22 июн. 2009 г.

Express account 2009 программын танилцуулга

_________________________________________________________________________________________________


Өнөө үед цахим мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд санхүү бүртгэлийн программуудыг өргөн ашиглаж байна. Бидний өргөн барьж буй EXPRESS ACCOUNT 2009 хэмээх энэхүү санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн программ нь анхан шатны мэдээлэлийг энгийн болон баркод ашиглах зэрэг олон аргаар оруулж санхүүгийн тайлан гаргах, маягт дээр хэвлэх, ялгаж сортлох зэрэг олон төрлийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн боловсруулалтуудыг богино хугацаанд хийж бүтээмж дээшлүүлэх, ААН, байгууллагуудын удирдлагууд, ажиллагсад хоорондоо сүлжээгээр харилцах, харилцан хяналт тавьж багаар ажиллах бүрэн боломжтой юм. Нягтлан бодох бүртгэлийн программ нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан ялгаатай зохиогддог боловч эцсийн бүтээгдэхүүн болох санхүүгийн тайлан, журнал маягтуудыг нэг ижил стандартаар гарган авдаг.

Энэхүү программ хангамж нь Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцсэн ба нягтлан бодох бүртгэлийн онолын дагуу зохион байгуулагдсан тул ажиллаж сурахад тун хялбар. Энэ программд бүртгэлийн ажил гүйлгээ шивж оруулах цонх нь нягтлан бодогчдын өдөр тутам хөтөлдөг журналын хэлбэртэй төстэй хийгдсэн учир тусгай сургалтыг олон цагаар хийх шаардлагагүй, нэг ажил гүйлгээг давтан шивэх магадлалыг туйлын багасгасан, данснуудын энгийн болон нийлмэл давхар бичилтийг автоматаар хийж гүйцэтгэдэг зэргээрээ онцлог.

Энэ программд нягтлан бодох бүртгэлийн онол дадлагын ажлыг багтаасан учир ажлын хажуугаар цаг зав гарган программд тусгагдсан санхүүгийн онол болон тесттэй ажиллаж мэдлэгээ сэргээж бататгах боломжтой.

Их дээд сургууль, коллежид нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд уг программыг ашигласнаар санхүүгийн ажил, гүйлгээг хэрхэн бүртгэж санхүүгийн тайланг бэлтгэх, түүний уялдаа холбоог ойлгох, онолын мэдлэгээ практик ажиллагаа болгох, санхүүгийн программ дээр ажиллаж сурахад сургалтын программ хангамжийн шинж чанартайгаар ашиглаж болно гэдгийг тооцсон юм.

Энэхүү программын дагалдах гарын авлагыг уг программыг үйл ажиллагаандаа ашигладаг байгууллагуудын нягтлан бодогч болон программыг ашиглаж сурах сонирхолтой оюутан залуус, нягтлан бодох бүртгэлийн зохих мэдлэгтэй хэн боловч уншиж судлах боломжтой.

Хэрэглэгч та EXPRESS ACCOUNT 2009 программаа хэрхэн үр ашигтай ашиглаж буй талаараа бидэнтэй туршлагаа хуваалцан хамтарч ажиллана гэдэгт зохиогчдын баг итгэж байна.

Энэхүү программын CD-гээр зарагдаж буй хувилбар нь тодорхой хугацаатай гэдгийг та нэгэнт мэдэж буй тул өмнө нь сунгуулж байвал бидний ажилд гүн туслалцаа үзүүлэх болно.




Таны ажилд туслахаар сэтгэл гарган бүтээлээ өргөн барьсан EXPRESS ACCOUNT 2009 программын зохиогчидын баг


2009 он.

www.automarket.mn