэрэв оруулсан түлхүүр үгээ өөрчлөх бол Хуучин түлхүүр үгэнд өмнө нь оруулсан түлхүүр үгээ бичиж шинэ түлхүүр үгэнд шинэ түлхүүр үгээ бичиж, уг түлхүүр үгээ дахин оруулах мөрөнд дахин бичиж хадгалснаар түлхүүр үг өөрчлөгдөнө.

Баримт



Анхан шатны маягт хэвлэх




Анхан шатны маягтыг хэвлэхдээ хэвлэх маягтыг цэглэж харах товчыг дарж харна. Хэрэв анхан шатны маягтыг хэрхэн бөглөх болон хэдэн хувь үйлдэх талаар мэдээлэл авахыг хүсвэл асуултын тэмдгийг дарж харж болно. Анхан шатны аль ч маягтан дээр шууд бичих боломжтой. Баруун дээд өнцөгт байх асуултын тэмдэг дээр дарснаар анхан шатны баримтын талаарх мэдээлэл гарна. Энэ мэдээлэл нь анхан шатны баримтыг хэрхэн бөглөх, хэдэн хувь үйлдэх зэрэг тайлбар мэдээлэл байна.

Журнал тайлан хэвлэх




Анхан шатны маягтын нэгэн адил журнал тайлангуудыг мөн адил хэвлэж авах ба хэрхэн бөглөх талаар заавар зөвлөмжийг асуултын тэмдэг дээр дарж харна.

Санхүү, татварын тайлан хэвлэх



Анхан шатны маягтын нэгэн адил санхүү, татварын тайлангуудыг мөн адил хэвлэж авах ба хэрхэн бөглөх талаар заавар зөвлөмжийг асуултын тэмдэг дээр дарж харна.

Тогтмол хэрэглэгддэг татварын тайланг хэвлэж авахаас гадна бусад төрлийн татварын тайланг интернэтээс татан авч хэвлэж авах боломжтой. Санхүүгийн тайлангийн маягтыг улирлаар болон жилээр хэвлэж авах боломжтой. Жилээр хэвлэх үед жилийн өмнөх товчыг чагтлана. Энэ үед тодруулгын тайлан идэвхтэй болж жилийн эцсийн тодруулгыг хэвлэж авах боломжтой. Бүх төрлийн татвар, санхүү, нийгмийн даатгалын тайланд шууд мэдээлэл оруулж хэвлэж авах боломжтой. Мэдээлэл оруулсан тайлангаа дараа нь ашиглах зорилгоор хадгалж болно.

ТАЙЛАН



Журнал Тайлан



Энэ хэсэгт өмнө нь дурдсан санхүүгийн баримтуудыг баазтай холбон санхүүгийн мэдээг хэрхэн гаргахыг үзнэ. Журнал тайлангаас бүртгэсэн гүйлгээнийхээ талаар стандарт тайлан мэдээ хэвлэн авахад ашиглана. Энэ тайлангаас ямар мэдээлэл авч болохыг дараах жижиг жишээ өгөгдөл оруулсан гүйлгээний мэдээлэл хэрхэн хэвлэгдэхээс харъя.

Худалдаа, үйлчилгээний “Хүрхрээ” ХХК



Эхлэлийн баланстай холбогдох мэдээлэл.

/Эхлэлийн баланстай холбогдох мэдээллийг 2006/12/31-нээр бүртгэнэ./

1. Касс 2,450,000¥

2. Харилцах 3,800,000¥

3. Барилга 2,000,000¥, хуримтагдсан элэгдэл 500,000¥. Ашиглах хугацаа 40 жил.

4. А бараа 1000 ширхэг нэгж нь 360¥, нийт 360,000¥

5. Урьдчилж төлсөн даатгал /6 сарын/ 60,000¥

6. Дансаар өглөг ”Хайрхан” компани 200,000¥

7. Орлогын татварын өглөг 75,000¥

8. Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 36,000¥

9. Хувийн өмч 6,500,000¥

10. Хуримтлагдсан ашиг 1,359,000¥, үүнээс тайлант үеийнх 159,000¥, өмнөх үеийнх 1,200,000¥

Тайлант сарын ажил гүйлгээ /2007 оны 1 сар/

1 1/2 Тавилга 200,000 төгрөгөөр худалдан авсан. Ашиглах хугацаа 10 жил.
2 1/8 Хайрхан компаниас 500,000 төгрөгийн зээл авсан.
3 1/10 Байрны түрээсийн төлбөрт 100,000 төгрөг төлсөн.
4 1/12.Болор компаниас А бараа 500 ширхэгийг нэгжийг нь 400¥-өөр худалдан авсан.
5 1/14 Мичид компаниас A бараа 500 ширхэгийг нэгжийг нь 380¥-өөр худалдан авсан.
6 1/15 Урьдчилгаа цалин дараах хүмүүст олгосон.Г.Эрдэнэ: 60,000Б.Хишгээ: 50,000
7 1/18 А барааны борлуулалтын үнэ нь 1000 төгрөг. 800 ширхэг борлуулсан.
Борлуулалтын өртгийг дундаж өртгөөр тооцоолно.
8 1/20 Тээврийн зардалд 40,000 төгрөг төлсөн.
9 1/25 Хайрхан компаний өрнөөс 200,000 төгрөгийг төлсөн.
10 1/28 C.Болдод 100,000 төгрөг зээлсэн.
11 1/30 Сүүл цалин дараах хүмүүст олгосон.Г.Эрдэнэ: 120,000Б.Хишгээ: 100,000
12 1/30 Хөрөнгөндөө нэг сарын элэгдэл тооцсон. Шулуун шугамын арга ашиглана.
13 1/30 Урьдчилж төлсөн даатгалын нэг сарын зардлыг тооцов.
14 1/30 Орлогын татварыг 10 хувиар тооц.
15 1/30 Хаалтын бичилт хийж санхүүгийн тайлан гарга.
Хариу
· Эхлэлийн баланс - 8,170,000
· Балансын дүн - 8,621,967
· Орлогын тайлангийн дүн - 74,130
· Өмчийн тайлангийн дүн - 7,933,130
· Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүн - 277,800

/Дээрх ажил гүйлгээг хэрхэн бүртгэснийг C:\Program Files\Account1.mdb баазаас үзээрэй. Энэхүү ажил гүйлгээг бие даан хийж сурснаар энэхүү программтай ажиллах чадварыг эзэмшинэ./

Журналын товчоог нийт харьцсан дансаар гаргахаас гадна нэг дансаар тусгайлан гаргаж болно. Жишээ нь Кассын дансны /100100/ кредит гүйлгээний жагсаалт доор өгөгдсөн байна. Энэ нь мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар ашигласныг харах боломжийг олгоно.




Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооны хуудсыг цалингийн гүйлгээг оруулснаар хэвлэн авах боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлан маягтаас харж Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооны хуудсыг үндэслэн бөглөж хэвлэн нийгмийн даатгалтай холбогдох тайлан мэдээг бэлтгэнэ. Нийгмийн даатгалын тайланг сар бүр гаргах учир Журнал тайлангийн тайлант үеийг хугацааг сараар тохируулна.

Журнал тайлангийн мэдээллийг харахад огноо, дугаар, кодоор эрэмбэлж харах боломжтой ба үүний тулд утгын өмнөх цэгийг идэвхжүүлнэ.

Санхүүгийн тайлан




Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээний эцсийн бүтээгдэхүүн нь санхүүгийн тайлан байдаг. Бүх ажил гүйлгээг алдаагүй зөв бүртгэж дууссаны дараа санхүүгийн тайлангуудыг хэвлэж авна. Санхүүгийн улирлын тайланг Б стандарт маягтаар гаргах ба жилийн буюу 4 улирлын тайланг А стандарт маягтаар гаргана. Өмнөх Хүрхрээ компаний жишээнд өгөгдсөн гүйлгээг бүртгэснээр компьютерт автоматаар бодож санхүүгийн тайлангуудыг хэвлэн гаргана.

Санхүүгийн жилийн тайлан бэлтгэж байгаа үед тодруулгын тайлан хэвлэх шаардлагатай болно. Тодруулгын тайланг тайлан маягтаас харж санхүүгийн тайлангийн үр дүнг дээр нь бичиж хэвлэнэ.

Баланс




Орлогын тайлан



Орлогын тайланг улирлаар гаргах үед тайлант жилийн өссөн дүнгээр бэлтгэнэ. Жилээр гаргах үед өмнөх болон тайлант жилийн өссөн дүнг харуулсан 2 баганаар гаргана.


Өмчийн өөрчлөлтийн тайлан




Өмчийн өөрчлөлтийн тайланд тусгагдах мэдээлэл нь Төрийн өмч буюу 410-тай үндсэн кодоос эхлэн Өмнөх үеийн хуримтлагдсан ашиг буюу 422-той үндсэн код хүртэлх мэдээллийг агуулна. Эдгээр дансанд гүйлгээг үнэн зөв бүртгэснээр өмчийн өөрчлөлтийн тайланд тусгагдах 3 жилийн үр дүн нь зөв гарах болно.

Мөнгөн гүйлгээний тайлан



Мөнгөн гүйлгээний тайланг улирлаар гаргах үед тайлант жилийн мөнгөн хөрөнгийн өөрчлөлтөөр бэлтгэнэ. Жилээр гаргах үед өмнөх болон тайлант жилийн мөнгөн дүнг харуулсан 2 баганаар гаргана.


Нягтлан бодох бүртгэлийн онол



Онлын хэсэгт практикт өргөн хэрэглэгддэг Нягтлан бодох бүртгэлийн Анхан шат болон Дунд шатны бүртгэлийн онлыг тусгасан.

Нягтлан бодох бүртгэлийн дадлага




Онлын мэдлэгээ бататгах болон өөрийнхөө мэдлэгийг сорьж үзэхэд зориулж бүлэг тус бүрт 20 асуулттай тест бэлтгэсэн. Эдгээр тестэнд хариулж сурснаар мэргэшсэн нягтлан бодогчийн болон бусад шалгалтанд тодорхой хэмжээний бэлтгэлтэй болно.

Тесттэй ажиллахад дараах үйлдлийг гүйцэтгэнэ.

Хариулах сэдвээ сонгон гарч ирсэн цонхноос эхлэх гэсэн товчийг дарж асуултандаа хариулаад цааш гэсэн товчийг дарж 20 асуултанд бүрэн хариулна. Бүрэн хариулсны дараа шалгах товч идэвхтэй болох ба шалгах товчин дээр дарж хариултынхаа үр дүнг үзнэ. Хариултын үр дүн нь нийт 20 асуултнаас хэдэд нь зөв хариулсныг илтгэнэ.

Бааз нөөцлөх




Компьютерын эвдрэл, Цахилгааны тасалдал зэрэг шалтгаанаас болж бааз гэмтэж магадгүй тул их мэдээлэл хадгалагдаж буй буй баазаа нөөцөлж байх хэрэгтэй. Нөөцлөхийн тулд нөөцлөх товчийг дарна.

Компьютерыг форматлаж засах үед программын үндсэн бааз болон нөөц баазыг цуг авч флаш болон бусад дискинд хадгалах хэрэгтэй.

Ажлын өндөр амжилт хүсье!

www.automarket.mn