22 июн. 2009 г.

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл гэдэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэж ангилан нэгтгэх замаар хэрэглэгчдийг шаардлагатай санхүүгийн тоон мэдээллээр хангах явдал юм. Мөн нягтлан бодох бүртгэл нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааг төлөвлөх, хянах, тайлагнахад шаардлагатай мэдээллүүдийн цогц байдаг. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчдийг дараах гурван хэсэгт хувааж үздэг.
Удирдлага болон дотоод хэрэглэгч. Үүнд тухайн аж ахуй нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, байгууллагын ажилтан орно.
Бизнесийн байгууллагатай санхүүгийн талаар шууд харилцаа холбоотой гадаад хэрэглэгч. Үүнд хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч гэх мэт санхүүгийн талаар харилцаа холбоотой аж ахуй нэгж, хувь хүмүүс орно.
Санхүүгийн талаар шууд бус харилцаатай гадаад хэрэглэгч. Үүнд татварын алба, үйлдвэрчний эвлэл, үнэт цаасны хороо, хөрөнгийн бирж зэрэг санхүүгийн талаар шууд бус харилцаа холбоотой аж ахуй нэгж, хувь хүмүүс орно.

Санхүүгийн бүртгэлийн мэдээллийг янз бүрийн шийдвэр гаргахад өргөн ашигладаг. Бүртгэлийн мэдээлэл нь энгийн ойлгомжтой үнэн зөв байх үүднээс нягтлан бодогчид үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн бүртгэлийн зарчмуудыг мөрдөж ажилладаг. Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дараах зарчмууд байдаг.

2 талтай байх зарчим. Энэ нь балансын нэг талд хөрөнгө, нөгөө талд өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийг харуулах зарчим юм. Хөрөнгө=Өр төлбөр+Эзэмшигчийн капитал. Мөн ямар ч ажил гүйлгээ нэг дансны дебет, нөгөө дансны кредит талд бичигдэнэ.
Мөнгөн хэмжүүрийн зарчим. Нягтлан бодох бүртгэлд тусгагдах зүйлс нь мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
Аж ахуйн нэгжийн бие даасан байх зарчим. Байгууллагын данс нь эзэмшигчийн болон ажилчдын данснаас тусгаар байна.
Тасралтгүй байх зарчим. Нягтлан бодох бүртгэлийн үүднээс байгууллага тодорхойгүй хугацаанд оршсоор байх бөгөөд эзэмшигчид нь байгууллагаа худалдах бодолгүй байдаг.
Өртгийн зарчим. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг худалдан авсан үнээр нь болон бэлтгэхтэй холбогдсон үнээр нь бүртгэдэг.
Жинхэнэ хэрэгжилтийн зарчим. Ямарваа үйл явдал болсон үед нь бүртгэлд тусгана.
Материаллаг зарчим. Нягтлан бодох бүртгэлд материалаг бус үйл ажиллагааг цаг тухайд нь биш тайлангийн хугацааны эцэст бүртгэдэг. Энэ зарчим нь материаллаг бус дүнтэй зүйлсийг материаллаг дүнтэй болтол бүртгэлд тусгахгүй байх явдал юм.
Борлуулалтын зарчим. Орлогыг бүтээгдэхүүнийг хүргүүлсэн үйлчилгээг үзүүлсэн үед хүлээн зөвшөөрнө.
Хамаарлын зарчим. Орлогыг хүлээн аваад түүнтэй холбогдон гарсан зардлыг бүртгэх ёстой.

Данс
Бүртгэлийн ажил гүйлгээ бүр дансдаар хөтлөгддөг. Данс нь тусгай хөрөнгө буюу өмчид үзүүлэх ажил гүйлгээ ба бусад үйл явдлын нөлөөг харуулах эрэмбэлсэн эмх цэгцтэй үйлдэл байдаг. Данс нь байнгын болон түр данс гэж хоёр янз байна. Түр дансд нь тайлант хугацааны эцэст үечлэн хаагддаг. Харин байнгын данс хаагддаггүй байнга ашиглагддаг дансууд байна. Байнгын дансууд нь хөрөнгө, өр төлбөр, өмчийн дансууд бөгөөд балансад харуулдаг. Түр дансууд нь орлого, зардлын дансууд бөгөөд орлогын тайланд харуулдаг. Орлого ба зардлын дансууд нь эздийн өмчийн дансанд нөлөөлдөг данс байдаг. Орлого нь эздийн өмчийг нэмэгдүүлдэг бол зардал нь бууруулдаг. Тайлант хугацаан дахь орлого ба зардлын зөрүү нь ашигтай бол эздийн өмчийн өсгөдөг ба алдагдалтай бол бууралдаг.

Давхар бичилт

Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэх үйл явц нь давхар бичилтээр гүйцэтгэгддэг. Давхар бичилт нь нэг ажил гүйлгээг нэг дансны дебет ба нөгөө дансны кредитэд бичилт хийж бүртгэх үйл явц юм. Ингэж бүртгэснээр нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэлийг хангаж өгдөг. Нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэл нь хөрөнгө нь өр төлбөр ба эздийн өмчийн нийлбэртэй тэнцүү гэсэн тэгшитгэл байна.


Аливаа дансны зүун тал нь дебет, баруун тал нь кредит байна. Бүх хөрөнгө ба зардлын дансууд нь зүүн буюу дебет талаараа өсөж, баруун буюу кредит талаараа буурдаг. Эсрэгээр бүх өр төлбөр, орлого, эздийн өмчийн дансууд баруун буюу кредит талаараа өсөж, зүүн буюу талаараа буурдаг.
Нягтлан бодох бүртгэлийн системийн үндсэн журмыг дор харуулав.


Нягтлан бодох бүртгэл нь санхүүгийн мэдээллийг боловсруулан гаргаснаар эцсийн бүтээгдэхүүн болох санхүүгийн тайлангуудыг бэлтгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах горимын үндсэн алхамууд нь:

Ажил гүйлгээг шинжлэх
Журналд бүртгэх
Дэвтэрт шилжүүлж хөтлөх
Тохируулаагүй шалгах баланс бэлтгэх
Тохируулга бэлтгэх
Тохируулсан шалгах баланс бэлтгэх
Санхүүгийн тайлан бэлтгэх
Хаалтын бичилт хийх

Ажил гүйлгээг шинжлэх


Бүх ажил гүйлгээг анхан шатны баримтанд бичиж баталгаажуулсан байна. Анхан шатны баримтанд тусгагдаагүй ажил гүйлгээг бүртгэлд тусгадаггүй. Иймд ажил гүйлгээ болгонд тохирсон анхан шатны баримтыг бүрдүүлсэн байх ёстой. Анхан шатны баримтыг үндэсний статистикийн газраас батлан гаргадаг. Эдгээр баримтыг үндэслэж ажил гүйлгээнүүдийг шинжилдэг.
Жишээ нь: нь кассанд 100,000 төгрөгийн түрээсийн орлого орж ирсэн бол уг гүйлгээг кассын орлогын ордерт тусгана. Уг ажил гүйлгээг хэрхэн шинжлэхийг авч үзье.
Ажил гүйлгээний нөлөөллийг хөрөнгө, өр төлбөр эзэмшигчийн өмчийн данс дээр шинжлэх. Аль дансны дебет болон аль дансны кредит бичих вэ гэдгийг судлана. Энэ жишээн дээр мөнгөн хөрөнгө данс өсөх учир уг дансны дебет, орлого өсөх учир орлогын данс болох түрээсийн орлогын кредитэд бичилт хийнэ. Ингэснээр хөрөнгийн данс болох мөнгөн хөрөнгө өснө, өмчийн дансанд нөлөөлдөг данс болох орлогын данс мөн өснө. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэлийг хангаж байгааг илтгэнэ. Энэ мэтчилэн ажил гүйлгээг бүртгэл тусгахаас өмнө шинжилж үнэ зөв бүртгэх үндэслэлийг бүрдүүлнэ.

Журналд бүртгэх

Журналын бүртгэлийн системийг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас хамааран ерөнхий ба тусгай журнал гэж ангилж хөтөлнө. Журналын энгийн хэлбэр нь ерөнхий журнал юм. Энэ журналд бүх төрлийн ажил гүйлгээг бүртгэж болно. Жижиг аж ахуйн нэгж зөвхөн ерөнхий журналыг хөтөлж санхүүгийн тайлан бэлтгэж болно. Ерөнхий журнал нь энгийн хялбар журнал бөгөөд бүх ажил гүйлгээг тусгах боломжтой байдаг.

Ерөнхий журнал

Ерөнхий журналын бичилт бүр дөрвөн хэсгээс бүрддэг:
Дебетлэсэн данс ба дүнгүүд
Кредитлэсэн данс ба дүнгүүд
Огноо
Гүйлгээний утга

Ерөнхий журналд дансны нэрийг кодоор илэрхийлдэг. Дансны нэр болгонд ашиглах кодыг сангийн яамнаас батлан гаргасан байдаг. Дансны кодын эхний 2 цифр нь үндсэн код бөгөөд ямар данс болохыг тодорхойлно. Харин сүүлийн цифрүүд нь дэд код болох бөгөөд тухайн байгууллага өөрийн онцлогт тохируулан ашиглана. Жишээ нь үндсэн код болох 10 нь кассын дансыг дэд код 0100 нь төгрөгийн касс болохыг илэрхийлдэг.

Тусгай журнал

Ерөнхий журнал нь дэлгэрэнгүй мэдээллийг харуулж чаддаггүй учир тусгай журналыг ашиглах болдог. Том аж ахуйн нэгж, байгууллага ерөнхий журналаас гадна тусгай журналыг хөтөлнө. Тусгай журналд нэг төрлийн олон давтагддаг ажил гүйлгээг хуримтлуулан бүртгэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагад хөтлөгдөх тусгай журналын бүрэлдэхүүнийг дараах байдлаар ангилна. Үүнд:
Мөнгөний орлогын журнал
Мөнгөний зарлагын журнал
Борлуулалтын журнал
Худалдан авалтын журнал
Бараа материалын орлогын журнал
Бараа материалын зарлагын журнал
Бусад журнал ( өглөгийн гэх мэт)
Эхний дөрвөн журнал бол түгээмэл шинжтэй байдаг. Эдгээрээс гадна аж ахуйн онцлогт тохируулан нэмэлт журнал хэрэглэж болно. Аль ч журналд дансдад тусгагдсан тайлангийн хугацааны ажил гүйлгээг бүртгэнэ. Тусгай журналд бүртгэгдсэн ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт шууд шилжүүлэн бичнэ. Тусгай журналууд нь нийтлэг шинж чанартай ажил гүйлгээг нэгтгэн харуулдаг. Ингэснээрээ бүртгэл хөтлөлтийн янз бүрийн зорилтуудыг биелүүлэхэд шаардагдах хугацааг багасгадаг.

Мөнгөн орлого, зарлагын журнал

Аж ахуйн нэгж, байгууллага нь мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг бүртгэхэд мөнгөний бүртгэлийн журналыг ашиглана. Мөнгөний орлого, зарлагын журналыг банкны харилцах дансны хуулга, кассын тайлан тэдгээрт хавсаргасан анхны баримтыг үндэслэж хөтөлнө. Мөнгөний орлого, зарлагын журналд касс болон банкинд байгаа төгрөг, гадаад валютын дансдыг харилцах дансны нэр, валютын төрлөөр ангилж хөтөлнө.

Борлуулалтын журнал

Аж ахуйн нэгж, байгууллага нь зээлээр борлуулсан бараа, бүтээгдэхүүн болон гадагш гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогыг борлуулалтын журналд бүртгэнэ.
Мөнгөөр хийсэн борлуулалтыг мөнгөний орлогын журналд бүртгэх тул борлуулалтын журналд давхардуулан бүртгэхгүй.

Худалдан авалтын журнал

Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь зээлээр худалдан авсан бараа материал, хангамжийн зүйлс, үндсэн хөрөнгө, бусдаас үзүүлсэн үйлчилгээ зэргийг холбогдох баримтыг үндэслэн худалдан авалтын журналд бүртгэж болно.

Бараа материалын орлогын журнал

Бараа материалын дансдын орлогын ажил гүйлгээг бараа материалын орлогын журналд бүртгэнэ. Бараа материалын орлогын журналд бүртгэх үндсэн ажил гүйлгээний журналын бичилт нь бараа материалын дансдын дебет, өглөг дансны кредит гэсэн бичилт байна.

Бараа материалын зарлагын журнал

Бараа материалын дансдын зарлагын ажил гүйлгээг бараа материалын зарлагын журналд бүртгэнэ. Бараа материалын зарлагын журналд бүртгэх үндсэн ажил гүйлгээний журналын бичилт нь бараа материалын дансдын кредит, зардлын дансдын дебет гэсэн бичилт байна.


Ерөнхий дэвтэрт шилжүүлж хөтлөх

Ерөнхий журналд бүртгэсэн зүйлсийг ерөнхий дэвтэрт шилжүүлж хөтлөнө. Шилжүүлэлт хийх энэ горим нь нэгтгэх ба ангилах үйл явцын нэг хэсэг юм. Ерөнхий дэвтэр нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хөтлөгдөж байгаа хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардлын дансдын цуглуулга юм. Тайлангийн хугацааны ажил гүйлгээг бүртгэсэн ерөнхий болон тусгай журналын дүнгээр ерөнхий дэвтрийг хөтөлнө. Ажил гүйлгээг ерөнхий дансанд бүртгэхдээ дансны давхар бичилтийн зарчмыг баримтлана. Аливаа журналын бүх ажил гүйлгээг тусгаж байгаа дансуудын дебет гүйлгээний дүн кредит гүйлгээний дүнтэй тэнцүү байна.
Журналаас ерөнхий дэвтэрт бичилт хийсний дараа ерөнхий данс бүрээр дебет, крөдит гүйлгээний дүнгийн нийлбэр нь холбогдох журналын дүнтэй тохирч байгаа эсэхийг заавал тулган шалгаж байх ёстой. Санхүүгийн тайлан гаргах үед ерөнхий дансдын эцсийн үлдэгдлийг жагсаан нэгтгэсэнээр шалгах балансыг зохиодог. Хэрэв ерөнхий дэвтрийн дансдын нийт дүн, журналын дүнгээс зөрвөл шалгах баланс тохирохгүйд хүрнэ.
Жишээ нь: Дээрх ерөнхий журналын мөнгөн хөрөнгийн дансыг ерөнхий дэвтэрт шилжүүлэн хөтлөвөл дараах байдалтай байна.



Ерөнхий журналын дансны дугаар багана дахь тоонууд нь холбогдох зүйлсийг шилжүүлсэн дэвтрийн дансанд хамаарч байна. Ерөнхий дэвтрийн сургалтант хэрэглэдэг энгийн хэлбэр нь Т хэлбэрийн буюу чагтан данс юм. Ерөнхий дэвтрийн оронд чагтан дансыг практикт өргөн ашигладаг. Мөнгөн хөрөнгийн ерөнхий дэвтэр дэх бүртгэлийг чагтан дансаар харуулбал дараах байдалтай байна.

Мөнгөн хөрөнгө
С1 0






С 200,000
300,000
100,000 250,000
10,000
30,000
80,000
200,000




600,000 570,000
30,000
Тохируулаагүй шалгах баланс бэлтгэх

Шалгах баланс гэдэг нь ерөнхий дэвтэр дэх дансуудын үлдэгдлийн жагсаалт юм. Шалгах баланс нь үндсэн хоёр зорилгыг биелүүлдэг:
Дэвтэр дэх дебет ба кредит дүнгүүд тэнцүү байгаа гэдгийг батлах.
Дансуудын үлдэгдлийн жагсаалтыг бүрдүүлэх.

Жишээ: Өмнөх өгөгдлийн шалгах балансыг бэлтгэвэл дараах байдалтай байна.

“А” компани
Шалгах баланс
2005-01-31


Дансдын нэр Дебет Кредит
Мөнгөн хөрөнгө 30,000
Авлагын бичиг 100,000
Хангамжийн материал 30,000
Урьдчилж төлсөн даатгал 10,000
Тавилга эд хогшил 250,000
Банкны зээл 100,000
Хувийн өмч 200,000
Үйлчилгээний орлого 200,000
Удирдлагын цалингийн зардал 50,000
Борлуулалтын цалингийн зардал 30,000
Дүн 500,000 500,000

Хэрвээ шалгах балансын дебет, кредит үлдэгдэлийн нийт дүн нь хоорондоо тэнцэхгүй бол доорх алдаанууд нь түүний шалтгаан болно.
Дебет, кредит үлдэгдэлийг сольж бичих
Дансны үлдэгдэлийг буруу гаргах
Үлдэгдэлийг андуурч буруу бичих
Шалгах балансын дүнг буруу бодох
Хэдий шалгах баланс тэнцсэн ч бүртгэл хэвийн зөв явагдаж байна гэж үзэж болохгүй. Шалгах баланс нь доорх зүйлсийг хянахад тус болохгүй.
Ажил гүйлгээг орхигдуулах.
Ажил гүйлгээний дансны харьцааг буруу бичих
Шалгах балансыг гаргах үед дебет, кредит үлдэгдэлийг сольж бичсэн тохиолдолд доорх замаар илрүүлж болно. Дебет, кредит үлдэгдэлийн зөрүүг 2-т хуваагаад тус дүнг шалгах балансаас хайх хэрэгтэй. Хэрэв энэ дүн байх юм бол түүнийг зөв бичсэн эсэхийг шалгах хэрэгтэй.

Тохируулга бэлтгэх

Нягтлан бодох бүртгэлд аккруэл системийг хэрэглэдэг. Аккруэл зарчим нь тухайн тайлант хугацаанд холбоотой орлого зардлыг мөнгөөр гарснаас үл хамааран бүртгэлд тусгахыг шаарддаг. Бүртгэлд мөнгөн зардлыг баримтаас үндэслэн шууд хөтөлдөг бол мөнгөн бус тохируулгын зардлыг санхүүгийн тайланг бэлтгэхийн өмнө хийдэг. Тухайлбал: Даатгалын зардлыг жилээр урьдчилан төлсөн тохиолдолд урьдчилж төлсөн даатгал гэсэн хөрөнгийн дансанд бичиж хөрөнгө болгодог. Тайлант улиралд уг даатгалын хөрөнгийн улиралд ноогдох хэсгийг зардалд шингээж тохируулах шаардлагатай. Иймээс тохируулах бичилт нь тайлант хугацааны цэвэр ашгийг тодорхойлоход орлого, зардлын зөв уялдуулах ба уг тайлант хугацааны эцэст оршин байгаа хөрөнгө. эх үүсвэрийн зөв тайланг гаргахад зайлшгүй шаардлагатай байдаг. Тохируулах бичилт бүр байнгын данс ба түр дансанд хоёуланд нь нөлөөлдөг.
Тохируулгыг дараах байдлаар ангилдаг:
1. Урьдчилж төлсөн зүйлс
2. Хуримтлагдсан зүйлс
3. Тооцоолсон зүйлс (элэгдэл)

Урьдчилж төлсөн зүйлс нь ирээдүйд гарах зардал, орлогыг илэрхийлнэ.

Урьдчилж төлсөн зүйлсэд урьдчилж төлсөн зардал, урьдчилж орсон орлогыг хамааруулна.
Урьдчилж төлсөн зардал нь хоёр болон түүнээс их тайлангийн хутацаанд хамаарах бүртгэгдсэн зардал юм. Жишээ. 2005 оны 1 сарын 1-д 2 жилийн хугацаатай даатгалыг 200,000 төгрөгөөр худалдан авсан. 2005 оны 01 сарын 01-д дараах бичилтийг хийнэ.
Урьдчилж төлсөн даатгалын зардал 200,000
Мөнгөн хөрөнгө 200,000

2005 оны 12 сарын 31-нд нэг жил нь өнгөрсөн учраас уг дүнгийн 2005 онд ногдох зардлыг тайлагнах бөгөөд хөрөнгийн дансыг энэ дүнгээр бууруулна. 2005 оны 12 сарын 31-д хийх журналын бичилт нь:
Даатгалын зардал 100,000
Урьдчилж төлсөн даатгалын зардал 100,000

Урьдчилж орсон орлого гэдэг нь хоёр болон түүнээс их тайлангийн хугацаанд хамаарагдах бүртгэгдсэн орлого юм. Жишээ. 2005 оны 1 сарын 1-д 2 жилийн хугацаатай түрээсийн орлого болох 100,000 төгрөгийг урьдчилж авсан. 2005 оны 01 сарын 01-д дараах бичилтийг хийнэ.
Мөнгөн хөрөнгө 100,000
Урьдчилж орсон түрээсийн орлого 100,000

2005 оны 12 сарын 31-нд нэг жил нь өнгөрсөн учраас уг дүнгийн 2005 онд ногдох орлогыг орлогоор тайлагнаж өр төлбөрийн дансыг энэ дүнгээр бууруулна. 2005 оны 12 сарын 31-д хийх журналын бичилт нь:
Урьдчилж орсон түрээсийн орлого 50,000
Түрээсийн орлого 50,000

Хуримтлагдсан зүйлс тайлант хугацаанд гарсан боловч бүртгээгүй буюу төлөөгүй байгаа зардал, орлогыг илэрхийлнэ.

Хуримтлагдсан зардал нь тухайн хугацаанд гарсан боловч бүртгээгүй буюу төлөөгүй байгаа зардлын зүйлс юм. Жишээ нь хүүгийн өглөг, цалин хөлсний өглөг, татварын өглөг юм.
Жишээ. 2005 оны 1 сарын 1-д 2 жилийн хугацаатай өрийн бичиг гарган 500,000 төгрөг авсан. 2005 оны 01 сарын 01-д дараах бичилтийг хийнэ.
Мөнгөн хөрөнгө 500,000
Өрийн бичиг 500,000

2005 оны 12 сарын 31-нд нэг жилийн хүүгийн төлбөрийг тайлагнах ёстой. 2005 оны 12 сарын 31-д хийх журналын бичилт нь:
Хүүгийн зардал 50,000
Хүүгийн өглөг 50,000

Хуримтлагдсан орлого нь тайлант жилд олсон боловч одоогоор цуглуулаагүй орлогын зүйлс юм. Жишээ нь хүүгийн авлага, түрээсийн авлага юм.

Жишээ. 2005 оны 12 сарын 1-д нэг жилийн хугацаатай 120,000 төгрөгөөр байраа түрээслэсэн. Түрээслэгч төлбөрийг түрээсийн хугацаа дуусахад төлөх бол 2005 оны 12 сарын 31-д хийх журналын бичилт нь:
Түрээсийн авлага 10,000
Түрээсийн орлого 10,000

Тооцоолсон зүйлс нь бүртгэх ёстой хугацаанд дүнг яг тодорхойлж чадахгүй найдваргүй авлага ба үндсэн хөрөнгийн элэгдэл зэргийг илэрхийлдэг.

Жишээ нь: Найдваргүй авлага ойролцоогоор зээлээр борлуулалтын нэг хувьтай тэнцүү байдаг бөгөөд тухайн жилийн цэвэр зээлээр борлуулалт 500,000 төгрөг байна гэж үзье. Найдваргүй авлагын хувьд хийх тохируулах бичилт нь:
12 сарын 31
Найдваргүй авлагын зардал 5,000
Найдваргүй авлагын хасагдуулга 5,000

Жишээ нь: 100,000 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг 5 жил ашиглана. Үлдэх өртөг нь 20,000 төгрөг. Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдлийг тохируулах бичилт нь:
12 сарын 31
Элэгдлийн зардал-Тоног төхөөрөмж 16,000
Хуримтлагдсан элэгдэл- Тоног төхөөрөмж 16,000

Тохируулсан шалгах баланс бэлтгэх

Тохиргоо бичилтийг ерөнхий журналд тусгаж, ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичсэний дараа зарим дансдын үлдэгдэл өөрчлөгддөг. Иймд дансдын дебет кредитийн үлдэгдлийн нийт дүн нь тэнцэж байгаа эсэхийг хянах үүднээс тохируулсан шалгах баланс бэлтгэдэг. Тохируулсан шалгах балансыг тохируулаагүй шалгах баланс дээр тохируулах бичилтүүдийн гүйлгээнүүдийг нэмж бэлтгэнэ.

Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх

Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн эасгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч) санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний) -ийн талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгжийн удирдлага хүлээнэ.

Тохируулсан шалгах балансыг бэлтгэсний дараа дансдын үлдэгдлээр санхүүгийн тайлангуудыг бэлтгэн гаргана. Санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй.
Баланс буюу үлдэгдлийн тэнцлийн тайлан
Орлого үр дүнгийн тайлан
Эздийн өмчийн тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Тодруулгын тайлан
Эдгээр тайлангуудаас эхэлж орлого үр дүнгийн тайланг гаргана. Орлого үр дүнгийн тайлангаар тодорхойлогдсон цэвэр ашиг нь балансын хуримтлагдсан ашиг дансанд хаагддаг ба үүнийг хаалтын бичилтээр хийж гүйцэтгэдэг. Эздийн өмчийн тайлан нь эзэмшигчдийн өмчийн дансдын үлдэгдлээр бэлтгэгддэг. Мөнгөн гүйлгээний тайлан нь мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг илэрхийлдэг бөгөөд үүнийг орлого үр дүнгийн тайлан болон балансын тайлангийн үзүүлэлтээс бэлтгэдэг. Тодруулгын тайлан нь санхүүгийн тайланд тодорхой тусгагдаагүй ажил гүйлгээг тодруулж мэдээлэх зорилгоор тайлбар мэдээлэл бэлтгэж харуулдаг.


Баланс буюу үлдэгдлийн тэнцлийн тайлан

Балансын тайлан

1.1 Аж ахуйн нэгж бүр өөрийн үндсэн үйл ажиллагааны шинж чанарт үндэслэн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө болон богино хугацаат, урт хугацаат өр төлбөрийг санхүүгийн тайланд ангилан, тодорхой нэг хугацаагаар (сар, улирал, жил) тасалбар болгон толилуулна. Аж ахуйн нэгж нь хөрөнгө ба өр төлбөрийг түүний богино хугацаанд хөрвөх чадвараар нь дараалуупж толилуулбал зохино.
1.2 Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрийн зүйл тус бүрийн хувьд балансын өдрөөс хойшхи 12 сарын дотор авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа, мөн арван хоёр сараас цаашхи хугацаанд авахаар эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа дүнг хоёуланг тодруулах хэрэгтэй.
1.3 Улирлын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргах ба эхний үлдэгдэл нь тухайн тайлагнаж буй хугацааны биш, санхүүгийн тайлант жилийн эхний үлдэгдэл байна.

Балансын зүйлсийн ангилал ба баланс бэлтгэх

1.4 Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийм өмч гэж ангилна.
а ) Хөрөнгийг дараах байдлаар ангилна:
Эргэптийн хөрөнгө
вЭргэлтийн бус хөрөнгө
б ) Өр төлбөрийг дараах байдлаар ангилна:
Богино хугацаат ер
Урт хугацаат өр
в ) Эзэмшигчдийн өмчийн ангилал:
Өмч, хувьцаа
Нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Эээмшигчдийн өмчийн бусад хэсэг
1.5 Хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийг балансад зохих үнэлгээгээр нийт дүнгээр үзүүлнэ.
1.6 Нэг жил хүртэлх хугацаанд ашигпагдах хөрөнгийг эргэлтийн, түүнээс дээш хугацаагаар ашиглагдах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.
1.7 Хөрөнгийг хөрвех чадвараар нь, өр төпбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан балансад тусгана.
1.8 Өмчтэй холбоотой ажил гүйлгээнээс бий болсон нэмж төлөгдсөн капитал, аж ахуйн үйл ажиллагаанаас үүссэн хуримтлагдсан ашгийг балансад тусад нь үзүүлнэ.

Эргэлтийн хөрөнгө

1.9 Дараах тохиопдолд хөрөнгийг эргэлтийн хөрөнгө гэж үзнэ.
(а) аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулахаэр эээмшиж байгаа
(б) үндсэндээ худалдах зориулалттай юмуу богино хугацаатай эзэмшиж байгаа бөгөед тайлангийн өдрөөс хойш арван хоёр сарын дотор ашиглахаар хүлээгдэж байгаа,
(в) ашиглалтад нь ямар нэг хязгаар тавигддаггүй мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө
1.10 Эргэлтийн хөрөнгийг дараах байдлаар ангилж болно. Үүнд :
1.10.1 Мөнгө ба түүнтэй адилтгах зүйлс: Кассад байгаа болон банкин дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнгө, гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлс (чек, цахим карт, сертификат гэх мэт), бэлэн мөнгөний хугацаагүй болон 3 сар хүртэп хугацаатай хадгаламж хамрагдана.
1.10.2 Богино хугацаат хөрөнгө оруулалт: Нэг жилийн дотор түргэн борлогдох үнэт цаасаарх хөрөнгө оруулалт, 3 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж хамаарна.
1.10.3 Дансны авлага: Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад бараа бүтээгдэхүүн
борлуулсэн эсвэл үйпчилгээ үзүүлсэний төпөө худалдан авагч ба захиалагчаас авах
авлага хамаарна.
1.10.4 Вексепийн авпага: Энэ нь тодорхой өдөр тодорхой дүн бүхий мөнгийг төлнө гэсэн
худалдан авагчийн амлалтын бичиг юм. Вексел нь хүүтэй ба хүүгүй байж болно.
1.10.5 Бусад авлага: Нэг жилийн хугацаагаар байгууплага, хүмүүст өгсөн зээл аж ахуйн үндсэн үйп ажиллагаатай холбогдолгүй үүссэн авлага болон дээрхи ангилалд багтаагүй авлагуудыг бусад авлага гэсэн хэсэгт үзүүлнэ.
1.10.6 Найдваргүй авлагын хасагдуупга: Найдваргүй авлагын хасагдуулгыг зээпээр борлуулсан төлөгдөөгүй байгаа авлагын дүн эсвэл борлуулалтын орлогын дүнгээс тодорхой хувиар тооцно. Хэдэн хувиар тооцохыг аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн өмнөх ажиллагааны туршлагадаа тупгуурлан тогтоож, бүртгэлийн бодлогодоо тусгаж мөрдөнө.
1.10.7 Бараа материал: Бараа материалд дараах хөрөнгө орно
(а) бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө
(б) худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа эүйлс
(в) үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа,
Үйлчилгээний байгууллагын хувьд бараа материал нь орлого хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байгаа үйлчилгээний өртгөөс бурдэж болно
Бараа материалыгдараахбайдлаар ангилна. Үүнд :
3.2.7.1 Туухий_эд материал: Үндсэн түүхий эд, туслах материалыг бүртгэнэ. Балансад эдгээрийг худалдаж авсан үнэ болон тээвэрлэх, олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэр дүн буюу өртгөөр нь бүртгэнэ.
3.2.7.2 Дуусаагуй уйлдаэрлэл: Энэ нь бэлэн бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан үйлдэхүунийг бий болгох үйл явцыг хамаарна.
3.2.7.3 Бараа, бэлэн бүтээгдэхүүн: Борлуулах зориулалттай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйлдвэрлэсэн зүйлс бэлэн бүтээгдэхүүнд хамрагдана. Худалдан борлуулах зорилгоор гадны байгууллага, хүмүүсээс олж бэлтгэсэн зүйл (бараа, ачуулсан бараа, агентад ачуупсан бараа ба бусад зүйл)-үүд бараанд хамрагдана. Бизнесийн үйл ажиллагаанд ашиглахгүй цаашид борлуулах зориулалттай газар, хөрөнгө, барипга ба бусад үндсэн хөрөнгийн шинжтэй зүйлүүдийг бараа гэдэг ойлголттой адилтгаж болно.
Хагас боловсруулсан бутээгдзхүун: Үйлдвэрлэлийн шат дамжлага нь дуусаагүй байгаа үйлдэхүүн энд хамаарна
Хангамжийн материал Аж ахуйн үйл ажиллагаанд шаардагдах цаашдаа зардал болгох хангамжийн материал, шууд зарцуулагдах багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас, бусад хангамжийн шинжтэй зүйлүүд хангамжийн материапд орно.
3.2.8 Мап, амьтад . Аж ахуйн нэгжийн туслах аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа мал, амьтадыг эргэлтийн хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн хэсэгт бүртгэнэ.
3.2.9 Урьдчилсан төлбөрүүд: Бараа, түүхий эд материал, бусад зүйлсийг худалдан авахаар олгосон урьдчилгааны дүнг урьдчипж төлсөн тооцоонд хамааруулна. Тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зардлыг (даатгал турээс г.м) балансын хөрөнгийн зүйл ангид хамааруулж, урьдчилж төлсөн зардал гэж үзүүлнэ. Ийм төрлийн зардлыг дараагийн тайлант үеүдэд зардалд шингээнэ.

Эргэлтийн бус хөрөнгө

1.11 Үндсэн хөрөнгөнд дараах хөрөнгө орно.
(а) бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд бусдад түрээслэхээр эсвэл захиргааны зориуллтаар ашиглаж буй аж ахуй нэгжийн эзэмшиж байгаа
(б) нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглагдахаар хүлээгдэж байгаа хөрөнгө орно.
1.12 Үндсэн хөрөнгийг дараах байдлаар ангилна:
1.12.1 Газар. ”Газрын тухай” хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгуулпагад өмчлүүпсэн буюу худалдаж авсан бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэж гэрчилгээ авсан газрыг зохих журмын дагуу үнэлсэн үнээр бапансад тусгана.
1.12.2 Барилга. Бүх төрлийн барилга, түүний бүрэлдэхүүнд хамрагдах халаалт, усны, агааржуулалтын, цахилгааны систем зэрэг орно. Барилгаас сантехник агааржуулалт, халаалт, цахилгааны гэх мэт бүрдэл хэсгүүдийг үнэлэн дансанд бүртгэж болно.
1.12.3 Байгууламж . Зам, гүүр, янз бүрийн талбай зэрэг дэд бүтцийн шинжтэй зүйпүүд орно.
1.12.4 Машин тоног_төхөөрөмж: Үйлдвэрлэл, үйлчипгээний зориулалттай бүх төрлийн машин, тоног төхөөрөмжөөс гадна дамжуулах төхөөрөмж, нзмэгдэл төхөөрөмжүүд хамрагдана.
1.12.5 Тээврийн хэрэгсэл: Бүх төрлийн тээврийн хэрэгслүүд
1.12.6 Багаж хэрэгсэл: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах багаж хэрэгслийг тусгана.
1.12.7 Тавилга эд хогшил: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах тавилга, аж ахуйн эд хогшип хамрагдана.
1.13 Бусад үндсзн хөрөнгө . Дээрх зүйлүүдэд дурьдагдаагуй үндсэн хөрөнгийг бусад хөрөнгө гэсэн хэсэгт үзүүлнэ.
1.14 Дуусаагүй барилга: Барьж байгуупж байгаа барилгын шууд материал, шууд цалин, нэмэгдэп зардлуудыг дуусаагүй барилга гэсэн зүйл ангиар бүртгэнэ.
1.15 Мал, амьтад: Хөдөө аж ахуйн үндсэн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үндсэн
сүргийн мал, амьтадыг үндсэн хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн нэрээр бүртгэнэ.
1.16 Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл: Бүх төрлийн (газраас бусад) үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцно. Үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно. Байгуулсан элэгдлийг хуримтлэгдсан дүнгээр нь балансад харуулна. Балансад үндсэн хөрөнгийг анхны үнэ болон үлдэгдэл өртгөөр тусгана. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно.
1.17 Биет бус хөрөнгө: Үйпдвэрлэсэн бараа, үзүүлсэн үйлчилгээ эсвэл түрээслэх болон
удирдлагын зорилгоор ашиглагдах биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц мөнгөөр илэрхийлэгдсэн хөрөнгө юм.
Биет бус хөрөнгийг дараах байдлаар ангилна.
1.17.1 "Гүүдвилп" - Худалдан авсан тодорхойлогдох цэвэр хөрөнгийн өртөг нь түүний зах зээлийн үнээс давсан зөрүү дүнг хэлнэ.
1.17.2 "Патент" Тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг патентын хуулийн дагуу баталгаажуулж өгсөн онцгой эрхийг хэпнэ.
1.17.3 "Зохиогчийн эрх" - Тодорхой хугацаанд хуулийн дагуу эохиогчид олгосон эрхийг хэлнэ.
1.17.4 "Зохион байгуулалтын зардал" - Компанийг үүсгэн байгуулахтай болон үйл ажиппагааг шинэчлэн өөрчлөхтэй холбогдон гарсан зардлыг хэлнэ.
1.17.5 "Барааны тэмдэг"-Бараа бүтээгдэхүүний нэр, тэмдэг болон бусад онцгойлон адилтгах зүйлийг зохион бүтээхэд гарсан зардлыг хэлнэ.
1.17.6 "Бусад”- дээрхээс бусад биет бус хөрөнгө хамаарна.
1.18 Биет бус хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл: Биет бус хөрөнгийн элэгдлийг өөр зохистой арга байхгүй байгаа тохиолдопд шупуун шугамын аргаар тооцно.
1.19 Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө: Эргэлтийн хөрөнгийн ангилалд хамрагдаагуй хадгаламж, бонд, хувьцаа, өөр компанид хувь нийлүулсэн хөрөнгө, урт хугацаатай зээлийн авлага зэргийг "Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө " гэсэн хэсэгт харуулна.

Богино хугацаат өртөлбөр

1.20 Дараах тохиолдолд өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэж үзнэ.
а) аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиплагааны цикпийн хэвийн нөхцөпд төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа. эсвэл
(б) балансын өдрөөс хойш арван хоёр сарын дотор төлбөр нь барагдах ёстой байх
1.21 Богино хугацаат өр төлбөрийг балансад дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд:
1.21.1 Дансны өгпөг: Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад гэрээтэй бэлтгэн нийлүулэгчдээс зээлээр худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний үнийн төлөгдөөгүй үлдэгдлийг энэ хэсэгт тусгана.
1.21.2 Вексепийн өглөг: Тодорхой төлбөрийг тогтоосон нэг өдөр төлөхөөр амласан амлалтын бичгийг векселийн өглөг гэнэ. Энэ нь борлуулалт, эээл санхүүжилт болон бусад ажип гүйлгээнд хэрэгпэгдэж болно.
1.21.3 Цалингийн өглөг: Ажилчин албан хаагчидад өгөх цалин, бусад хэлбэрийн хөдөлмөрийн хөлсний өгпөгийг энэ хэсэгт тусгана.
1.21.4 Орлогын татварын өглөг: Аж ахуйн нэгж, байгууллага нь "Аж ахуйн нэгжийн
орлогын албан татварын тухай" хуулийн дагуу тооцсон ба тухайн тайлант хугацааны эцэст төсөвт төлөөгүй байгаа татварын дүнг энд тусгана. Улирап ба жилийн эцэс дэхь төлөгдөөгүй татварын үлдэгдэл нь татварын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан үлдэгдэлтэй тэнцүү байна.
1.21.5 Хүн амын орлогын албан татварын өглөг: Цалингаас суутгасан хүн амын орлогын албан татварын тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.
1.21.6 Эрүүп мэнд, нийгмийн даатгалын шимтгэпийн өглөг: Цалингаас суутгасан нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэпийн тайлант хугацааны эцэст төлөгдөөгүй үлдэгдлийг тооцон энэ хэсэгт тусгана.
1.21.7 Мөнгөн ногдол ашгийн өглөг: Удирдах эрх бүхий байгуулпагын шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэд төлөхөөр комланиас зарласан ногдол ашгийг энэ дансаар бүртгэж тайлагнана. Гэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрийн ногдол ашгийн тайлант хугацааны эцэс дэх төлөгдөөгүй үлдэгдлийг богино хугацаат өр гэж үзэж тусгана.
1.21.8 Банкнаас авсан богино хугацаат зээл: Богино хугацаагаар буюу нэг жилээс доош хугацаанд төлөхөөр авсан зээлийг богино хугацаат өр гэж үзэж энэ хэсэгт тусгана.
1.21.9 Хойшлогдсон татварын өглөг: Сангийн сайдын 1997 оны 429 тоот тушаалаар батлагдсан“ Санхүүгийн болон татварын тайлангийн хоорондын уялдааг зохицуулах тухай" журмын дагуу тооцогдож, эрх бүхий байгууллагаас хойшлуулахаар шийдвэрпэсэн татварын өглөгийн дүнг хэлнэ.
1.21.10 Бусад өглөг: Худалдан авагч байгууллагатай хийх бараа, бэлэн бүтээгдэхүүний үнийн илүү төлөлт, бизнесийн үндсэн үйп ажиллагаанаас өөр чиглэлээр үүссэн өглөг, бизнесийн үйл ажиллагааны явцад үүссэн төрөл бүрийн суутгалууд, зардалд шингээж тооцсон төлөгдөөгүй өгпөг, тайлангийн хугацаанд хамрагдах урт хугацаатай өглөгийн хэсэг, тайлангийн хугацаанд төлөгдсөн боловч үр дүн нь дараагийн тайлангийн үед тодорхойлогдох өглөгийг энэ хэсэгт тусгана.
1.21.11 Урьдчилж орсон орлого: Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч. эсвэл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж энэ хэсэгт тусгана. Уг өрийг бараа үйлчилгээ үзүүлсэн үедээ хааж бараа үйлчилгээний орпогод бүртгэнэ.
1.21.12 Тодорхой шийдвэрийг үндэслэн тайлангийн жилд хорогдолоор тооцож, богино хугацаат өглөгтэй хопбогдсон үнэпгээний хасагдуулгыг "богино хугацаат өглөгийн хасагдуулга гэсэн хэсэгт хасах тэмдэгтэйгээр үзүүлнэ.

Урт хугацаат өглөг

1.22 Урт хугацаат өглөгийг балансад дараах байдлаар ангилан үзүүлнэ.
а. Нэг жилээс дээш хугацаанд төлөгдөх вексель, бонд, зээл зэрэг өглөгийн дүнг “Урт хугацаат векселийн өглөг", “Урт хугацаат бондын өглөг", “Урт хугацаат зээл" гэсэн хэсэгт
б. Дээр дурьдагдаагүй өглөгийг "Бусад урт хугацаат өглөг" гэсэн хэсэгт тусгана.
Урт хугацаат өглөгийн тайлант үед ноогдох хэсгийг богино хугацаат өр төлбөр гэсэн хэсэг рүү шилжүүлнэ.
1.23 Тодорхой шийдвэрийн дагуу тооцсон урт хугацаат өглөгийн хорогдлыг 'Урт хугацаат өглөгийн хасагдуулга" гэсэн хэсэгт хасах тэмдэгтэй үзүүпж, урт хугацаат өглөгийн цэвэр дүнг гаргана.

Эзэмшигчдийн өмч

1.24 Аж ахуйн нэгжийн төрлөөс хамаарч өөрийн хөрөнгө нь Хувьцаат компани болон ХХК-ийн хувьд гаргасан буюу хувь нийлүүпэгчдийн худалдан авч эзэмшсэн хувьцаа, Нөхөрлөпийн хувьд гишүүдийн хувь хөрөнгө, Хоршооны хувьд хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө гэж нэрлэх бөгөөд эдгээрийг балансад "Эзэмшигчдийн өмч" гэсэн хэсэгт төрийн болон хувийн өмч гэсэн нэрээр ангилж бүртгэнэ. Компанийн гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцааны тоо, нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, нийт үнийн дүнг балансад тусгана.
1.25 Нэмж төпөгдсөн капитал: Хувьцаат компанийн гаргасан хувьцааны зах зээлийн үнэ
нэрлэсэн үнээсээ илүү байвал нэрлэсэн үнээс давж байгаа зах зээлийн үнийг нэмж
төлөгдсөн капитал гэж нэрлэдэг. Харин хувьцааны нэрлэсэн үнэ зах зээлийн үнээс өндөр байгаа үед нэмж төлөгдсөн капиталын данс нь сөрөг тохируулах данс болно.
1.26 Хувьцаат компаниуд гүйлгээнд гаргасан хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авах тохиолдол байдаг. Үүнийг халаасны хувьцаа гэж нэрлэдэг. Халаасны хувьцаа нь энгийн хувьцааны сөрөг тохируулах дансны шинжтэй балансад тусгагдана. Халаасны хувьцааг өртгөөс дээгүүр болон доогуур үнээр дахин гүйлгээнд гаргах үед ашиг алдагдлыг бүртгэдэггүй. Харин гүйлгээнд гаргасан үнэ болон өртгийн зөрүүг нэмж төлөгдсөн капитал дансны дебет эсвэл кредитэд бичнэ.
1.27 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр гарсан үнийн өсөлтийг "Дахин үнэлгээний нэмэгдэл" гэсэн хэсэгт үзүүлнэ. Засгийн газрын татаас, элдэв төрлийн хандив, урамшуулал зэргийг "Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг" гэдэгт үзүүлнэ.
1.28 Хуримтпагдсан ашиг, алдагдлыг тайлангийн ба өмнөх үеийн гэсэн ангиллаар балансад
тусгана.
1.29 Цөөнхийн хувь оролцоог НББОУС-27, "Нэгтгэсэн санхүүгийн тайлан ба охин компани дахь хөрөнгө оруупаптын бүртгэл"-ийн дагуу тооцоолно.

Хөрөнгийн үнэпгээ

1.30 Хөрөнгийг анхны өртгөөр нь балансад тусгана. Анхны өртөг нь хөрөнгийг олж бэлтгэхэд гарсан зардлын нийлбэрээс бүрдэнэ.
1.31 Хөрөнгийг олж бэлтгэхэд гарсан зардлыг дараагийн үеүдэд хувиарлах арга нь тухайн хөрөнгийн мөн чанараас хамааран өөр өөр байж болно.

Үндсэн хөрөнгийн үнэлгээ

1.32 Бүх төрлийн үндсэн хөрөнгийг үйлдвэрлэлийн өртөг буюу хөрөнгийг худалдан авсан үнэ дээр түүнийг олж бэлтгэхтэй холбогдсон зардлыг нэмсэн нийт үнээр дансанд бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтын, арилжаа солилцооны, хандивын гэсэн хэлбэрээр олж бэлтгэж байгаа тохиопдолд хөрөнгийг доорх байдлаар унэлнэ.
а. Хувь нийлүүпсэн хөрөнгийг нэгж хувьцааны тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн үнэлнэ.
б. Арилжаа солилцооны болон өөр төрлөөр үндсэн хөрөнгө олж бэлтгэхэд зах зээлийн үнээр буюу худалдан авсан үнээр үнэлж бүртгэнэ.
в. Хандиваар хүлээн авсан хөрөнгийг түүнийг хүлээн авсан үеийн зах зээлийн үнээр үнэлж бүртгэнэ.
1.33 Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгийн анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг уг хөрөнгийг данснаас хасах хүртэл балансад харуулна. Ингэхдээ анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан үлдэгдэл өртгөөр нь балансын нийт хөрөнгийн дүнд оруулна.

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

1.34 Хөрөнгийг дахин үнэлэх журмын дагуу үндсэн хөрөнгөнд дахин үнэлгээ хийсэн дүнгээр
балансад тусгана.
1.35 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдсэн хэмжээгээр "Дахин үнэлгээний нэмэгдэп" гэсэн
дүн нэмэгдэнэ.

Үнэт цаасны үнэлгээ

1.36 Үнэт цаасыг худалдаж авах, олж бэлтгэхтэй холбогдсон зардал буюу өртгөөр нь үнэлж
бүртгэнэ. Харин үнэт цаасны зах зээлийн үнэ өртгөөсөө доогүур байгаа тохиолдолд зах
зээлийн үнээр үнэлж балансад бүртгэнэ.
1.37 Үнэт цаасны тухай Монгол улсын хуульд заасны дагуу үнэт цаасанд өөр хэлбэрээр
үнэлгээ хийсэн тохиолдолд "Үнэлгзэ хийх бусад тохиолдол" гэж үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын үнэлгээ

1.38 Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг худалдаж авсан үнэ, олж бэлтгэхтэй холбогдон гарсан
зардпын нийлбэрээр үнэлж бүртгэнэ.
1.39 Салбар компанид оруулсан хөрөнгө оруулалт, бондыг тухайн үед мөрдөж байгаа дүрэм
журмыг үндэслэн бүртгэнэ.

Биет бус хөрөнгийн үнэлгээ

1.40 Биет бус хөрөнгийг түүнийг олж бэлтгэсэн зардлаар үнэлж бүртгэнэ.
1.41 Биет бус хөрөнгийн элэгдүүлэлтийг тооцоход шулуун шугамын аргыг хэрэглэнэ.

Өр төлбөрийн үнэлгээ, гадаад валютын гүйлгээг бүртгэх

1.42 Өр төлбөрийг төлөх ёстой хэмжээгээр балансад тусгана.
1.43 Гадаад валютаар илэрхийлэгдсэн мөнгөн хөрөнгө, авлага болон өр төлбөрийг тайлангийн өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлж балансад тусгана.
1.44 Аж ахуйн нэгжийн гадаад валютаар хийгдсэн орлого зарлагын ажил гүйлгээг хөрвүүлэхдзэ, тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлж бүртгэнэ.
ОРЛОГЫН ТАЙЛАН

Орлогын тайлан

1.1 Орлогын тайлан нь аж ахуйн нэгж, байгууллагын тодорхой хугацааны үйл ажиллагазны үр дүнг хэмждэг тайлан юм.
1.2 Дараах дүн бүхий зүйлүүдийг орлогын тайланд тусгах хэрэгтэй.
(а) орлого
(б) үндсэн үйл ажиллагааны үрдүн;
(в) санхүүжүүлэх зардал
(г) өмчийн аргаар бүртгэсэн хараат компани хамтарсан үйлдвэрийн ашиг, алдагдлын хувь
(д) татварын зардал
(е) ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдап
(е) онцгой шинжтэй эүйлс
(ж) цөөнхийн хувь оролцоо
(з) тухайн тайлант хугацааны цэвэр ашиг, алдагдал

Орлого нь хүлээн авсан, эсвэл авахаар хүлээгдэж буй нөхөлтийн бодит үнэ цэнээр хэмжигдэнэ. Орлоготой холбогдож гарсан борпуулалтын өртөг, бусад зардлыг жинхэнэ гарсан хэмжээгээр нь орлого үр дүнгийн тайланд үзүүпнэ.Орлогын тайланд зардлыг мөн чанараар нь ангипж үр дүнг тооцно.

Орлогын тайланг бэлтгэх

1.1 Орлогын тайланг дараах зарчмын дагуу бэлтгэнэ.
1.1.1 Тайлангийн хугацааны орлогын тайланг бэлтгэхдээ тухайн тайлангийн хугацаанд хамрагдах орлого, зарлагын ажил гүйлгээг аккруэл зарчмаар бүртгэнэ. Энэ зарчмаар орлогыг орлого олсон бөгөөд хэмжих боломжтой болсон үед, зардлыг зардал гарсан бөгөөд хэмжих боломжтой болсон үед нь бүртгэдэг. Бүтээгдэхүүнийг нийлүүлж, гадагш ажил үйпчилгээ үзүүлсэн үед орлого мөнгөөр орсон, зардал нь төлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр орлого ба зардлыг ажил гүйлгээ гарсан тухайн үед нь хүлээн зөвшөөрдөг. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь үндсэн үйл ажиллагааны орлогын дүнд хамаарахгүй.
1.1.2 Орлого ба зардлыг тэдгээрийн үүсэн гарч буй шалтгаанаар нь ангилна. Орпогын зүйл анги тус бүрт зардлын зүйл ангийг зохицуулах зарчмыг баримтлан бүртгэнэ.
1.1.3 Орлогын тайланд ашиг, алдагдлыг нийт ашиг (апдагдал), үйл ажиллагааны ашиг (алдагдал), татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал), ердийн үйл ажилллагааны ашиг (алдагдал), цэвэр ашиг (алдагдал) гэж үзүүлнэ.
1.1.4 Орлогын тайланг өмнөх жилийн харьцуулагдах хугацааны тайлангийн хамт илэрхийлнэ.

Борлуулалтын орлого

3.1 Энэ хэсэгт бараа, үйлчилгээний борлуулалтын орлогыг тусгана. Аж ахуйн нэгж, байгууллага ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан энэ хэсгийг нэрлэх хэрэгтэй. Тухайлбал үйлчилгээний компаниуд "үйлчилгээний орлого", Үйлдвэрпэл, худалдааны компаниуд "борлуулаптын орпого” гэх мэтээр нэрпэнэ.
3.2 Тайлангийн хугацаанд худалдсан бараа буюу гадагш үзүүпсэн ажил үйлчилгээг борлуулалтын орлого гэж бүртгэнэ.
3.3 Борлуулалтыг бэлэн мөнгөн, дараа тооцоогоор (зээлийн), бараа солилцооны, агентын гэж
ангилна.
3.4 Борлуупалтын хорогдол ба буцаалт, борлуулаптын хөнгөлөлтийг энэ хэсэгт тусгана.
3.5 Борлуулалтын тухай нэмэлт мэдээллийг нэмж тодруулна.

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

1.1 Худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллагад барааны эхний үпдэгдэл дээр тухайн хугацаанд худалдаж авсан барааны цэвэр өртгийг нэмж түүнээс барааны эцсийн үлдэгдлийг хасаж борлуулсан барааны өртгийг тодорхойлно.
1.2 Нийт худалдаж авсан барааны дүнгээс худалдан авалтын хорогдол, буцаасан зүйлийн үнэ худалдаж авсан барааны хөнгөлөлтийг хасаж, тайлангийн хугацаанд худалдаж авсан барааны цэвэр өртгийг тодорхойлно.
1.3 Худалдаа эрхэлдэг бизнесийн байгууппагад, худалдаж авсан барааны үнэ дээр түүний тээвэрлэлт, хадгалаптын зардлыг нэмж барааны өртгийг тооцно.
1.4 Үйпдвэр, худалдаа эрхэлдэг бизнесийн байгууппагад бүтээгдэхүүний өртгийн эхний үлдзгдэп дээр тайлангийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг нэмж бэлэн бүтээгдэхүүний зцсийн үпдэгдлийн өртгийг хасаж, борпуупсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.
1.5 Үйлдвэрлэлийн зардлыг шууд материап, шууд хөдөлмөр, нэмэгдэл зардал гэж ангилж
бүртгэнэ. Харин бизнесийн тодорхой чиглэлүүдээр зардлын эүйл ангийн дэлгэрэнгүй
бүртгэлийг хөтөлж, мэдээлэх ажлыг өртгийн бүртгэлийн хүрээнд зохион байгуулна.
1.6 Борлуулалтын өртгийн тухай нэмэпт мэдээллийг хавсралт тайлбараар үзүүлж бопно.
1.7 Борлуулалтын орлого, борлуулалтын өртгийг бизнесийн үндсэн чиглэл тус бүрээр
үзүүлнэ.

Нийт ашиг

Борлуулалтын орлогоос борлуупалтын өртгийг хасаж нийт ашгпйг тодорхойлно.

Үндсэн үйл ажиллагаа (борлуулалт, ерөнхий удирдлага)-ны зардал

Бизнесийн үндсэн уйл ажилпагаатай холбогдож гарсан боловч борлуулалтын өртөгт хамрагдаагүй бусад зардлуудыг борлуулалтын ба ерөнхий удирдлагын зардлаар бүртгэнэ. Эдгээр зардлыг мөн үйл ажиллагааны зардал гэж нэрпэдэг.

Үндсэн үйл ажиллагааны ашиг

Нийт ашгаас үндсэн үйл ажиллагаа (борлуулалт, ерөнхий удирдлага)-ны зардлыг хасаж үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал) –ийг тооцно.

Үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)

1.1 Орлогын тайлангийн энэ хэсэгт аж ахуйн нэгжийн үндсэн бус үйл ажиллагааны орлого
зардлыг ажил гүйлгээний ангиллаар цэвэр дүнгээр тайлагнана.
1.2 Үндсэн бус үйл ажиллагааны орлогод, дараах орлогууд хамаарагдана.
Үндсэн бус үйлдвэрлэл, үйлчилгээний ашиг, алдагдал
Хандивын зардал
Буцалтгүй тусламж
Зээлийн хүүгийн зардал
Торгуупь, хөнгөлөлтийн ашиг (алдагдал)
Ногдол ашгийн орлого
Валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн ашиг (алдагдал)
Хувьцаа бондын зардлын хорогдуулга
Хараат болон хамтарсан үйлдвэрээс олсон ашиг
Бусад

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

Үндсэн үйл ажиллагааны ашиг (алдагдал) дээр үндсэн бус үйл ажиллагааны ашиг (алдагдал)-ыг нэмж (хасаж) татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) -ийг тооцно.

Орлогын татварын зардал

Тайлангийн хугацааны татвар ноогдуулах орлогын дүнд ногдуулсан татварыг энэ хэсэгт тусгана.

Ердийн үйл ажиллагааны ашиг (алдагдал)

Татварын дараах ашгаас цөөнхийн хувь оролцоог хассан дүнг энэ хэсэгт тусгана.
Цөөнхийн хувь оролцоог НББОУС 27-ийн дагуу тооцоолно.

Онцгой шинжтэй зүйлс

Дахин давтагдахгүй эсвэл байнга тохиолдохгүй бөгөөд аж ахуйн нэгжийн ердийн үйл ажиплагаанаас ялгагдах үйл явдал буюу ажил гүйлгээнээс үүссэн орлого, зардлыг холбогдох татварыг хассан цэвэр дүнгээр энэ хэсэгт тусгана.

Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал)

Ердийн үйл ажиллагааны ашиг (апдагдал) дээр онцгой шинжтэй зүйлсийг нэмж тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) -ыг тооцно.

Нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал)

Хувьцаа эзэмшигч нарт тайлагнах зорилгоор цэвэр ашгаас давуу эрхтэй хувьцаанд ногдох хэсгийг хасч гүйлгээнд байгаа нийт хувьцааны жигнэсэн дундаж тоонд хувааж, нэгж хувьцаанд ногдох ашиг (алдагдал) -ийг тодорхойлно.

ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

Өмчийн өөрчлалтийн тайлан

Өмчийн өөрчлөлтийн тайланд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын өмч. дахин үнэлгээ, валютын хөрвүулэлт бопон хуримтлагдсан ашиг зэрэг эздийн өмчийн аливаа өөрчпөлтийн хэмжээг хоёр жилээр зэрэгцүүлэн үзүүлнэ.

Өмчийн өөрчлөптийн тайлангийн бүтэц

2.1 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, үндсэн алдааны залруулгыг хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг залруулах замаар тусган харуулна.
2.2 Үндсэн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээний өсөлт/бууралт болон гадаад дахь байгууллагын санхүүгийн тайланг хөрвүүлэхэд гарсан вапютын ханшийн өөрчлөлтийг өмчийн өөрчлөлт гэж үзэж тайланд тусгана.
2.3 Эззмшигчдийн өмч нэмж төлөгдсөн капитал, бусад нөөцөд гарсан өөрчлөлтийг тухайн тайлант хүгацааны эхэнд болон эцэст гэсэн байдлаар тусган харуулна.
2.4 Хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн, өнгөрсөн оны үпдэгдэл дээр тайлангийн үеийн цэвэр ашгийг нэмж, алдагдлын шинжтэй тохируупах бичилт болон ногдол ашгийг хасах байдлаар тооцож, тайпангийн үеийн хуримтлагдсан ашиг (алдагдал)-ийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
2.5 Хувь нийлүүлсэн хөрөнгө ба ногдол ашиг гэх мэт хувьцаа эззмшигчидтэй хийсэн ажил гүйлгээнээс үүссэн өөрчлөлтөөс бусад бүх өөрчлөлт нь тухайн хугацааны үйл ажиллагааны нийт олз, гарзыг илэрхийлнэ.
2.6 Дахин үнэпгээний нөөцийг нэмэгдсэн ба хорогдсон өөрчлөптийн нийт дүнгээр харуулна.
2.7 Нийт өмчийн эхний үлдэгдэл дээр нийт нэмэгдсэн өөрчлөлтийн дүнг нэмж нийт хасагдсан
өөрчлөлтийн дүнг хасч, өмчийн эцсийн үпдэгдлийг тодорхойлно.


МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН


Мөнгөн гүйпгээний тайлан

3.1 Тайлангийн хугацааны мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг мөнгөн гүйлгээний тайланд хоёр жилэзр зэрэгцүулэн үзүүлнэ. Улирлын санхүүгийн тайланд өмнөх жилийн харьцуулагдах хугацааны тайланг хамт ипэрхийлнэ.
3.2 Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шууд аргыг хэрэглэнэ.

Мөнгөн гүйлгээний тайлангийн бүрэлдэхүүн хэсэг

4.1 Мөнгөн гүйлгээний тайлангийн үзүүлэлт дор дурьдсан хэсгээс бүрдэнэ.
Үйл ажиллагааны мөнгөн гүйпгээ
Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ
Санхүүгийн ажиллагааны мөнгөн гүйлгээ
г. Бүх цэвэр мөнгөн гүйпгээ
4.2 Мөнгөн хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэрийг мөнгөн орлого, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мөнгөн зарлага гэсэн хэсэгт үзүүлэх ба нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хасч үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
4.3 Үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн ажиплагааны цэвэр мөнгөн гүйлгээний нийлбэрээр нийт цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно.
4.4 Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлээс эцсийн үлдэгдлийг хасаж тодорхойлсон мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлт нь мөнгөн гүйлгээний тайланд тодорхойлогдсон "Бүх цэвэр мөнгөн гуйлгээ" гэсэн дүнтэй тэнцүү байна.

Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

3.1 Аж ахуйн нэгж үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг нийт мөнгөн орлого болон мөнгөн зарлагыг үндсэн ангиллаар нь илэрхийлэх шууд аргаар тайлагнана.
3.2 Шууд аргаар тодорхойлсон, нийт мөнгөн орлого болон мөнгөн зардлын үндсэн төрлийн талаарх мэдээллийг:
(а) аж ахуйн нэгжийн нягтпан бодох бүртгэл, тайлангаас;
(б) борлуулалт, борлуулалтын өртөг (хүү болон түүнтэй адил төстэй орлого мөн хүүгийн
зардал, санхүүгийн аж ахуйн нэгжид төлсөн адил төстэй зардал) орлогын тайлан дахь
бусад зүйлүүдийг зохицуулснаас;
(в) бараа материал, үил ажиллагааны авлага, өглөгийн тайлант хугацааны турш дахь
өөрчлөлт;
(г) бусад мөнгөн бус зүйл
(д) хөрөнгө оруулалтын эсвэл санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүн болж
байгаа бусад зүйлсээс авч болно.
3.3 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг шууд аргаар тодорхойлохдоо мөнгөн орлогыг орлогын төрлөөр, мөнгөн зарлагыг зарцуулалтын зориулалтаар дэлгэрэнгүй үзүүлж үйл ажиллагааны гүйлгээг тооцно.
3.3.1 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого
(а) Борлуулалтын болон худалдан авагчдаас орсон мөнгө: Мөнгөн орлого.
(б) Туслах үйл ажиллагаанаас орсон мөнгө
(в) Даатгалын нөхөн опговроос хүлээн авсан мөнгө
3.3.2 Үндсэн үйл ажилпагааны мөнгөн зарлага
(а) Ажиллагчдад олгосон мөнгө
(б) Нийгмийн даатгалын байгуулпагад төлсөн мөнгө
(в) Түүхий, эд материал худалдан авахад төлсөн мөнгө
(г) Ашиглалтын зардалд төлсөн мөнгө
(д) Түлш шатахуун тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн мөнгө
(е) Бэлтгэн нийлүүлэгчдэд төлсөн бусад мөнгө
(й) Төлсөн хүү
(ж) Төпсөн орлогын татвар
(з) Даатгалын төлбөрт төлсөн мөнгө

Хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн гүйлгээ

4.1 Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь ирээдүйд олох орлого ба мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө нөөц бий болгоход зарцуулсан мөнгийг илэрхийпдэг.
4.2 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд:
Худалдсан урт хугацаат хөрөнгийн орлого
Худалдаж авсан урт хугацаат хөрөнгө
Худалдсан хөрөнгө оруулалтын орлого
Худалдаж авсан хөрөнгө оруулалт
Хүлээн авсан хүү
Хүлээн авсан ногдол ашиг

4.3 Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ нь урт хугацаанд ашиглагдах хөрөнгө болон мөнгөтэй адиптгах хөрөнгөнд ороогүй бусад хөрөнгө оруулалтыг опж эзэмших болон худалдах үйл ажиллагааг хамрана.
4.4 Мөнгөн гүйлгээний тайлангийн, хөрөнгө оруулалтын ажиллагааны мөнгөн орлого хэсэгт хөрөнгө оруулалт ба үндсэн хөрөнгийг худалдсаны орлогын дүнг харуулна. Хөрөнгө оруулалтын ажиплагааны зарлага хэсэгт үнэт цаас худалдан авах, бусдад зээл өгөх зэрэг хэлбэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийх болон үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэхэд болон капиталжих их эасварт зарцуулсан мөнгөн зардлыг харуулна.

5 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

5.1 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ нь аж ахуйн нэгж, байгууллагад санхүүжилт олгосон этгээд ирээдүйд хэдий хэмжээний төлбөр нэхэмжлэх вэ гэдгийг урьдчилан тооцох боломжийг илэрхийлдэг.
5.2 Санхүүгийн үйл ажиллагаанаас үүссэн мөнгөн гүйлгээг тусад нь тайлагнаж харуулна. Энэ
мэдээплийг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчдын ирээдүйн мөнгөн гүйлгээг сонирхох сонирхлыг урьдчилан тааварлахад ашигладаг.
5.3 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйпгээнд:
Гаргасан хувьцаа: хувьцаа болон бусад үнэт цааснаас орсон мөнгөн орпого:
Банкнаас авсан зээл: баталгаажаагүй бонд. Зээл, вексель, бонд, барьцаалал зэрэг бусад богино ба урт хугацаат зээллэгээс орсон мөнгөн орлого
Санхүүгийн түрээсийн өглөгийн төлбөр санхүүгийн түрээстэй хопбогдон үүссэн өр төлбөрийг барагдуулахад түрээслэгчийн төлсөн мөнгөн төлбөр
Зээлийн төпөлт : Зээлийг эргүүлж төлсөн мөнгө
Улсаас егсөн санхүүжилт
Төрөл бүрийн хандив
Урт хугацаат өрийн тайлангийн хугацааны төлөлт
Мөнгөөр эргүүлж худалдаж авсан хувьцаа : аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авсан эзэмшигчдэд төлсөн хувьцааг эргүүлж худапдан авахад төлсөн мөнгөн төлбөр
Мөнгөөр төлсөн ногдол ашиг
Хүү ба урамшууллын орлого
Валютын ханшны зөрүү

6 Мөнгөн гүйлгээний тайланд тусгагдах зарим зүйлүүд

6.1 Гадаад валютын мөнгөн гүйлгээ
а) Гадаад валютаар хийсэн ажил гүйлгээний мөнгөн гүйлгээг аж ахуйн нэгжийн тайлангийн валютаар мөнгөн гүйпгээ хийгдсэн өдрийн гадаад валют болон тайлангийн валют хоорондын солилцооны ханшинд үндэслэн тайлагнана.
(б) Гадаадын хараат компанийн мөнгөн гүйлгээг уг гуйлгээ хийгдсэн өдрөөрх тайлангийн валют болон гадаад валют хоорондын солилцооны ханшаар хөрвүүлнэ.
6.2 Онцгой шинжтэй зүйлс
Онцгой шинжтэй зүйлстэй холбоотой мөнгөн гүйлгээг үндсэн ба хөрөнгө оруупалтын эсвэл санхүүгийн үйл ажпллагааны үр дүнд үүссэн гэж ангипах ба тусдаа тайлагнана.
6.3 Орлогын татвартай холбоотой үүссэн мөнгөн гүйлгээний санхүүгийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хамаараагүй хэсгийг үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ болгон ангилж, тусад нь харуулах ёстой.

7 Мөнгөн бус гүйлгээ

7.1 Мөнгө ба түүнтэй адилтгах төлбөрийн хэрэгсэл шаардагдахгүй хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагааны гүйлгээг мөнгөн гүйлгээний тайлангаас хасна. Гэхдээ ийм гүйпгээг хөрөнгө оруулалт санхүүгийн үйл ажиллагааны талаарх зохих бүх мэдээллийг багтаасан санхүүгийн бусад тайланд харуулна.
7.2 Хөрөнгө оруулалт санхүүгийн олон төрлийн үйл ажиллагаа мөнгөн хөрөнгийн гүйлгээнд шууд нөлөөпдөггүй ч аж ахуйн нэгжийн капитал болон хөрөнгийн бүтцэд нөпөөпдөг. Мөнгөн бус гүйлгээг мөнгөн гүйлгээний тайлангаас хасахдаа тухайн мөнгөн бус гүйлгээг тайпант хугацаанд мөнгөн гүйлгээнд оруулаагүй мөнгөн хөрөнгө гэсэн заалтад нийцүүлж хийнэ.
7.3 Мөнгөн бус гүйлгээний жишээ. Үүнд:
(а) хөрөнгийг түүнтэй хопбогдон үүссэн өр төлбөрөөр нь эсвэл түрээсийн санхүүжиптээр нь олж бэлттэх;
(б) хувьцаа гаргаж үйлдвэрийн газрыг авах:
(в) өрийг өөрийн капитал болгон хөрвүүлэх гэх мэт.

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ТОДРУУЛГА

Санхүүгийн тайлангийн тодруулгыг системтэй арга хэлбэрээр, жилийн эцсийн санхүүгийн тайланд толилуулна. Баланс, орлогын тайлан мөнгөн гүйлгээний тайлангийн зүйл тус бүрийг тодруулна.

Аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа дараах байдлаар тодруулна.

ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн тайлангийн тэмдэглэлийн энэ хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, эрхэлдэг үйл ажиллагааны гол чиглэл ба товч тодорхойлолт, балансын огноо, санхүүгийн тайлангийн хамарсан тайлант үе (балансын өдөр) -ийг тодруулна.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО

Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэж танилцуулах талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас батлан мөрдөж байгаа бүртгэлийн тусгай эарчимууд, бүртгэж тайлагнах үед мөрдөгдөх арга, дүрэм журам, практик ажиллагаа юм. Эдгээр нь тухайн байгууллагын удирдлагаас баталсан дүрэм журамд тусгалаа олдог.

Аж ахуйн нэгж, байгууплагын удирдлага өөрийн бодит нөхцөпд, ялангуяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг аль болохуйц үнэн зөвөөр илэрхийлэхэд нийцсэн бүртгэпийн бодлогыг сонгон авч мөрдөж ажиллах ёстой. Мөрдөж буй бүртгэлийн бодлого зохистой эсэхийг үнэлж дүгнэж, бүртгэлийн бодлогодоо өөрчлөлт оруулсан бол тэр тухайгаа тодруулна.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг үндсэнд нь 2 ангилж тодруулга хийнэ. Үүнд:
а) Нягтлан бодох буртгэлийн ерөнхий бодлого
б) Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг бэлтгэхдээ санхүүгийн тайланд тусгагдсан үзүүлэлтүүдийг хэрхэн бүртгэдэг аргуудаа тайлбарлах хэпбэрээр үзүүлнэ. Гэхдээ зарим зүйлсийг хүснэгтээр илэрхийлж болно.

Аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын тодруулгыг хамт бэлтгэнэ.

Бүртгэлийн ерөнхий бодлого

Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлогод дараах зүйлийг тусгаж, тодруулгад энэ талаар тодорхой дурдана. Үүнд :
а) Санхүүгийн тайлан бэлтгэж, тайлагнах арга ажиллагаа
б) Нягтлан бодох бүртгэлийг хөтпөх маягт, аргачлалыг сонгох
в) Санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дансны үлгэрчилсэн зааврыг үндэслэн дансны төлөвлөгөөг боловсруулж батлан мөрдөх
г) Бүх төрлийн нөөц сан байгуулах арга
д) Үйлдвэрлэлийн зардлыг бүртгэж, бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тодорхойлох арга
е) Эзэмшигчдийн өмчийг үнэлж бүртгэх арга
ё) Санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурь

Нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого

Санхүүгийн тайланг үнэн зөвөөр ойлгоход зайлшгүй шаардлагатай бүртгэлийн тусгай бодлогыг тодруулгад товч тайлбарлана Эдгээр тусгай бодлогууд нь тухайн байгууллага харгалзан үзэх ёстой боловч ямар нэг хязгаарлалт тогтоодоггүй. Ийм бүртгэлийн бодлогод дараах зүйлүүд хамрагдана. Доор дурдсан тусгай бодлого бүртэй холбоотой тодотгож тайлбарлавал зохих зүйлүүдийг жагсааж бичив.) Үүнд:

а. Тайлагналын суурь

Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл, сайжруулсан аккруэл мөнгөн суурийн алийг ашигласан болохоо тодруулна.

б.Тайлагнасан валют

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэптүүд Монгоп улсын мөнгөн тэмдэгт-төгрөгөөр илэрхийлэгдсэн байна. Санхүүгийн тайпангийн үзүүлэлтүүдийг төгрөгөөр үзүүлэхэд тооцоололт техник ажиллагаа ихтэй томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн нэгдсэн тайланг мянгачлан үзүүлж болно. Аж ахуйн нэгж, байгууллага тайлагнагч валютаас өөр валютаар санхүүгийн тайлангаа бэлтгэсэн бол түүнийг зайлшгүй тодруулна.

в. Санхүүгийн хэрэглүүр

Санхүүгийн хэрэглүүрүүдэд учирч болох эрсдэлийг тодруулна. Үүнд:
а) Үнийн эрсдэл. Энэ нь мөнгөн эрсдэл, хүүгийн түвшиний эрсдэл, зах зээпийн эрсдэл гэсэн 3 төрөлтэй.
б) Зээлийн эрсдэл
в) Төлбөрийн чадварын эрсдэл
г) Мөнгөн гүйлгээний эрсдэл
Гадаад валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэл

г. Мөнгөн хөрөнгө ба түүнтэй адилтгах зүйл

Хязгаарлалттай ба барьцаалагдсан мөнгөн хөрөнгийн тухай тодруулна.
Мөнгөтэй адилтгах зүйлс (Мөнгөний тодорхой дүнд чөлөөтэй хувирдаг, хөрвөх чадвар сайтай богино хугацаат хөрөнгө оруупапт, түүний дансны болон зах зээлийн үнэ гэх мэт)

д. Авлага

Найдваргүй авлагын хасагдуулга байгуулсан арга
Найдваргүй авлагын хасагдуулга дансны гүйлгээ болон хэдий хэмжээний авлагад хэдий хэмжээний авлагын хасагдуулга тооцсоныг тайлбарлах

е. Бараа материал ба өртөг тооцох арга

Бараа материалын бүртгэлийн ямар систем хэрэглэдэг ( байнгын, цаг үеийн )
Бараа материалын үнэлгээний арга
Бараа материалын өртгийн арга (ЭАЭЗ, дундаж өртөг тусгай тэмдэглэгээний арга)

ё. Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө ба тэдгээрийн элэгдэл, үнэлгээ

Нийт үлдэгдэл өртгийг тооцоход хэрэглэсэн хэмжилтийн суурь
Биет ба биет бус хөрөнгийн элэгдэл тооцсон арга
Үндсэн хөрөнгийг үнэлсэн арга, худалдан авсан хөрөнгийн төлбөрийг хэрхэн хийж байгаа хэлбэр Үүнд:
- тодорхой хугацааны дараа хийгдэж байгаа төлбөрт тооцсон хөнгөпөлт өнөөгийн үнэ цэнийн тооцоолол (санхүүгийн түрээсээр авсан хөрөнгө байж болно)
- хэд хэдэн төрлийн хөрөнгийг нэгдсэн үнээр (гэрээний үнэ) авсан байж болно
- төлбөрийг үнэт цаасаар төлсөн
- сольж авсан хөрөнгө
Хөрөнгийг сэргээн босгох зардлын бүртгэлийн бодлого
Хөрөнгийг дахин үнэлэхэд ашигласан суурь
Дахин үнэлгээ хүчин төгөпдөр болж үйлчилж эхэлсэн он, сар, өдөр
Үнэлгээнд гадны эксперт оролцуулсан эсэх
Нөхөптийн өртөг тооцоход хэрэглэсэн индексүүд тэдгээрийн үндэслэл

ж. Өглөг

Өглөгийг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодруулна.

з. Орлогыг хүлээн зөвшөөрөх

Орлого тодорхойлох, хүлээн зөвшөөрөх, хэмжих бүртгэхэд баримталсан бодлого
Орлого бий болгох хугацаа
Орлоготой холбогдох болзошгүй зүйлс

и. Гадаад валютын ажил гүйлгээ

Орлогын тайланд илэрхийлсэн ханшийн зөрүүгийн ашиг, алдагдалын дүн
Гадаад үйл ажиллагаа болон гадаад дахь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг валютад хөрвүүлэхэд ашигласан арга
Валютын гүйпгээ ихтэй аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ханшийн зөрүүгийн талаархи тайлбар
Балансад калитал гэж ангилсан ханшийн зөрүүгийн цэвэр дүн

к. Татвар, нийгмийн даатгал

Орлогын татвар болон хойшлогдсон орлогын татварын тодорхойлолт (нягтлан бодох бүртгэлийн бодлого болон татварын хуулийн дагуу хойшлогдсон татварын хөрөнгө эсвэл өглөгийг хэрхэн бүртгэдэг арга)
Орлогын тайлангийн татвар төпөхийн өмнөх ашгийг татвар ногдох ашигтай
зохицуулсан шинжилгээ

л. Онцгой асуудал

Нэгтгэх зарчим

1.1 Нэгтэгдсэн үндсэн зарчим, толгой ба хараат компаний тодорхойлолт, нэр, оршин буй улс ба албан ёсны хаяг, санал өгөх эрхийн хувь хэмжээг тусгасан охин компаниудын жагсаалт

Бизнесийн нэгдэл

1.2 Бизнесийн нэгдлийн үндсэн хэлбэр (худалдан авч эээмшсэн эсвэл хөрөнгийн хувийг нэгтгэх замаар бий болсон бизнесийн нэгдлийн алин болох)
1.3 Нэгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, ба тодорхойлопт
1.4 Нэгдэх үйл ажиллагаанд орсон хугацаа
1.5 Эерэг ба сөрөг гүүдвиллийн элэгдэл тооцох арга, хугацаа, бусад тайлбар
1.6 Тайлангийн хугацааны туршид нэмж бүртгэгдсэн болон бүрмөсөн устгагдсан эерэг сөрөг гудвилл

Хамтарсан уйлдвэр

1.7 Хамтарсан үйлдвэрийн хэлбэр, бүтэц
1.8 Хамтарсан үйлдвэрт оролцох эзэмшлийн хувь хэмжээ
1.9 Хамтарсан үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн бодлого ба санхүүгийн тайлан бэлтгэх арга

Онцгой уйл ажиллагаа алдаа буртгэлийн бодлогын өөрчлөлт

1.10 Онцгой үйл ажиллагааны шинж байдал нөлөөлөл түүний давтамж (хөрөнгийг албадан хураах, тараах байгалийн гамшиг)
1.11 Зогсоосон үйл ажиллагаа, түүний арга хэлбэр (худалдах, татан буулгах) тасалбар болсон хугацаа, тасалдлаас үүссэн алдагдал
1.12 Бүртгэлийн бодлогын өөрчлөлт түүнд хийсэн залруулга
1.13 Материаллаг алдаа

Түрээс

1.14 Түрээсийн ангилал ( санхүүгийн үйл ажиллагааны)
1.15 Түрээсийн орлого хуваарилалтад ашиглаж байгаа арга

Судапгаа хөгжуулэлтийн зардал

1.16 Судалгаа хөгжүүлэлтийн зардалд хэрэглэсэн бүртгэлийн бодлого

7 Барипгын ажлын гзрээ

7.1 Тухайн тайлант үеийн гэрээний орлогыг тодорхойлох болон гэрээний дуусаагүй ажлын үе шатыг тодорхойлоход ашигласан арга

8. Зээлийн зэрдал

8.1 Зээлийн зардлын бүртгэлийн бодлого

Болзошгүй болон балансын өдрийн дараах үйл явдал

9.1 Болзошгүй үйл явдалын мөн чанар, санхүүгийн нөлөөллийн үнэлгээ, эсвэп тийм үнэлгээ хийж болохгүй тухай үндэслэл
9.2 Балансын өдрийн дараах үйл явдал, түүний шинж чанар, санхүүгийн нөлөөллийн тоцоолол, өгсөн үнэлгээ, тайлбар

10 Засгийн газрын татаас
10.1 Улсын татаасыг бүртгэх бодлого, санхүүгийн тайпанд тусгах арга
10.2 Үр өгөөжийг нь шууд хүртэж байгаа бусад төрлийн улсын тусламжийн тухай
10.3 Хүпээн зөвшөөрсөн упсын тусламжинд дагалдсан биелэгдээгүй нөхцөп бопзоп бопон бусад санамсаргүй тохиолдох зүйлс

Санхүүгийн тайлангийн бүтцийг ойлгосны дараа ажил гүйлгээг данс тус бүрээр нэгтгэн тайлан бэлтгэнэ. Санхүүгийн тайланг бэлтгэхэд эхлээд түр дансууд болох орлого, зардлын дансуудыг орлого зардлын нэгдсэн дансанд хаадаг. Үүний дараа хаалтын үлдэгдлийг хуримтлагдсан ашиг руу хааж баланс руу шилжүүлдэг. Өмнөх жишээг ашиглан санхүүгийн тайланг хэрхэн бэлтгэхийг авч үзье.

Хаалтын бичилт хийх

Хаалтын бичилт нь түр дансууд болох орлого, зардлын дансуудыг орлого зардлын нэгдсэн дансанд хааж цэвэр ашгийг хуримтлагдсан ашиг руу шилжүүлэх явдал юм. Жишээ нь Компани тайлант хугацааны эцэст дараах орлого, зардалтай байсан.

Орлого

Борлуулалтын орлого 1,200,000
Түрээсийн орлого 300,000
Хүүгийн орлого 100,000

Зардал

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 600,000
Борлуулалтын зардал 200,000
Ерөнхий ба удирдлагын зардал 150,000
Хүүгийн зардал 50,000
Орлогын татварын зардал 90,000

Хаалтын бичилтийг бичилтийг дараах бичилтээр гүйцэтгэнэ.

Орлого зардлаа орлого зардлын нэгдсэн дансанд хаана.


Борлуулалтын орлого 1,200,000
Түрээсийн орлого 300,000
Хүүгийн орлого 100,000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 600,000
Борлуулалтын зардал 200,000
Ерөнхий ба удирдлагын зардал 150,000
Хүүгийн зардал 50,000
Орлогын татварын зардал 90,000
Орлого зардлын нэгдсэн данс 510,000

Орлого зардлын нэгдсэн дансаа хуримтлагдсан ашиг данс руу хаана.


Орлого зардлын нэгдсэн данс 510,000
Хуримтлагдсан ашиг 510,000


АЖЛЫН ХҮСНЭГТ

Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах горимыг нэгтгэн ажлын хүснэгт ашиглан гаргадаг. Тайлант хугацааны эцэсд нягтлан бодох бүртгэл ба тайлагналын процессыг хялбарчлахын тулд нягтлан бодогч ажлын хүснэгт ашиглах ба ажлын хүснэгт нь тохируулах бичилт ба санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглах багана бүхий хуудас юм. Ажлын хүснэгт ашиглах нь санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэхэд нягтлан бодогчид тусалдаг. Тохируулах ба хаалтын бичилтүүдийг журналд бүртгэж, шилжүүлж хөтлөх хүртэл санхүүгийн тайлан бэлтгэлтийг хойшлуулах шаардлагагүй юм. Ажлын хүснэгт нь тохируулгын өмнөх шалгах баланс, тохируулга, тохируулсан шалгах баланс, орлогын тайлан. балансанд зориулсан багануудыг үзүүлнэ.
Өмнөх А компаний өгөгдөл дээр дараах тохируулгуудыг нэмж арван баганат ажлын хүснэгтийг бэлтгэе.
а. Тавилга эд хогшлийг жилийн 10 хувиар элэгдүүлнэ.
б. Зээлээр борлуулалтын 1 хувиар найдваргүй авлагыг тооцдог.
в. Тухайн жилд хугацаа дууссан даатгалын зардал 5,000 төгрөг.
г. Авлагын бичгийн хуримтлагдсан хүү 2,000 төгрөг.
д. Банкны зээлийн хүүд 4,500 төгрөг тооцсон.
е. Хангамжийн материалын үлдэгдэл 10,000 болсон.

"А " компани
АЖЛЫН ХҮСНЭГТ
2005 оны 12 сарын 31


Данс Шалгах баланс Тохируулга Тохируулсан Баланс Орлогын тайлан Баланс
Дт Кт Дт Кт Дт Кт Дт Кт Дт Кт
Мөнгө 30,000 30,000 30,000
Авлагын бичиг 100,000 100,000 100,000
Найдваргүй авлага хасагдуулга б 1,000 1,000 1,000
Хангамжийн материал 30,000 е 20,000 10,000 10,000
Урьдчилж төлсөн даатгал 10,000 в 5,000 5,000 5,000
Тавилга эд хогшил 250,000 250,000 250,000
Хуримтлагдсан элэгдэл a 25,000 25,000 25,000
Банкны зээл 100,000 100,000 100,000
Хувийн өмч 200,000 200,000 200,000
Хуримтлагдсан ашиг 56,525
Үйлчилгээний орлого 200,000 200,000 200,000
Удирдлагын цалин 50,000 50,000 50,000
Борлуулалтын цалин 30,000 30,000 30,000
Хангамжийн материалын зардал - -
Дүн 500,000 500,000
Элэгдлийн зардал-тавилга эд хогшил a 25,000 25,000 25,000
Найдваргүй авлагын зардал б 1,000 1,000 1,000
Даатгалын зардал в 5,000 5,000 5,000
Хүүгийн авлага г 2,000 2,000 2,000
Хүүгийн орлого г 2,000 2,000 2,000
Хүүгийн зардал д 4,500 4,500 4,500
Хүүгийн өглөг д 4,500 4,500 4,500
Хангамжийн материалын зардал е 20,000 20,000
Дүн 57,500 57,500 532,500 532,500 135,500 202,000
Татварын өмнөх ашиг 66,500
Татварын зардал е 9,975 9,975
Татварын өглөг е 9,975 9,975
Цэвэр ашиг 56,525
Дүн 66,500 66,500 397,000 397,000

Тохируулах бичилтийн журналын бичилт нь


а Элэгдлийн зардал – ТЭХ 25,000
Хуримтлагдсан элэгдэл - ТЭХ 25,000
б Найдваргүй авлагын зардал 5,000
Найдваргүй авлагын нөөц 5,000
в Даатгалын зардал 5,000
Урьдчилж төлсөн даатгал 5,000
г Хүүгийн авлага 2,000
Хүүгийн орлого 2,000
д Хүүгийн зардал 4,500
Хүүгийн өглөг 4,500
е Хангамжийн материалын зардал 20,000
Хангамжийн материал 20,000

Ажлын хүснэгтийг үндэслэн санхүүгийн тайланг бэлтгэдэг. Санхүүгийн тайлангуудыг хэрхэн бэлтгэхийг авч үзье.
Орлогын тайлан
Хуримтлагдсан ашгийн тайлан
Баланс
Мөнгөн гүйлгээний тайлан
Орлогын тайлан нь бизнесийн үйл ажиллагааны үр дүнд орж ирсэн орлого буюу орлого олохтой
холбогдож гарсан зардлыг тусгаж эцэст нь орлогоос зардлыг хасч ашиг буюу алдагдлыг харуулна. Үйлчилгээний байгууллагын орлогын тайланд тусгагдах орлого, зардлыг доор харуулав. Худалдааны байгууллагын хувьд худалдсан бараагаар орлого нь борлуулалтын орлого, өртөг нь борлуулалтын өртөгт болж тусгагддаг. Харин үйлдвэрлэл эрхэлдэг компанийг харуулсан бол түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн гэсэн бараа материалын дансдыг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан гэдэг нэмэлт тайланг бэлтгэдэг.

"А " компани
Орлогын тайлан
2005 оны 12 сарын 31


Үзүүлэлт Хэсгийн Дүн
Орлого
Үйлчилгээний орлого 200,000
Хүүгийн орлого 2,000 202,000
Зардал
Удирдлагын цалин 50,000
Борлуулалтын цалин 30,000
Элэгдлийн зардал 25,000
Найдваргүй авлагын зардал 1,000
Даатгалын зардал 5,000
Хүүгийн зардал 4,500
Хангамжийн материалын зардал 20,000 135,500
Татвар төлөхийн өмнөх ашиг 66,500
Татварын зардал 9,975
Цэвэр ашиг 56,525


Хуримтлагдсан ашгийн тайлан нь эзэмшигчдийн хөрөнгийн нэг хэсэг болж хуримтлагдсан ашгийн өөрчлөлтийг тусгадаг тайлан юм. Компаний олсон цэвэр ашгийг бизнесийн үйл ажиллагаанд ашиглах эорилгоор хуримтлуулах эсвэл ногдол ашгийн төлбөр байдлаар хувьцаа эзэмшигчдэд хуваарилж болно. Манай жишээнд ноогдол ашиг олгоогүй учир хуримтлагдсан ашгийн тайлан дараах байдалтай бэлтгэгдэнэ.

"А " компани
Хуримтлагдсан ашгийн тайлан
2005 оны 12 сарын 31


Хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл -
Нэмэх нь: Цэвэр ашиг 56,525
Хуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдэл 56,525

Баланс нь хөрөнгө эх үүсвэрийг тайлант хугацааны эцэст тасалбар болгон харуудаг тайлан юм. Нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэгшитгэл болох хөрөнгө=Өр төлбөр+Эздийн өмч гэсэн нөхцлийг баланс хангадаг.

"А " компани
Баланс
2005 оны 12 сарын 31


Хөрөнгө Эх үүсвэр
Эргэлтийн хөрөнгө Богино хугацаат өр төлбөр
Мөнгө 30,000 Хүүгийн өглөг 4,500
Авлагын бичиг 100,000 Татварын өглөг 9,975
Найдваргүй авлага хасагдуулга (1,000) 99,000 Богино хугацаат өр төлбөрийн дүн 14,475
Хүүгийн авлага 2,000 Урт хугацаат өр төлбөр
Хангамжийн материал 10,000 Банкны зээл 100,000
Урьдчилж төлсөн даатгал 5,000 Урт хугацаат өрийн дүн 100,000
Эргэлтийн хөрөнгийн дүн 146,000 Эздийн өмч
Эргэлтийн бус хөрөнгө Хувийн өмч 200,000
Тавилга эд хогшил 250,000 Хуримтлагдсан ашиг 56,525
Хуримтлагдсан элэгдэл (25,000) 225,000 Эздийн өмчийн дүн 256,525
Эргэлтийн бус хөрөнгийн дүн 225,000
Нийт хөрөнгө 371,000а Өр төлбөр ба эздийн өмчийн дүн 371,000а

Мөнгөн гүйлгээний тайлан нь аж ахуйн нэгжийн тайлант хугацаанд зарцуулсан мөнгөн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг илэрхийлсэн тайлан байдаг. Уг тайлан нь ямар үйл ажиллагааг санхүүжүүлэхэд мөнгөн хөрөнгийг зарцуулсан эсэхийг харахад тусалдаг. Энэ тайланг бэлтгэхдээ орлогын тайлан болон балансын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглан хөрөнгийг өсөлтийг хасаж, бууралтыг нэмэн, эх үүсвэрийн өсөлтийг нэмж, бууралтыг хасан, мөнгөн бус зардлыг нэмэх, мөнгөн бус орлогыг хасах замаар үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллaraa, санхүүгийн үйл ажиллагааны орлого ба мөнгөн зарлагыг тусган харуулдаг.
"А " компани
Мөнгөн гүйлгээний тайлан
2005 оны 12 сарын 31


Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
Цэвэр ашиг 56,525
Элэгдлийн зардал 25,000
Найдваргүй авлагын зардал 1,000
Авлагын бичгийн өсөлт (100,000)
Хүүгийн авлагын өсөлт (2,000)
Хангамжийн материалын өсөлт (10,000)
Урьдчилж төлсөн даатгалын өсөлт (5,000)
Хүүгийн өглөгийн өсөлт 4,500
Татварын өглөгийн өсөлт 9,975
Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ (20,000)
Хөрөнгө оруулалтын үйл ажиллaraaны мөнгөн гүйлгээ
Тавилга эд хогшил худалдан авсан (250,000)
Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээ (250,000)
Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
Бизнесдээ хөрөнгө оруулсан 200,000
Банкнаас зээл авсан 100,000
Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ 300,000
Цэвэр мөнгөн гүйлгээ 30,000
Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл
Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл 30,000











Дунд шатны бүртгэл



МӨНГӨН ХӨРӨНГӨ

Мөнгөн хөрөнгө нь хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгө байдаг ба солилцооны стандарт хэмжүүр бусад бүх зүйлсийг хэмжих, тайлагнах суурь болдог. Мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад бэлэн байх өр төлөхөд гэрээгээр заасан аливаа хязгаарлалтгүй чөлөөтэй байх ёстой. Мөнгөн хөрөнгөнд байгууллагын касс болон харилцах дансанд байгаа төгрөг, гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах бусад зүйлсийг хамааруулна. Тусгай зориулалт бүхий мөнгөн санд банкинд байгаа ашиглахад саадгүй санг, жижиг мөнгөн сан, цалин ба ногдол ашгийн сан зэрэг орно.
Мөнгөний адилтгагч нь 3 сар буюу түүнээс бага хугацаатай хөрөнгө оруулалтыг хэлнэ. Үүнд хэрэгцээнээс илүүдэл мөнгөөр худалдан авсан сангийн өрийн бичиг, арилжааны бичиг, мөнгөний зах зээлийн сан, мөнгөний захиалга, баталгаат чек, кассын чек, хувийн чек, банкны драфт, хадгаламжийн данс зэрэг болно.
Мөнгөний адилтгагч нь дараах нөхцлийг хангасан байна,
Тодорхой мөнгөн дүнд шууд хөрвөх
Хүүний түвшний өөрчлөлтөөр бараг эрсдэл хүлээхгүй байхаар богино хугацаатай байх гэсэн 2 шинжийг хоёуланг агуулсан хөрөнгө оруулалт юм.

Мөнгөн хөрөнгө нь балансын "Эргэлтийн хөрөнгө" гэсэн бүлгийн эхний зүйл болж нэрлэсэн үнээр тусгагдана. Харин тусгай зориулалтаар хязгаарлагдсан мөнгө нь урт хугацаанд ашиглах зорилготой бол эргэлтийн бус хөрөнгөнд ангилагдана. Тайлант үеийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй мөнгийг эргэлтийн хөрөнгөөс хасах ба балансын эргэлтийн бус хөрөнгө хэсэгт тусгадаг. Мөнгө ба түүнтэй адилтгах, зүйлсийг нэрлэсэн үнээр бүртгэх ба бусад орны мөнгөн тэмдэгтийг тухайн үеийн монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.

Мөнгөн хөрөнгийн бүртгэл


Мөнгөн хөрөнгө нь гол төлөв аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагаа (бараа бүтээгдэхүүний борлуулалт ба ажил үйлчилгээ) - наас орох орлого, төлбөрөөс бүрдэнэ. Энэ тохиолдолд дараах бичилт хийнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Борлуулалт (Авлага).

Банкнаас зээл авах болон бусад үйл ажиллагаанаас мөнгөн орлого орсон тохиолдолд дараах бичилт хийнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Банкны зээл, Холбогдох дансдад тус тус бүртгэнэ.
Мөнгөн зарлагын үндсэн хэлбэр нь бараа, материал худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан төрөл бүрийн үйлчилгээний төлбөр төлөх бичилт байна.
Дт Хөрөнгө/ (Зардал)/ Дансны өглөг
Кт Мөнгөн хөрөнгө гэж бичнэ.
Татвар цалин гэх мэт бусад мөнгөн зарлага гарсан тохиолдолд дараах бичилт хийнэ.
Дт Татварын өглөг/ Цалингийн өглөг/ бусад холбогдох дансад
Кт Мөнгөн хөрөнгө гэж тус тус бүртгэнэ.

Жижиг мөнгөн сангийн бүртгэл.
Ажилчдын хоол, унаа, конторын хангамжийн жижиг зүйлс, бусад янз бүрийн олон тооны зүйлд бага хэмжээний мөнгө төлөх үед жижиг мөнгөн сангийн бүртгэлийг ашигладаг. Жижиг мөнгөн сангийн бүртгэлийг жишээгээр авч үзье.
Мөнгөний няравт жижиг төлбөр гүйцэтгэхээр 200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө олгосон.

Дт Жижиг мөнгөн сан 200,000
Дт Мөнгө 200,000

Зарлага хийгдэх бүрд нярав мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зурсан баримт авч үлдэнэ. Жижиг мөнгөн сангийн ажил гүйлгээ нь санг нөхөн дүүргэх хүртэл бүртгэгдэхгүй.
Мөнгөний нийлүүлэлт бага болсон үед нярав жижиг мөнгөн сангийн баримт ба эарлагын бусад нотолгоогоор дэмжигдэх нөхөн дүүргэх хүсэлтийг ерөнхий мөнгөний няравт танилцуулна. Нярав санг дүүргэх компаний чекийг хүлээн авдаг
Жижиг мөнгөн сангаас хоол, унаанд 25,000, хангамжийн материалд 80,000, шатахуунд 45,000, шуудан холбоонд 20,000 төгрөг төлсөн. Энэ үед жижиг мөнгөн сангийн үлдэгдэл 25,000 төгрөг болсон бол дараах бичилтийг хийнэ.
Хоол унаа 25,000
Хангамжийн материал 80,000
Шатахууны төлбөр 45,000
Шуудан холбоо 20,000
Мөнгөний илүүдэл ба дутагдал 5,000
Мөнгө 175,000

Жижиг мөнгөн сан дахь мөнгөний хэмжээ илүүдэлтэй байна гэж үзвэл дараах байдлаар тохируулга хийж болно. Сангийн үлдэгдлийг 200,000 төгрөгөөс 180,000 төгрөг болгон багасгав.
Мөнгө 20,000
Жижиг мөнгөн сан 20,000

Зөвхөн сангийн хэмжээг ихэсгэх буюу багасгахын тулд жижиг мөнгөн санд бичилт хийнэ. Хариулт мөнгийг зөв өгөөгүй, зардалд илүү төлөлт хийх, орлого алдах гэх мэт улмаас жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг баталж чадаагүй тохиолдолд Мөнгөний илүүдэл ба дутагдал дансыг хэрэглэдэг. Хэрэв мөнгө дутагдсан бол дутагдлын хэмжээгээр "Мөнгөний илүүдэл ба дутагдал" дансыг дебетлэдэг. Илүүдсэн бол уг илүүдлийн хэмжээгээр "Мөнгөний илүүдэл ба дутагдал" дансыг кредитлэдэг. Энэ дансыг жилийн эцэс хүртэл нээлттэй орхиж, хаах үед орлогын тайланд бусад орлого, зардал гэж тайлагнадаг.
Банкны тохируулгын бүртгэл

Банкинд байгаа мөнгөн хөрөнгийг бодит байдал дээр тоолж болохгүй учраас шалгах шаардлагатай байдаг. Банкны тохируулгын тайлан нь банкин дахь мөнгөн хөрөнгийн талаарх хадгалуулагчийн бүртгэл ба хадгаламжийн талаарх банкны бүртгэлийн хоорондох зөрүүг тайлбарласан хөтөлбөр юм. Сap бүрийн эцэст банк үйлчлүүлэгчийн банкны дансны хуулбарыг үйлчлүүлэгч бүрд өгдөг. Уг дансны хуулбараар компани бүртгэл дэхь харилцах данс тохирч байгаа эсэхийг шалгадаг. Банкны үйлчлүүлэгчдэд тайлагнан өгсөн мөнгөний үлдэгдэл нь үйлчлүүлэгчийн өөрийн бүртгэлд тусгасан дүнтэй адил байх ёстой. Гэтэл дараах зүйлээс хамааран зөрөх тохиолдол байдаг бөгөөд эдгээрийг тохируулгын зүйлс гэж нэрлэдэг.

ТОХИРУУЛГЫН ЗҮЙЛС
ЗАМД ЯВАА ХАДГАЛАМЖ. Хадгалуулагчийн бүртгэлд тухайн нэг сард тусгагдсан
сарын эцсийн мөнгөн хадгаламжийг банк дараагийн сард хүлээн авч, бүртгэдэг.
ТӨЛӨГДӨӨГҮЙ ЧЕК. Хадгалуулагч бичсэн чекээ тухайн сард багтаан бүртгэсэн боловч банк дараагийн cap хүртэл бүртгээгүй буюу хүлээн аваагүй байж болно.
БАНКНЫ ШИМТГЭЛ. Банкны үйлчилгээ, хэвлэсэн чек, хүрэлцээгүй сангийн чек, аюулгүй хадгаламжийн хайрцагны түрээс гэх мэт зүйлсийн хувьд банк хадгалуулагчиин дансны үлдэгдэлд дебетлэж, шимтгэлийг бүртгэдэг. Хадгалуулагч
банкны тайланг хүлээн авах хүртэл эдгээр шимтгэлийг мэдэхгүй байж болно.
БАНКНЫ КРЕДИТҮҮД. Хадгалуулагчиин нэрийн өмнөөс банк цуглуулсан буюу
хадгалсан зүйлсийг банкны тайланг хүлээн авах хүртэл хадгалуулагч мэдэхгүй байж болно.
БАНК БУЮУ ХАДГАЛУУЛАГЧИЙН АЛДАА. Банк буюу хадгалуулагчийн алдаа нь
банкны үлдэгдэл, хадгалуулагчиин үлдэгдэлтэй тэнцэхгүй байх шалтгаан болдог.
Эдгээр зүйлсийг тохируулан бэлтгэх зорилгоор банкны тохируулгын тайлан бэлтгэдэг. Тохируулгатай холбогдон холбогдох журналын бичилтийг хийж банкны үлдэгдлийг тааруулна. Хэрэв зөрүү нь зөвхөн банк хараахан бүртгээгүй байгаагаас шалтгаалсан бол компаний мөнгөний бүртгэлийг зөв гэж үзэж ямар нэгэн бичилт хийлгүй харилцагч банкинд мэдэгдэл явуулна. Эсрэгээр банкны үлдэгдэл зөв байж бүртгэлд алдаа гарсан бол холбогдох журналын бичилтийг гүйцэтгэн банкны үлдэгдэлтэй тааруулна.
Банкны тохируулгын тайланг хоёр хэлбэрээр бэлтгэж болдог.
Банкны тайлангийн үлдэгдлийг бүртгэлийн үлдэгдэлд, эсвэл бүртгэлийн үлдэгдлийг банкны тайлангийн үлдэгдэлд тохируулдаг.
Мөнгөний зөв үлдэгдэл гаргахын тулд банк болон бүртгэлийн үлдэгдлийг хоёуланг нь тохируулдаг.

Сүүлийн хэлбэр ба нийтлэг тохируулгын зүйлсийг дор харуулав.

Банкны тохируулгын тайлангийн хэлбэр ба агуулга

Банкны тайлангийн үлдэгдэл ххх
Нэмэх: Замд яваа хадгаламж ххх
Хадгалаагүй орлого (гар дээрх мөнгө) ххх
Банкны тайлангийн үлдэгдлийг дутуу
илэрхийлсэн банкны алдаа ххх ххх
Хасах: Төлөгдөөгүй чек (ххх)
Банкны тайлангийн үлдэгдлийг илүү
илэрхийлсэн банкны алдаа (ххх) (ххх)
Мөнгөний зөв үлдэгдэл ххх

Хадгалуулагчийн бүртгэлийн үлдэгдэл ххх
Нэмэх: Бүртгэлд хараахан тусгагдаагүй
банкны кредит ба цуглуулалт ххх
Бүртгэлийн үлдэгдлийг дутуу
илэрхийлэх бүртгэлийн алдаа ххх ххх
Хасах: Бүртгэлд тусгагдаагуй банкны шимтгэл (ххх)
Бүртгэлийн үлдэгдлийг илүү
илэрхийлэх бүртгэлийн алдаа (ххх) (ххх)
Мөнгөний зөв үлдэгдэл ххх

Тохируулгын тайлангийн энэ хэлбэр нь хоёр хэсгээс бүрддэж байна.
Банкны тайлангийн үлдэгдэл
Хадгалуулагчийн бүртгэлийн үлдэгдэл
Мөнгөний зөв үлдэгдэл нь данс бүртгэлд тохируулагдаж, балансад тайлагнах дүн юм. Хадгалуулагчийн бүртгэлийн үлдэгдэл хэсэгт харуулсан нэмэгдэх ба хасагдах бүх зүйлсийн хувьд тохируулах журналын бичилт бэлтгэдэг. Банкинд хамаарах аливаа алдааг нэн даруй банкинд мэдэгдэнэ.

Жишээ нь: "А" компаний бүртгэлд 2005 оны 10 сарын 30-ны байдлаар "Хас" банкин дахь мөнгөний үлдэгдлийг 1,981,000 төгрөг гэж тусгажээ. Банкны тайлангаар эцсийн үлдэгдлийг 1,940,000 төгрөг гэж харуулсан байна. "А" компаний данс бүртгэл ба банкны тайлангийн шалгалтаар дараах тохируулгын зүйлсийг олж тогтоосон.
10 сарын 30-д 120,000 төгрөгийн хадгаламж хийсэн боловч банкны тайланд тусгагдаагүй байна.
10 сард бичсэн боловч 10 сарын банкны тайланд тусгаагүй чекүүд:
Чек № 427 15,000
№ 448 48,000
№ 449 36,000
"А" компаний нэрийн өмнөөс банк эзэмшиж, 10 сарын 20-д "Б" компаний өрийн бичгээс банк цуглуулж өгсөн 40,000 төгрөгийн хүүг "А" компани хараахан бүртгээгүй байв.
Банкны 2,500 төгрөгийн үйлчилгээний шимтгэлийг "А" компани бүртгэлд тусгаагүй.
"А" компанид төлбөр гүйцэтгэгчээс төлөх 50,000 төгрөгийн чекийг банкны тайлангаар "ХС" чек гэж тэмдэглэсэн. Банк уг чекийг зарлага байдлаар бүртгэсэн.
"А" компани зээлийн төлбөр зориулж 10 сард бичсэн 25,570 төгрөгийн №421 тоот чекийг бүртгэлдээ 25,750 төгрөг гэж андууран бүртгэсэн.
"А" компаний 20,000 төгрөгийн чекийг банкны тайланд "Б" компанид дебетлэж алдаа гаргасан.


"А" компани
Банкны тохируулгын тайлан
"Хас" банк - 2005.10.30
Банкны тайлангийн үлдэгдэл 1,940,000
Нэмэх: Замд яваа хадгаламж (1) 120,000
Банкны алдаа-буруу чек дебетлэсэн (7) 20,000 140,000
2,080,000
Хасах: Төлөгдөөгүй чек (2) (99,000)
Мөнгөний зөв үлдэгдэл 1,981,000
Бүртгэл дэх үлдэгдэл 1,993,320
Нэмэх: Банкны цуглуулсан хүү (3) 40,000
№ 421 чекийг бүртгэх алдаа (6) 180
40,180
Хасах: Банкны үйлчилгээний шимтгэл (4) 2,500
ХС чекийг буцаасан (5) 50,000 52,500
Мөнгөний зөв үлдэгдэл 1,981,000

Тохируулгын тайлангаар гаргасан 1,981,000 төгрөгний зөв үлдэгдэл нь банкин дахь мөнгөн хөрөнгийн зөв үлдэгдэл болно. 2005 оны 11 дүгээр сарын эхээр "А" компани тохируулгын тайлангаар зөрсөн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн дараах журналын бичилтийг гүйцэтгэнэ.
Мөнгө 40,000
Хүүний орлого 40,000
(Банк цуглуулсан "Секюио" компаний бондын хүүг бүртгэх)
Мөнгө 180
Дансны өглөг 180
(Чек №421ыг бүртгэх алдааг засварлах)
Конторын зардал - Банкны шимтгэл 2,500
Мөнгө 2,500
(10 сарын банкны үйлчилгээний шимтгэлийг бүртгэх)
Дансны авлага 50,000
Мөнгө 50,000
(ХС гэж буцаасан худалдан авагчийн чекийг бүртгэх)

Эдгээр бичилтийг бүртгэснээр "А" компаний банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө нь 1,981,000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Банкны зөрүүг мэдэгдэж "А" банкны үлдэгдлийг таарулна.

Мөнгө, Мөнгөний адилтгагч, Мөнгөн бус зүйлсийн ангилалт

Мөнгө ба мөнгөний адилтгагчид солилцооны хэмжүүр болох хамгийн сайн хөрвөх хөрөнгүүд багтдаг. Хэрэв тухайн зүйл богино хугацаанд мөнгө болон хувирч чадахгүй бол түүнийг хөрөнгө оруулалт, авлага эсвэл урьдчилж төлсөн зардал гэж ангилна. Богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад ашиглах боломжгүй мөнгийг эргэлтийн бус хөрөнгө хэсэгт оруулан ангилна. Мөнгөтэй холбогдох зүйлсийн ангилалыг доорх хүснэгтэнд нэгтгэн харуулав.


Мөнгө, Мөнгөний адилтгагч, Мөнгөн бус зүйлсийн ангилалт
Зүйлс Ангилалт Тайлбар
Мөнгө Мөнгө Хязгаарлаагүй бол мөнгө гэж тайлагнах
Хязгаарласан бол эргэлтийн ба эргэлтийн бус гэдгийг тодорхойлж, ангилах.
Жижиг мөнгөн сан ба өөрчлөлтийн сан Мөнгө Мөнгө болгон тайлагнах.
Богино хугацаат бичиг Мөнгөний адилтгагч 3 сараас богино хугацаанд хамаарах хөрөнгө оруулалтыг мөнгөтэй нэгтгэдэг.
Богино хугацаат бичиг Богино хугацаат хөрөнгө оруулалт 3-12 сарын дуусвар хугацаатай
хөрөнгө оруулалт
Хугацаа хэтэрсэн чек ба "Би таньд өртэй" бичиг Авлага Цуглуулагдана гэж үзэх.
Томилолтын урьдчилгаа Авлага Ажилчдаас цуглуулах эсвэл тэдний цалингаас суутгана гэж үзэх.
Гар дээр байгаа шуудангийн марк Урьдчилж төлсөн зардал Конторын хангамжийн зүйлс гэж ангилж болно
Банкны овердрафт Богино хугацаат өр төлбөр Хэрэв харгалзуулан хасах эрхтэй бол мөнгөний дүнг багасгах.
Хуулиар хязгаарласан Мөнгийг нөхөх үлдэгдэл болох хадгаламж байдлаар тусдаа ангилах. Балансад эргэлтийн эсвэл эргэлтийн бус гэдгээр ангилах.
Хуулийн хязгаарлалтгүй хэлцэл Мөнгө нэмэлт тодруулгын хамт Хэлцийн талаар тэмдэглэл хэсэгт дэлгэрэнгүй нэмж тодруулах.


АВЛАГА

Зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүн болон үзүүлсэн ажил үйлчилгээнийхээ төлбөрийг худалдан авагч, бусад харилцагч этгээдээс нэхэмжлэн авах мөнгөн дүнг авлага гэнэ. Нэг жилийн дотор төлөгдөх авлагыг богино хугацаат авлага гэнэ. Урт хугацаат авлагыг эргэлтийн бус хөрөнгөнд хамааруулна. Авлагыг дотор нь худалдааны ба худалдааны бус гэж ангилна. Бизнесийн үндсэн үйл ажиллагааны үед худалдан авагчдад бараа, үйлчилгээг зээлээр өгөх буюу гүйцэтгэснийг худалдааны авлага гэнэ. Үндсэн бус үйл ажиллагаанаас үүссэн авлагыг худалдааны бус авлага гэнэ. Авлагын гол хэсэг нь худалдааны авлага байдаг ба худалдааны авлагыг дансны авлага ба авлагын бичиг гэж дэд ангилалд хувааж болно. Авлагын бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд төлнө гэсэн төлөгчийн бичгэн амлалт юм. Авлагын бичиг нь мөн богино буюу урт хугацаатай байдаг ба ихэвчлэн хүүтэй байна.
Балансад авлагыг Эргэлтийн хөрөнгө гэсэн бүлгийн 3 дугаар зүйлд:
Нийт авлага
Найдваргүй авлагын хасагдуулга
Цэвэр авлага гэж ангилж үзүүлнэ


Авлагын бүртгэл

Зээлээр борлуулсан бүтээгдэхүүн, бараа. ажил үйлчилгээг:
Дт Дансны авлага
Кт Борлуулалт

Худалдан авагч нь төлбөрөө гэрээнд заасан хөнгөлөлттэй хугацаанд хийсэн бол дансны бичилт нь:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Борлуулалтын хөнгөлөлт
Кт Дансны авлага

Худалдан авагчаас төлсөн төлбөрийн хэмжээгээр :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Дансны авлага

Гэрээнд заасан шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс бараа материалын үнийг нь бууруулах, эсвэл барааг буцаасан тохиолдолд:

Дт Борлуулалтын буцаалт (Үнийн бууралт)
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Дансны авлага

"Борлуулалтын хөнгөлөлт", "Борлуулалтын буцаалт", "Үнийн бууралт" зэрэг нь Борлуулалтын дансны сөрөг тохируулах дансууд юм. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэн авах боломжгүй болсон авлагыг тооцож, дансны авлагын дансны кредитээс найдваргүй авлагын хасагдуулгийн дансны дебетэд бичнэ.

Урьдчилан тооцоолсон найдваргүй авлагын хасагдуулгийг борлуулалтын орлогын, эсвэл нийт авлагын дүнгийн тодорхой хувиар бодож тооцоолох бөгөөд энэ хэмжээгээр:

Дт Найдваргүй авлагын зардал
Кт Найдваргүй авлагын хасагдуулга гэж бичилт хийнэ.

Авлагыг түргэн шуурхай барагдуулах үүднээс мөнгөн хөнгөлөлт (Борлуулалтын хөнгөлөлт)-ийн урамшуулал санал болгодог. Хөнгөлөлт тавихад 2/10, п/30 (нийт дүнг 30 хоногийн дотор төлнө, 10 хоногт төлвөл 2 хувийн хөнгөлөлт олгоно) эсвэл 2/10, СЭ (ЕОМ) (сарын эцсээс хойш 10 хоногийн дотор төлвөл 2 хувийн хөнгөлөлт олгоно) гэсэн нөхцөл бүхий мөнгөн хөнгөлөлт (Борлуулалтын хөнгөлөлт)-ийг санал болгодог. Борлуулалтын хөнгөлөлт авч чадаагүй компаниуд нь мөнгөний давуу талаа ашиглахгүй өнгөрдөг. Хөнгөлөлттэй холбогдон зээлээрх ажил гүйлгээг нийт дүнгийн эсвэл цэвэр дүнгийн аргаар бүртгэдэг. Борлуулалтын хөнгөлөлтийг бүртгэх цэвэр дүнгийн арга нь онолын хувьд эөв боловч данс бүртгэл хөтлөх тохиромжтой байдал болон материаллаг бус хэмжээнээс хамааран нийт дүнгийн аргыг нийтлэг хэрэглэдэг. Үүнийг жишээгээр авч үзье.



Нийт ба цэвэр дүнгийн арга

Нийт дүнгийн арга Цэвэр дүнгийн арга
Борлуулалт 500,000 Нөхцөл 2/10, п/30:
Дансны авлага 500,000
Борлуулалт 500,000 Дансны авлага 490,000
Борлуулалт 490,000
Хөнгөлөлтийн хугацаанд 300,000 төлбөр хүлээн авсан
Мөнгө 294,000
Борлуулалтын хөнгөлөлт 6,000
Дансны авлага 300,000 Мөнгө 294,000
Дансны авлага 294,000
Хөнгөлөлтийн хугацааны дараа 200,000 төгрөг хүлээн авсан:
Мөнгө 200,000
Дансны авлага 200,000 Дансны авлага 4,000
Алдагдсан борлуулалтын
хөнгөлөлт 4,000

Мөнгө 200,000
Дансны авлага 200,000

Нийт дүнгийн аргыг хэрэглэсэн бол борлуулалтын хөнгөлөлтийг орлогын тайланд борлуулалтаас хасагдах байдлаар тайлагнах хэрэгтэй. Цэвэр дүнгийн аргыг хэрэглэсэн бол Алдагдсан Борлуулалтын Хөнгөлөлтийг бусад орлогын зүйл байдлаар авч үзнэ. Авлагыг цэвэр боломжит үнэ цэнэтэй ойролцоо илэрхийлэх ба цэвэр борлуулалт нь борлуулалтаас орох орлогыг хэмждэг учраас онолын хувьд Алдагдсан Борлуулалтын Хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв юм. Гэвч практикт нэмэлт шинжилгээ хийж данс хөтлөх нь бэрхшээлтэй учир цэвэр дүнгийн аргыг ховорхон хэрэглэдэг.

ДАНСНЫ АВЛАГЫН ҮНЭЛГЭЭ

Авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан хасагдуулга ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг.
Хүүгүй буюу ул үндэслэлгүй бага хүүтэй урт хугацаат авпагын бичгийг түүний хөнгөлөлттэй дүнгээр үнэлдэг. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг балансын өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлнэ.

НАЙДВАРГҮЙ АВЛАГА

Найдваргүй авлагыг бүртгэх хоёр арга байдаг.
ШУУД ДАНСНААС ХАСАХ АРГА. Тухайн нэг авлагыг үнэхээр найдваргүй гэдгийг тогтоох хүртэл бичилт хийхгүй. Дараа нь Дансны авлагыг кредитлэж, Найдваргүй авлагын зардал дансыг дебетлэснээр гарзыг бүртгэнэ.
ХАСАГДУУЛГЫН АРГА. Зээлээр хийсэн нийт борлуулалт буюу нийт төлөгдөөгүй авлагын дүнгээс хүлээгдэж буй найдваргүй авлагын тооцоололыг хийдэг. Энэ тооцоололын дүнгээр борлуулалтыг бүртгэсэн тайлант үед зардал ба дансны авлагын шууд бус бууралтыг бүртгэдэг.
Шууд данснаас хасах арга нь тухайн авлагыг цуглуулж чадахгүй гэдгийг тодорхойлсон жилд найдваргүй авлагыг бүртгэдэг. Харин хасагдуулгын арга нь зээлээр борлуулалт хийсэн тайлант үед тооцоолсон сууриар зардлыг бүртгэдэг. Шууд данснаас хасах арга нь хэдийгээр бодит байдалд үндэслэдэг хэдий ч орлого зардлыг уялдуулдаггүй бөгөөд авлагыг балансад цэвэр боломжит үнэ цэнээр харуулдаггүй дутагдалтай байдаг. Найдваргүй авлагыг тайлагнахад нягтлан бодох бүртгэлийн аккруэл зарчимтай нийцдэг хасагдуулгын аргыг ашиглах нь онлын хувьд зөв юм. Шууд данснаас хасах арга нь уг зарчмыг зөрчдөг. Хасагдуулгын арга нь найдваргүй авлагыг урьдчилан тооцоолж нөөц байгуулдаг арга юм. Найдваргүй авлагын нөөцийг байгуулах дараах аргууд байдаг
Борлуулалтын хувийн жингийн арга
Балансын хувийн жингийн арга
Авлагын насжилтын арга

Борлуулалтын хувийн жингийн (орлогын тайлангийн) арга. Энэ арга нь өнгөрсөн жилийн борлуулалт ба найдваргүй авлагын хооронд тогтвортой хамаарал байгаа бол тухайн хамаарлыг хувийн жинг ашиглан найдваргүй авлагын зардлыг тодорхойлдог. Зардлыг борлуулалт хийсэн жилд бүртгэдэг учраас борлуулалтын хувийн жингийн арга нь орлого, зардлыг уялдуулдаг.
Жишээ нь: "А" компани өнгөрсөн туршлагад үндэслэн ойролцоогоор борлуулалтын 3 хувь найдваргүй авлага болдог гэж тооцоолсон. 2005 онд "А" компаний зээлээр борлуулалт 5,000,000 төгрөг байсан бол борлуулалтын хувийн жингийн арга ашиглан найдваргүй авлагын зардлыг бүртгэх бичилт дараах байдалтай байна:
Найдваргүй авлагын зардал 150,000
Найдваргүй авлагын хасагдуулга 150,000
Найдваргүй авлагын хасагдуулга нь хөрөнгийн сөрөг тохируулах данс байдаг бөгөөд балансад авлагаас хасах байдлаар тусгагдана.

Авлагын хувийн жингийн (балансын) арга. Энэ арга өмнөх туршлагад үндэслэн компани нийт авлагын үлдэгдлийн хэдэн хувь нь найдваргүй болж байсан хувийн жинг тооцоолно. Уг тооцоолсон хувиар балансын авлагын үлдэгдлийг үржүүлж найдваргүй болох авлагыг тооцно. Энэ горим нь орлого, зардлыг уялдуулах зарчмыг бүрэн хангахгүй боловч авлагын цэвэр боломжит үнэ цэнийн харьцангуй зөв тооцоолол бий болгодог. Үүний зорилго бол авлагыг балансад цэвэр боломжит үнэ цэнээр тайлагнах явдал юм.
Жишээ нь: "А" компани өнгөрсөн туршлагад үндэслэн ойролцоогоор авлагын дансны үлдэгдлийн 2 хувь найдваргүй авлага болдог гэж тооцоолсон. 2005 онд "А" компаний авлагын үлдэгдэл 10,000,000 төгрөг байсан бол Авлагын хувийн жингийн арга ашиглан найдваргүй авлагын зардлыг бүртгэх бичилт дараах байдалтай байна:

Найдваргүй авлагын зардал 200,000
Найдваргүй авлагын хасагдуулга 200,000

Авлагын насжилтын арга. Авлагын хугацааны тооцоо гаргаж, өмнөх туршлагад үндэслэн хугацааны ангилал бүрд өөр өөр хувийн жин хэрэглэснээр дансны авлагын жинхэнэ бодит байдлыг илүү мэдрэмтгий тодорхойлдог. Практикт энэ аргыг өргөн ашигладаг. Дансны авлагын хугацааг тогтоосноор аль авлагад илүү их анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг мэднэ.
Дараах хүснэгтэнд авлагын хугацаагаар тооцсон найдваргүй нөөцийг үзүүлсэн байна.


Хугацааны тооцоо
Худалдан авагч Үлдэгдэл 60 хоногт 60-90 хоногт 91-120 хоногт 120-оос дээш
“А” компани 1,000,000 800,000 200,000
“Б” компани 500,000 200,000 200,000 100,000
“В” компани 400,000 100,000 100,000 100,000 100,000
“Г” компани 100,000 100,000
Дүн 2,000,000 1,100,000 500,000 200,000 200,000

Найдваргүй авлагын тооцоо
Хугацаа Дүн Найдваргүйн хувь Найдваргүйн нөөц
60 хоногт 1,100,000 2 22,000
60-90 хоногт 500,000 4 20,000
91-120 хоногт 200,000 10 20,000
120-оос дээш 200,000 20 40,000
102,000
Хасагдуулга данс үлдэгдэлгүй байсан гэж үзвэл энэ жил тайлагнах найдваргүй авлагын зардлын дүн 102,000 доллар байна. Хэрэв хасагдуулга дансны үлдэгдэл нь 10,000 төгрөгийн кредит үлдэгдэлтэй байсан гэж үзвэл. Энэ тохиолдолд хасагдуулга дансанд нэмэгдэх дүн 92,000 төгрөг (102,000-10,000) болох бөгөөд дараах бичилт хийнэ:
Найдваргүй авлагын зардал 92,000
Найдваргүй авлагын хасагдуулга 92,000
Борлуулалтын хувийн жингийн аргаар үүсч буй найдваргүй авлагын хасагдуулга нь өмнөх найдваргүй авлагын хасагдуулгийн үлдэгдлийг харгалздаггүй бол авлагын хувийн жингийн арга, авлагын насжилтын арга нь өмнөх найдваргүй авлагын хасагдуулгийн үлдэгдлийг хасаж нөөцөө байгуулдаг.

Данснаас хассан авлагын цуглуулалт.

Тухайн нэг авлагыг найдваргүй гэж тодорхойлсон бол дараах бичилтийг хийж данснаас хасна.
Найдваргүй авлагын хасагдуулга ххх
Дансны авлага ххх

Өмнө данснаас хассан авлага эргэж төлбөр хийгдвэл дараах бичилтийг гүйцэтгэнэ.
1. Дансны авлага ххх
Найдваргүй авлага ххх

2. Мөнгө ххх
Дансны авлага ххх
.
Хэрэв шууд данснаас хасах аргыг ашиглаж байгаа бол цуглуулсан дүнгийн хэмжээгээр
Мөнгө ххх
Найдваргүй авлагын нөхөлт ххх

Худалдан авагчийн дансанд зохих тэмдэглэл хийнэ. Найдваргүй авлагын нөхөлт нь орлогын данс байна.

АВЛАГЫГ ДАНСНААС ХАСАХ

Хэвийн үйл ажиллагааны явцад хугацаа болсон авлагыг цуглуулж, цуглуулах боломжгүй авлагыг данснаас хасаж байдаг. Авлагаас цуглуулах мөнгөн орлогыг хурдасгахын тулд өмчлөгч авлагаа өөр компанид тодорхой мөнгөөр шилжүүлж болно.Дансны авлагыг тодорхой хэмжээний мөнгөөр гуравдагч талд шилжүүлэх нь дараах хоёр арга замын аль нэгээр хэрэгжиж болдог.
Дансны авлагын барьцаалал (хамгаалалтын нөлөө бий болгох)
Дансны авлагын борлуулалт (факторинг)

Дансны авлагын барьцаалал. Авлагын өмчлөгч нь авлагаараа дэнчин тавьж амлалтын бичиг гаргаснаар зээлдүүлэгч байгууллагаас мөнгө зээлдэн авдаг. Хэрэв уг өрийн бичгийг хугацаанд нь төлөхгүй бол зээлдүүлэгч нь авлагыг цуглуулж, дэнчинг мөнгө болгон авах эрхтэй. Дансны авлагын барьцаалал нь Ерөнхий болон Тусгай барьцаалал гэсэн хоёр янз байдаг.
Ерөнхий барьцаалал. Хэрэв барьцаалал нь ерөнхий бол бүх авлага нэг амлалтын бичгийн дэнчин болно. Жишээ нь: "А" компани 1,000,000 төгрөгний авлагаа дэнчин болгон мөнгө авбал энэ ажил гүйлгээг бүртгэх бичилт дараах байдалтай байна:
Мөнгө 1,000,000
Өрийн бичиг 1,000,000

Авлагын дансанд ямар нэг бичилт хийлгүй барьцааллын талаарх мэдээллийг тэмдэглэлд эсвэл эх сурвалжийн тайлбарт нэмж тодруулна.

Тусгай барьцаалал. Тусгай барьцаалалд зээлдэгч ба зээлдүүлэгч нар дараах зүйлийг хэлцэн тохирох ёстой:
Цуглуулалтыг хэн хүлээн авах
Санхүүжилтийн зардал (өрийн бичгийн хүүнээс гадна)
Хамгаалалт болох тухайн нэг авлагын данс
Авлага төлөх этгээдэд мэдэгдэх эсвэл мэдэгдэхгүй байх. Барьцаалсан авлагын цуглуулалтыг ихэвчлэн барьцаалагч гүйцэтгэдэг.

Жишээ нь: 2005 оны 10 сарын 01-д "А" компани 300,000 төгрөгийн өрийн бичгийн дэнчин болгон өөрийн 500,000 төгрөгийн авлагыг "Хас" банкинд барьцаалсан. "А" компани өөрөө авлагаа цуглуулна. Мэдэгдэхгүй байхаар тохиролцон шилжүүлэлт хийсэн тул авлага төлөх этгээдэд энэ талаар мэдээлээгүй. "Хас" банк барьцаалсан дансны авлагад 1 хувийн санхүүжилтийн зардал, өрийн бичигт 12 хувийн хүү ногдуулсан. "А" компани барьцаалсан авлагаас цуглуулсан бүх мөнгөөр cap бүр банкинд төлбөр хийж барагдуулна.


Дансны авлагын тусгай барьцаалалын бичилт
"А" компани ''Хас" банк
2005.10.01-д авлагыг барьцаалж, өрийн бичиг гаргасан:
Мөнгө 297,000
Санхүүжилтийн зардал 3,000
Дансны авлага-барьцаат 500,000
Өрийн бичиг 300,000
Дансны авлага 500,000 Авлагын бичиг 300,000
Санхүүжилтийн орлого 3,000
Мөнгө 297,000
10 сард барьцаалсан авлагаас 200,000 цуглуулж, 10,000 мөнгөн хөнгөлөлтийг хассан. Түүнчлэн 20,000 борлуулалтын буцаалт гарсан:
Мөнгө 200,000
Борлуулалтын хөнгөлөлт 10,000
Борлуулалтын буцаалт 20,000
Дансны авлага-барьцаат 230,000 Бичилт хийхгүй

($230,000 + $20,000 = $250,000)
11 сарын 01-д цуглуулалт ба хүүг банкинд шилжүүпсэн:
Хүүний зардал 3,000*
Өрийн бичиг 200,000
Мөнгө 203,000 Мөнгө 203,000
Хүүний орлого 3,000*
Авлагын бичиг 200,000

*(300,000х 0.12x1/12)
Барьцаалсан авлагын үлдэгдлийг 11 сард цуглуулж, найдваргүй гэж данснаас хассан 5,000 төгрөгийн авлагыг хассан:
Мөнгө 265,000
Найдваргүй ав. Хасагдуулга 5,000
Дансны авлага-барьцаат 270,000*

*( 500,000-230,000)

Бичилт хийхгүй
12 сарын 01-д өрийн бичгийн үлдэгдэл 100,000 (300,000-200,000) дээр хүүг нэмж шилжүүлсэн.

Хүүний зардал 1,000*
Өрийн бичиг 100,000
Мөнгө 101,000
*(100,000 х 0.12x1/12) Мөнгө 101,000
Хүүний орлого 1,000*
Авлагын бичиг 100,000

Материаллаг дүнтэй бол бараалсан дансны авлагыг "А" компаний санхүүний тайланд тусдаа хөрөнгийн данс байдлаар тайлагнана. Барьцаалсан авлага дахь өөрийн хувь оролцоог нэмж тодруулах хэрэгтэй.
Дансны авлагын борлуулалт (шилжүүлэг). Сүүлийн жилүүдэд авлагын борлуулалт нь ихээхэн нэмэгдсэн ба нийтлэг хэлбэр нь фактор дахь борлуулалт юм. Фактор гэдэг нь бизнесийн байгууллагаас шимтгэлтэйгээр авлагыг худалдан авч, дараа нь худалдан авагчаас шууд цуглуулалт хийдэг санхүүгийн компани буюу банк юм.

Факторингийн ажил гүйлгээнд авлагыг баталгаатай эсвэл баталгаагүй борлуулж болно.
Баталгаагүй шилжүүлэх. Авлагыг баталгаагүй борлуулах тохиолдолд худалдан авагч нь цуглуулах эрсдлийг хариуцах ба зээлийн аливаа алдагдлыг хүлээнэ. Энэ ажил гүйлгээг орлогын хэмжээгээр Мөнгө дансыг дебетлэж, авлагын нэрлэсэн үнийн дүнгээр Дансны авлагыг кредитлэдэг. Хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралт гэх мэт дүнгээр буурсан зөрүүг Авлага борлуулалтын гарз гэж тодорхойлно. Борлуулагч нь борлуулалтын боломжит хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралтыг хааж, факторын үлдээх орлогыг тайлагнахын тулд Фактороос авах авлага гэсэн дансыг ашигладаг.
Жишээ нь: "А" компани баталгаагүйгээр 1,000,000 төгрөгийн дансны авлагаа "Б" компанид борлуулсан. Цуглуулалтыг хүлээн авах "Б" компани нь дансны авлагын дүнд 2 хувийн санхүүжилтийн зардал ногдуулж, дансны авлагын 3 хувьтай тэнцэх дүнг үлдээсэн. Баталгаагүй борлуулсан авлагыг бүртгэх журналын бичилт дараах байдалтай байна:



Авлагын баталгаагүй борлуулалтын бичилт

"А" компани
"Б" компани
Мөнгө
Фактороос авах авлага
Авлага борлуулалтын гарз
Дансны авлага
*(5% х500,000)
** (3% х 500,000)
950,000
30,000*
20,000**




1,000,000




Дансны авлага
"А"-д төлөх өглөг
Санхүүжилтийн орлого
Мөнгө 1,000,000
30,000
20,000
950,000




Б. Баталаатай шилжүүлэх. Энэ тохиолдолд авлага төлөх этгээд хугацаанд нь төлбөр гүйцэтгээгүй бол борлуулагч нь авлага худалдан авагчид төлбөр хийх баталгаа өгдөг. СБСХ нь дараах гурван нөхцөл бүгд хангагдсан бол авлагын баталгаатай шилжүүлэлтийг борлуулалт гэж тайлагнах ба олз, гарзыг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг.
Борлуулагч нь шилжүүлсэн авлагын дансанд хяналт тавихаа больсон.
Баталгааны талаарх шилжүүлэгчийн үүрэг хариуцлагыг тооцоолох боломжтой байх.
Худалдан авагч нь авлагыг буцаан худалдан авахыг шилжүүлэгчээс шаардаж чадахгүй.
Баталгаатай шилжүүлэлт нь эдгээр 3 нөхцлийг хангахгүй бол авлага шилжүүлэлтийн орлогыг зээл гэж тайлагнана. Иймээс авлагыг кредитлэхийн оронд "Шилжүүлсэн Дансны Авлагын Өр төлбөр" гэсэн богино хугацаат өр төлбөрийн дансыг кредитлэх юм.

Өмнөх жишээн дээр авлагыг баталгаатай шилжүүлсэн гэж үзээд борлуулалт болон зээл гэж үзсэн журналын бичилт дараах байдалтай байна:




Авлагын баталгаатай шилжүүлэлтийг "А" компани бүртгэх бичилт

Борлуулалт гэж үзсэн
Зээл гэж үзсэн
Мөнгө
Фактороос авах авлага
Авлага борлуулалтын гарз
Дансны авлага
*(5% х500,000)
** (3% х 500,000)
950,000
30,000*
20,000**




1,000,000




Мөнгө
Фактороос авах авлага
Шилжүүлсэн авлагын хөнгөлөлт
Шилжүүлсэн дансны
авлагын өр төлбөр 950,000
30,000

20,000

1,000,000



АВЛАГЫН БИЧИГ

Авлагын бичиг нь төлбөр гүйцэтгэх хугацаа дуусмагц төлбөр төлөгчөөс үл маргах журмаар мөнгөн төлбөр нэхэх эрхийг нэхэмжлэгчид олгосон баримт юм. Дансны авлагын адил богино хугацаат авлагын бичгийг нэрлэсэн үнээс бүх шаардлагатай хасагдуулгыг хассан цэвэр боломжит үнэ цэнээр бүртгэж, тайлагнана. Авлагын бичгийн үндсэн хасагдуулгын данс нь Найдваргүй Авлагын Хасагдуулга юм. Богино хугацаат авлагын бичгийг үнэлэх, найдваргүй авлагын зардал ба холбогдох хасагдуулгыг бүртгэхтэй холбогдсон тооцоолол нь худалдааны дансны авлагатай яг ижил юм. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнээс шалтгаалан авлагын бичиг нь тооцоо хийх үед авлагын хүүг тооцдог. Авлагын бичгийг хүүтэй эсвэл хүүгүй гэж ангилдаг. Хүүтэй авлагын бичиг нь хүүний тогтоосон түвшинтэй байдаг бол хүүгүй авлагын бичиг нь үүнийг тусдаа тогтоохын оронд нэрлэсэн үнийн нэг хэсэг болгон хүүг оруулсан байдаг.
Авлагын бичгийг бүртгэх зөв дүн нь ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм. Авлагын бичгийн хүү материаллаг бус байдаг учраас богино хугацаат бичгийг үнийн бууралтыг хассан нэрлэсэн үнээр бүртгэдэг. Харин урт хугацаат авлагын бичгийг цуглуулахаар хүлээгдэж буй мөнгөний өнөөгийн үнэ цэнээр бүртгэж, тайлагнана.
Жишээ нь: "А" компани 2005 оны 01 сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг "Б" компанид зээлж, 3 жилийн хугацаатай жилийн 10 хувийн хүүтэй авлагын бичиг хүлээн авсан. Ижил эрсдэл бүхий бичгийн зах зээлийн хүүний түвшин мөн 10 хувь байв. Бичгийн өнөөгийн үнэ цэнэ буюу арилжааны үнийг дараах байдлаар тооцоолно.


Бичгийн нэрлэсэн үнэ
Үндсэн өрийн өнөөгийн үнэ цэнэ:
100,000 (р3/10%) (100,000х0.75132) 75,132
Хүүний өнөөгийн үнэ цэнэ:
100,000 (р3/10%) (10,000х2.48685) 24,868
Бичгийн өнөөгийн үнэ цэнэ
Зөрүү
100,000




100,000
0

Энэ тохиолдолд үр ашигтай ба тогтоосон хүүний түвшин ижил учраас бичгийн өнөөгийн үнэ цэнэ болон нэрлэсэн үнэ адил 100,000 төгрөг байна. "А" компаний бүртгэсэн бичгийн орлого дараах байдалтай байна.


Авлагын бичиг
Мөнгө 100,000
100,000

"А" компани жил бүр олох хүүг доорх байдлаар хүлээн зөвшөөрнө.


Мөнгө
Хүүгийн орлого 10,000
10,000

"А" компани 100,000 төгрөгийн 10 хувийн хүүтэй бичгийн зах зээлийн хүүний түвшин 12 хувь байсан бол өнөөгийн үнэ цэнийг доорх байдлаар тооцоолно.


Бичгийн нэрлэсэн үнэ
Үндсэн өрийн өнөөгийн үнэ цэнэ:
100,000 (р3/12%) (100,000х0.71178) 71,178
Хүүний өнөөгийн үнэ цэнэ:
100,000 (р3/12%) (10,000х2.40183) 24,018
Бичгийн өнөөгийн үнэ цэнэ
Зөрүү
100,000




95,196
4,804


Энэ тохиолдолд үр ашигтай хүүний түвшин (12%) нь тогтоосон хүүнээс (10%) өндөр учир бичгийн өнөөгиин үнэ цэнэ нь нэрлэсэн үнээс бага байна. Ингэснээр авлагын бичгийг хөнгөлөлттэй худалдана. "А" компани хөнгөлөлттэй бичгийн орлогыг дараах байдлаар бүртгэнэ.

Авлагын бичиг
Авлагын бичгийн хөнгөлөлт
Мөнгө 100,000
4,804
95,196
Авлагын бичгийн хөнгөлөлт нь үнэлгээний данс бөгөөд балансад авлагын бичгийн сөрөг тохируулах данс байдлаар тусгагдана. Үр ашигтай хүүний аргыг ашиглан хөнгөлөлтийг хорогдуулж, жил бүр хүүний орлогыг хүлээн зөвшөөрсөн. Хөнгөлөлтийн 3 жилийн хорогдуулга ба хүүний орлогын хөтөлбөрийг доор харуулав:


Авлагын бичгийн хөнгөлөлтийг хорогдуулах хөтөлбөр
Үр ашигтай хүүний арга 10% хүүтэй бичгийг 12%-р хөнгөлсөн
Хугацаа Нэрлэсэн хүү (10%) Зах зээлийн хүү (12%) Хорогдуулсан хөнгөлөлт Хорогдуулаагүй хөнгөлөлт Дансны үнэ
2005-01-01 4,804 95,196
2005-12-31 10,000 11,423* 1,423 3,381 96,619
2006-12-31 10,000 11,594 1,594 1,787 98,213
2007-12-31 10,000 11,787 1,787 0 100,000
* 95,196х0.12


"А" компани эхний жилийн хүүний орлого ба хөнгөлөлтийн хорогдуулгыг хорогдуулгын хөтөлбөр дэх дүнгээс харж дараах байдлаар бvртгэнэ.
Мөнгө 10,000
Авлагын бичгийн хөнгөлөлт 1,423
Хүүний орлого . 11,423
Өнөөгийн үнэ цэнэ нь нэрлэсэн үнээс их байх тохиолдолд бичгийг урамшуулалтай арилждаг. Урамшуулалыг дебет талд бүртгэх ба үр ашигтай хүүний арга ашиглан бичгийн хүчин төгөлдөр хугацаанд хорогдуулдаг. Хүлээн зөвшөөрсөн хүүний орлогын дүн дэх жил тутмын бууралт байдлаар илэрхийлнэ.
Хүүгүй эсвэл Ул үндэслэлгүй хүүтэй бичиг. Хүү бол авлагын бичгийн ялангуяа урт хугацаат авлагын бичгийн уламжлалт, байнгын бүрэлдэхүүн хэсэг юм.
Жишээ нь: "А" компани 3 жилийн хугацаатай, 100,000 долларын хүүгүй бичиг хүлээн авсан. Өнөөгийн үнэ цэнэ нь 77,218 доллар байна. Нуугдмал хүү 9 хувь бол уг ажил гүйлгээг бүртгэх бичилт Дараах байдалтай байна:
Авлагын бичиг 100,000
Авлагын бичгийн хөнгөлөлт (100,000-77,218) 22,782
Мөнгө 77,218
Үр ашигтай хүүний аргыг ашиглавал эхний жилийн эцэс дэх хүүний орлогыг доорх
байдлаар бүртгэнэ:
Авлагын бичгийн хөнгөлөлт 6,949.62
Хүүний орлого (77,218x9%) 6,949.62
АВЛАГЫН БИЧГИЙН ДАНСНААС ХАСАЛТ
Бичгийг ихэвчлэн нэрлэсэн үнэ болон хуримтлагдсан хүүг цуглуулах дуусвар хугацаа хүртэл эзэмшиж данснаас хасдаг. Гэвч авлагын бичгийг бусад талд шилжүүлж, мөнгөнд хөрвөх ажиллагааг хурдавчилж болно. Ийм шилжүүлэлтийг "дуусвар хугацаанаас өмнө авлагын бичгийг хямдруулах" гэж нэрлэдэг.
Бичгийг баталгаатай эсвэл баталгаагүй хямдруулж болно. Бичгийг баталгаагүй хямдруулсан бол бүрмөсөн борлуулалт байдлаар Авлагын бичиг дансыг кредитлэнэ. Баталгаагүй шилжүүлэлтэнд бичгийн дансны үнэ ба мөнгөн орлогын зөрүүг борлуулалтын олз эсвэл гарз гэж бүртгэдэг. Харин баталгаатай хямдруулах үед СБСХ-ноос тогтоосон гурван нөхцөл бүгд хангагдсан бол борлуулалт гэж тайлагнаж олз, гарзыг хүлээн зөвшөөрнө. Хэрвээ нөхцлийг хангахгүй бол зээл гэж тайлагнаж Өр төлбөрийн дансыг кредитлэх юм.

Авлагын бичгийн хямдруулан худалдах горимыг дараах зургаан алхамаар гүйцэтгэнэ.
Бичгийн дуусвар болгох үнэ цэнийг (нэрлэсэн үнэ дээр дуусвар хугацаа хүртэлх
хүүг нэмэх) тооцоолох.
Хямдруулалтыг тооцоолох (банкны хямдруулсан түвшин х дуусвар болгох үнэ цэнэ
х дуусвар болгох үе хүртэлх хугацаа)
Орлогыг тооцоолох (дуусвар болгох үнэ цэнэ - банкны хямдруулалт)
Бичгийн дансны үнийг тооцоолох (нэрлэсэн үнэ + хямдруулах хүртэл хуримтлагдсан хүү)
Хэрэв борлуулалт бол олз эсвэл гарзыг, зээл бол хүүний орлого эсвэл зардлыг
тооцоолох (орлого - дансны үнэ)
Журналын бичилт хийх
Жишээ нь: 10 сарын 30-д "А" компани 9 сарын 30-д бичигдсэн, 12 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 100,000 долларын авлагын бичгийг банкинд хямдруулан өгсөн. Банк бичгийг баталгаатай хүлээн авсан ба 15 хувиар хямдруулсан бол дараах алхмыг гүйцэтгэнэ.

Баталгаатай хямдруулах


Бичгийн нэрлэсэн үнэ
Нэмэх: Хүү (100,000 х 0.12 х 3/12)
Алхам 1. Дуусвар болгох үнэ цэнэ
Алхам 2. Хасах: хямдруулалт (103,000 х 0.15 х 2/12)
Алхам 3. Орлого
Алхам 4. Дансны үнэ (100,000 +[100,000 х 0.12 x1/12]) Алхам 5. Хүүний зардал эсвэл борлуулалтын гарз 100,000
3,000
103,000
2,575
100,425
101,000
575

Борлуулалт эсвэл Зээлийн бичилтүүд
Хямдруулалт А Борлуулалт
Хямдруулалт А Зээл
9 сарын 30-нд хугацаа хожимдуулсан худалдан авагчаас 3 сарын бичиг авсан.
Авлагын бичиг
Дансны авлага
100,000

100,000 Авлагын бичиг
Дансны авлага 100,000

100,000
10 сарын 30-нд хуримтлагдсан хүүг бүртгэв.
Хүүгийн авлага
Хүүгийн орлого
1,000

100 Хүүгийн авлага
Хүүгийн орлого 1,000

1,000
10 сарын 30-нд авлагын бичгийг баталгаатай хямдруулсан.
Мөнгө
Борлуулалтын гарз
Авлагын бичиг
Хүүгийн авлага 100,425
575



100,000
1,000 Мөнгө
Хүүний зардал
Хямдруулсан авлагын бичгийн өр төлбөр
Хүүгийн авлага 100,425
575



100,000


1,000
Дуусвар болгох өдөр авлагын бичиг төлөгдсөн.
Бичилт хийхгүй Хямдруулсан авлагын бичгийн өр төлбөр
Авлагын бичиг 100,000

100,000
Дуусвар болгох өдөр авлагын бичиг төлөгдөөгүй бол А компани 5,000 төгрөгийн хүү, 3,000 төгрөгийн банкны шимтгэлийн хамт төлнө.
Хугацаа хэтэрсэн авлагын бичиг*
Мөнгө 108,000


108,000 Хугацаа хэтэрсэн авлагын бичиг*
Мөнгө
Хямдруулсан авлагын бичгийн өр төлбөр
Авлагын бичиг
108,000



100,000
108,000



100,000


БАРАА МАТЕРИАЛ

Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материал нь бизнесийн үйл ажиллагааны төрлөөс хамааран эргэлтийн хөрөнгөнд зориулалтаараа ангилагдаж харагддаг.
Үүнд:
1. Худалдааны байгууллагад – Бараа
2. Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад-Бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэл, түүхий эд материал ба хангамжийн
3. Үйлчилгээний байгууллагад бараа материал нь хангамжийн зүйлс болон засварын материал, сэлбэгээс бүрддэг.

Бараа материалын өртөг нь түүнийг худалдан авахад гарсан зардал, дахин боловсруулалтын өртөг буюу одоогийн байдалд хувиргахтай холбогдон гарсан шууд ба шууд бус зардлыг багтаасан байна.
Худалдан авахад гарсан зардалд бараа материал худалдан авсан үнэ, үйлчилгээний төлбөр, тээврийн зардал, импорт, гаалийн ба онцгой татвар, худалдааны шимтгэл, барааг хүлээн авах, ачиж буулгах, хадгалахтай холбогдон гарсан зардлыг худалдан авсан өртөгт оруулна.

Бараа материалын бүртгэл

Түүхий эд, үндсэн материал (ТЭҮМ), бусад хангамжийн зүйлсийг орлого болгосон өртгөөр :
Дт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансны дебетэд)
Кт Дансны өглөг/ Мөнгөн хөрөнгө
Зарлагын бүртгэл. БМ-ыг зарлага болгож буй хэмжээгээр :
Дт Үйлдвэрлэл Үйлчилгээний зардал
(Үйлдвэрлэл. үйлчилгээний нэгж тус бүрийн дансны
дебетэд)
Кт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансдын кредитээс)
Үйлдвэрлэл үйлчилгээний бус зориулалтаар зарлага болгож буй БМ-ийн хэмжээгээр:
Дт Ерөнхий ба удирдлагын зардал
(Зардлын холбогдох данс тус бүрийн дебетэд)
Кт ТЭҮМ Бусад хангамжийн зүйлс
(Материалын холбогдох дансдын кредитээс)

Хэрэв БМ-ийг худалдах бопон бусад зориулаптаар зарцуулбал;
Дт Мөнгөн хөрөнгө/ Авлага
Кт ТЭҮМ/ Хангамжийн эүйл
Кт Бараа материал худалдан борлуулсны ашиг
Мөн Дт Бусад алдагдал
Кт ТЭҮМ/ Хангамжийн зүйлс гэх мэтээр бичнэ.

Бараа материалын бүртгэлийг байнгын болон цаг үеийн системийн аль нэгийг ашиглан бүртгэнэ. Бараа материалын байнгын системд бүтээгдэхүүний худалдан авалт ба борлуулалтыг хэрэгжсэн тухай бүрд нь Бараа материалын дансанд шууд бүртгэдэг. Худалдан авалтууд нь "Бараа материал" дансанд шууд дебитлэгддэг учраас "Худалдан авалт" дансыг ашиглагдаггүй. Бараа материалын зарлагыг хуримтлуулан бүртгэхийн тулд "Борлуулсан бүтээгдэхүүний өртөг" дансыг ашигладаг. Бараа материал дансны жилийн эцсийн үлдэгдэл нь бараа материалын эцсийн үлдэгдлийн хэмжээг илэрхийлэх ёстой. Бараа материалын бүртгэлийг цаг үеийн систем ашиглан хөтлөх үед бараа материал данс өөрчлөгдөхгүй үлддэг ба "Худалдан авалт" дансыг дөбитлэдэг. Тайлант хугацааны эцэст борлуулсан бүтээгдэхүүнии өртгийг доорх тооцооллыг ашиглан тодорхойлно.


Бараа материалын эхний үлдэгдэл + Бараа материалын эцсийн үлдэгдэл - Худалдан авалт

Бараа материалын бүртгэлийн хоёр аргыг доор жишээгээр авч үзье.


Бараа материалын эхний үлдэгдэл 2,000 нэгж х 50 = 100,000
Худалдан авалт 5,000 нэгж х 50 = 250,000
Борлуулалт 6,000 нэгж х100 =600,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл 1,000 нэгж х 50 = 50,000

Бараа материалын байнгын болон цаг үеийн систем дэх журналын бичилтүүд:
Байнгын систем
Цаг үеийн систем
Дараа тооцоогоор худалдан авсан бараа материал:
Бараа материал
Дансны өглөг
250,000

250,000 Худалдан авалт
Дансны өглөг 250,000

250,000
Борлуулалтын бүртгэл:
Дансны авлага
Борлуулалт
Борлуулсан барааны өртөг
Бараа материал


600,000

300,000
600,000

300,000 Дансны авлага
Борлуулалт

Бичилт хийхгүй 600,000

600,000
Хаалтын бичилт:


Бичилт хийхгүй
Бараа материал (эцсийн)
Борлуулсан барааны өртөг
Худалдан авалт Бараа материал (эхний) 50,000
300,000



250,000
100,000
Бараа материалын байнгын системийг ашиглахад бүртгэл дэх бараа материалын хэмжээ болон биет тооллогын үр дүн хоёрын хооронд зөрүү байгаа бол бараа материалын хэмжээг залруулах тусдаа бичилт хийдэг. Тайлант хугацааны эцэст бүртгэл дэх бараа материалын үлдэгдэл 50,000 ба биет тооллогын үр дүн нь 48,000 байсан гэж үэьө. Тэгвэл багасгах залруулгыг бүртгэх бичилт дараах байдалтай байна:

Бараа материалын илүүдэл ба дутагдал 2,000
Бараа материал 2,000

Бараа материалын илүүдэл болон дутагдал нь ерөнхийдөө борлуулсан бүтээгдэхүүний өртгийг алдаатай илэрхийлсэн байдлыг харуулдаг учраас байнгын системийн бүртгэлд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн залруулга болж тусгагддаг. Харин практикт бараа материалын илүүдэл ба дутагдлыг дүнгээс нь хамааруулан бусад орлого ба олз юмуу эсвэл бусад зардал ба гарз гэсэн дансанд тусгадаг. Бараа материалын цаг үеийн системд биет тооллоготой харьцуулах үзүүлэлт байхгүй учраас бараа материалын илүүдэл ба дутагдал нь борлуулсан бүтээгдэхүүний өртөгт анхнаасаа агуулагдаж байдаг гэж үзэн залруулах бичилт хийхгүй.
Бараа материалд хамаарах зүйлсэд дараах зүйлсийг хамааруулна.

Борлуулах эсвэл хэрэглэхэд бэлэн байгаа бараа бутээгдэхүүн
Замд яваа бараа-Тайлант хугацааны эцэст хараахан хүлээн аваагүй замд яваа бөгөөд өмчлөх эрх нь хууль ёсоор шилжсэн худалдан авсан барааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, Р.О.В нөхцөлтэйгээр ачигдсан бараа.
Агент дахь бараа - Шилжүүлэгч болох нэг тал нь барааг нөгөө тал болох хүлээн авагч буюу нийлүүлэгчийн барааг борлуулах үүрэг хүлээсэн агентад илгээнэ. Агент нь гуравдагч талд барааг борлуултал барааны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангана. Агентын барааг борлуулсан тохиолдолд борлуулалтын шимтгэл болон борлуулалтын зардлыг хассантай тэнцэхүйц орлогыг нийлүулсэн байгууллагад төлнө. Агентын бараа нь нийлуүлэгч байгууллагын өмч бөгөөд өртгөөрөө бараа материалын хэсэгт тусгагдана.
Борлуулалтын тусгай гэрээ-Өмчлөх эрх нь худалдан авагчид шилжсэнч өмчлөлтэй холбогдох аз туршилт борлуулалт байгууллагад үлдэж болно. Эсвэл өмчлөх эрх шилжээгүй ч ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанар нь өмчлөлтэй холбогдох аз туршилтыг худалдагч хариуцахгүй байж болно. Борлуулалтын 3 төрлийн тусгай нөхцөл байдаг:
Буцааж худалдан авах нөхцөлтэй борлуулалтын гэрээ
Буцаалтын түвшин өндөртэй борлуулалт
Хэсэгчилсэн төлбөртэй борлуулалт
Эдгээр төрлийн борлуулалтыг борлуулалт хийсэн өдөр борлуулалтаар тооцохгүй бөгөөд бараа материалын данснаас хасдаггүй.

ХУДАЛДАН АВАЛТЫН ХӨНГӨЛӨЛТИЙН АРГА

Худалдан авалтын хөнгөлөлтийг бүртгэх нийт ба цэвэр дүнгийн гэсэн хоёр арга байдаг. Худалдан авалтын хөнгөлөлт дансыг нийт дүнгийн аргын үед ашигладаг. Цэвэр дүнгийн арга нь худалдан авалт ба дансны өглөгийг мөнгөн хөнгөлөлтийг хассан цэвэр дүнгээр бүртгэх арга юм. Энэ арга нь дараах давуу талтай байдаг.
1. Хөрөнгийн өртөг болон холбогдох өр төлбөрийг илүү үнэн зөв тайлагнадаг.
2. Хөнгөлөлт хэрэгжээгүй үед удирдлагын үр ашиггүй байдлыг хэмжин үнэлэх боломж олгодог
Цэвэр дүнгийн арга нь илүү үр өгөөжтэй арга боловч хэрэглэхэд дөхөмтэйгээр нь нийт дүнгийн аргыг практикт өргөн ашигладаг. Нийт ба цэвэр дүнгийн аргын хоорондох бүртгэлийг доор харуулав.


Нийт ба цэвэр дүнгийн аргын журналын бичилтүүд

Нийт дүнгийн арга
Цэвэр дүнгийн арга
Худалдан авалтын өртөг 100,000, нөхцөл 2/10, n/30
Худалдан авалт
Дансны өглөг
100,000
100,000 Худалдан авалт
Дансны өглөг 98,000

98,000
Хөнгөлөлтийн хугацааны дотор 60,000 төгрөгийн нэхэмжлэхийг төлсөн:
Дансны өглөг
Худалдан авалтын хөнгөлөлт
Мөнгө 60,000


1,200

58,800 Дансны өглөг
Мөнгө

58,800

58,800
Хөнгөлөлтийн хугацааны дараа 40,000-ын нэхэмжлэхийг төлсөн:
Дансны өглөг
Мөнгөн хөрөнгө
40,000
40,000 Дансны өглөг
Худалдан авалтын алдагдсан хөнгөлөлт
Мөнгө 39,200
800




40,000

Нийт дүнгийн аргыг ашигласан тохиолдолд орлого үр дүнгийн тайланд хөнгөлөлтийг худалдан авалтын хасагдуулга хэлбэрээр тайлагнадаг. Цэвэр дүнгийн аргыг үед алдагдсан хөнгөлөлтийг санхүүний зардалд тооцдог бөгөөд орлого үр дүнгийн тайланд бусад орлого ба зардал гэсэн бүлэгт илэрхийлдэг.
Бараа материалын зарлага болгох өртөг

Нэг төрлийн бараа материалыг янз бүрийн үнээр худалдан авах нь элбэг байдаг. Ийнхүү янз бүрийн үнийн зөрүүтэй бараа материалыг борлуулахад ямар өртгийг хэрэглэх вэ? гэсэн асуудал гарч ирдэг. Үүнийг шийдэхэд бараа материалыг зарлага болгох аргуудыг ашигладаг. Бараа материалыг зарлагдах дараах аргууд байдаг.
Тусгайлан тодорхойлох арга
Дундаж өртгийн арга
Эхэлж авсныг эхэлж зарлагадах - ЭАЭЗ
Сүүлд авсныг эхэлж зарлагдах – САЭЗ

Тусгайлан тодорхойлох арга.
Энэ аргын үед үлдэгдэл барааны өртгийг худалдан авалт бүрээс тусгайлан авч зарлагдан зардлыг орлоготой уялдуулах замаар үлдэгдэл өртгийг зөв тооцдог. Уг аргыг хийгдсэн янз бүрийн худалдан авалтуудыг хооронд нь биет байдлаар ялгаж салгах боломжтой тохиолдолд л хэрэглэх боломжтой. Өртөг зардал өндөртэй бөгөөд цөөн тооны, тус тусад хялбархан ялгаж салгаж болохуйц зүйлсийн хувьд энэ аргыг амжилттай хэрэглэх боломжтой. Энэ арга нь цэвэр ашгийг санасанаараа өөрчлөх боломж олгодог учир практикт хэрэглэх нь ховор байдаг.

Тусгайлан тодорхойлох аргыг тайлбарлахын тулд дараах жишээг авч үзье.

А компаний 10 сарын бараа материалын худалдан авалт болон зарлагдалт дараах байдалтай байв.


Огноо Худалдан авалт Зарлагдсан Үлдэгдэл
10 сарын 1 10,000@ 50 10,000 нэгж
10 сарын 10 30,000@ 52 40,000 нэгж
10 сарын 20 36,000 нэгж 4,000 нэгж
10 сарын 30 10,000@ 55 14,000 нэгж

А компаний бараа материалын үлдэгдэл 10,000 нэгж нь 10 сарын 1-ний худалдан авалтын 5,000 нэгж, 10 сарын 10-ны худалдан авалтын 3,000, 10 сарын 30-ны 2,000 нэгжээс бүрдэж байна гэж үзвэл бараа материалын эцсийн үлдэгдэл ба борлуулсан бүтээгдэхүүний өртгийг доорх байдлаар тооцож болно.

Тусгайлан тодорхойлох арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 250,000
10 сарын 10 30,000 52 156,000
10 сарын 30 10,000 55 110,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл 516,000

Борлуулахад бэлэн байсан барааны өртөг
(10,000х50+30,000х52+10,000х55)
Бараа материалын эцсийн үлдэгдэл
Борлуулсан барааны өртөг 2,610,000

516,000
2,094,000

ДУНДАЖ ӨРТӨГ

Дундаж өртгийн арга нь тухайн хугацаанд бэлэн байсан адил төстәй барааны дундаж өртөгт үндэслэн бараа материал дахь зүйлсийг үнэлдэг. Энэ аргын хэрэглэхэд хялбар, бодит шинж чанартайн сацуу бараа материалын үнэлгээний бусад аргуудтай харьцуулахад ашгийг дур зоргоороо өөрчлөх боломж олгодоггүй давуу талтай. Бараа материалын биет урсгалыг хэмжих нь гол төлөв боломжгүй зүйл байдаг учраас дундаж үнэ дээр суурилан бараа материалын өртгийг тооцох нь дээр гэж үздэг. Харьцангуй ижил төрлийн бараа материалын хувьд энэ нь чухамдаа үнэмшилтэй үндэслэл болдог. Дундаж өртгийн арга нь байнгын болон цаг үеийн системийн алийг нь хэрэглэж байгаагаас хамаарч өөр өөр гардаг.
Дундаж өртгийн арга нь дараах харьцаагаар илэрхийлэгдэнэ.

Бараа материалын нийт өртөг/ Бараа материалын тоо хэмжээ = Нэгжийн жигнэсэн дундаж өртөг НЖДӨ х Зарлага болгож буй бараа материалын тоо хэмжээ = Зарлага болгосон нийт өртөг

Жишээ нь: А компани бараа материалын цаг үеийн системийг хэрэглэж, жигнэсэн дундаж өртгийн аргыг ашиглан бараа материалын эцсийн үлдэгдэл ба борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцоолдог гэж үзээд энэ аргыг өмнөх жишээгээр тайлбарлая.


Бараа материалын цаг үеийн систем-Жигнэсэн дундаж өртгийн арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Нэгжийн жигнэсэн дундаж өртөг(2,610,000/50,000) 52.20
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (52.20х36,000) 1,879,200
Бараа материалын эцсийн үлдэгдэл (52.20х14,000) 730,800

Дундаж өртгийн аргыг байнгын системд шилжих дундаж өртгийн аргаар тооцоолно.


Бараа материалын байнгын систем-Жигнэсэн дундаж өртгийн арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Шилжих дундаж өртөг (10,000х50+30,000х52)/40,000 50.25
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (50.25х36,000) 1,809,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл(2,610,000-1,809,000) 801,000

ЭХЭНД АВСАНЫГ ЭХЭЛЖ ЗАРЛАГА БОЛГОХ АРГА (ЭАЭЗ)
ЭАЭЗ арга нь бараа материалыг худалдан авсан дарааллынх нь дагуу зарлага болгох гэсэн төсөөлөл дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж ашиглах буюу борлуулах юм. Иймээс үлдсэн бараа материал нь хамгийн сүүлийн үеийн худалдан авалтуудыг илэрхийлэх ёстой. ЭАЭЗ аргын зорилго нь бараа материалын биет урсгалыг ойролцоо тогтоох юм. Бараа материалын биет урсгал "эхэлж хүлээн авсаныг эхэлж зарлага болгох" хэлбэртэй байх үөд ЭАЭЗ арга тусгайлан тодорхойлолтын аргатай маш төстэй болдог. Бараа материалын эцсиин үлдэгдэл тухайн цаг үеийн өртөгтэй ойролцоо байдагт ЭАЭЗ аргын өөр нэг давуу тал нь оршино. Сүүлийн худалдан авалтуудаас хойш үнийн өөрчлөлт гараагүй тохиолдолд энэхүү арга нь балансад орлуулалтын өртгийг ойролцоо тусгах бодит боломж олгодог. Харин ЭАЭЗ аргын гол сул тал нь орлого үр дүнгийн тайланд тухайн цаг үөийн орлоготой зардал нь уялддаггүй явдал юм. Хамгийн эхэнд гарсан зардлыг сүүлд тооцсон орлогод ногдуулдаг учраас нийт ба цэвэр ашгийн хэмжээнд гажуудал үүсгэдэг.
Жишээ нь: А компани бараа материалын цаг үеийн системийг хэрэглэж, эхэлж авсныг эхэлж зарлагдах аргыг ашиглан бараа материалын эцсийн үлдэгдэл ба борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцоолдог гэж үзээд энэ аргыг өмнөх жишээгээр тайлбарлая.


Бараа материалын цаг үеийн систем
Эхэлж авсныг эхэлж зарлагдах арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
(10,000х50+26,000х52) 1,852,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл
(4,000х52+10,000х55) 758,000


Бараа материалын байнгын систем
Эхэлж авсныг эхэлж зарлагдах арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
(10,000х50+26,000х52) 1,852,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл
(4,000х52+10,000х55) 758,000


ЭАЭЗ аргын үед байнгын ба цаг үеийн системийн аль алиных нь хувьд сарын эцэс дэх бараа материал ба борлуулсан бүтээгдэхүүний өртөг адил байна. Тайлант хугацааны туршид борлогдсон барааны хувьд тооцдог борлуулалтын өртөг эсвэл тайлант хугацааны эцэс дэх үлдэгдлээр тооцдог аль ч системийг ашиглаж байсан эхэлж хүлээн авах, эхэлж зарлага болгох өртөг адилхан байх учраас дээрх дүгнэлт нь үнэн юм.

СҮҮЛД АВСАНЫГ ЭХЭЛЖ ЗАРЛАГА БОЛГОХ АРГА

САЭЗ арга нь сүүлд худалдан авсан барааны өртгийг орлоготой эхлээд уялдуулдаг. Цаг үеийн системийг хэрэглэж байгаа бол тухайн сард борлуулсан буюу тавьж олгосон нийт бараа материалын өртөг хамгийн сүүлийн худалдан авалтуудаас гарсан гэж тооцогдоно. Тодорхой хугацааг харгалзалгүйгээр нийт тoo хэмжээг тооцооны суурь үндэс болгон ашиглаж бараа материалын эцсийн үлдэгдлийг үнэлнэ.


Бараа материалын цаг үеийн систем
Сүүлд авсныг эхэлж зарлагдах арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
(10,000х55+26,000х52) 1,902,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл
(10,000х50+4,000х52) 708,000


Бараа материалын байнгын систем
Сүүлд авсныг эхэлж зарлагдах арга
Огноо Too хэмжээ Нэгжийн зардал Нийт зардал
10 сарын 1 10,000 50 500,000
10 сарын 10 30,000 52 1,510,000
10 сарын 30 10,000 55 550,000
Борлуулахад бэлэн байсан барааны өртөг 2,610,000
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
(6,000х50+30,000х52) 1,860,000
Бараа материалын эцсийн үлдэгдэл
(4,000х50+10,000х55) 750,000

Бараа материалын өртөг тооцох аргуудыг өмнөх жишээнээс харьцуулж харуулбал:



Үзүүлэлт ДӨА, ЭАЭЗ, САЭЗ аргуудын харьцуулалт
Бараа материалын цаг үеийн систем
Дундаж өртөг ЭАЭЗ САЭЗ
Борлуулалт /нэгж үнэ 100 төг/
Борлуулсан барааны өртөг
Нийт ашиг 3,600,000
1,879,200
1,720,800 3,600,000
1,852,000
1,748,000 3,600,000
1,902,000
1,698,000
Бараа материалын цаг үеийн системд нийт ашиг САЭЗ аргаар хамгийн бага, ЭАЭЗ аргаар хамгийн их, дундаж өртгийн аргын хувьд тэр хоёрын дунд хавьцаа байна. Энэ жишээнд үнэ өсөж байна гэж үзсэн бөгөөд харин үнэ буурч байна гэж үзэх юм бол үр дүн нь яг эсрэгээр байх болно.



Үзүүлэлт ДӨА, ЭАЭЗ, САЭЗ аргуудын харьцуулалт
Бараа материалын байнгын систем
Дундаж өртөг ЭАЭЗ САЭЗ
Борлуулалт /нэгж үнэ 100 төг/
Борлуулсан барааны өртөг
Нийт ашиг 3,600,000
1,809,000
1,791,000 3,600,000
1,852,000
1,748,000 3,600,000
1,860,000
1,740,000
Бараа материалын байнгын системд нийт ашиг САЭЗ аргаар хамгийн бага, ДӨ-ийн арга хамгийн их, ЭАЭЗ аргын хувьд тэр хоёрын дунд-хавьцаа байна. Байнгын системд дундаж борлуулалтын өртгийг зарлагдахаас өмнөх бүтээгдэхүүнээс тооцдог учир дундаж өртгөөр нийт ашиг хамгийн их гарсан байна.
ӨРТӨГ ЭСВЭЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АЛЬ БАГААР ҮНЭЛЭХ

Бараа материал нь ямар нэгэн шалтгаанаар үнэ цэнээ алдаж анхны өртгөөсөө доогуур болох тохиолдол гардаг. Энэ үед бараа материалын үнэ цэнийг бууруулан алдагдлыг бүртгэлд тусгах ёстой. Хөрөнгийн ирээдүйн ашигт байдал нь анхны өртгөөсөө бага болсон тохиолдолд анхны өртгийн зарчмыг мөрдөхөө эогсооно гэсэн ерөнхий дүрмийн дагуу орлого олох чадвар буурсан тохиолдолд уг гарзыг тэр цаг үеийн орлогоос хасч өгөх хэрэгтэй. Ингэж харуулснаар бараа материалыг санхүүгийн тайланд өртөг ба зах зээлийн үнийн аль багаар үнэлж харуулж чаддаг. Өртөг гэдэг нь тусгайлан тодорхойлох, ЭАЭЗ, САЭЗ гэх мэт анхны өртөгт суурилсан аргуудыг ашиглах замаар тооцсон бараа материалын худалдан авсан үнэ юм. Зах зээлийн өртөг нь тухайн зүйлийг худалдан авах, эсвэл дахин үйлдвэрлэхтэй холбогдсон орлуулалтын өртгийг илэрхийлдэг. Жишээлбэл жижиглэнгийн худалдааны 500 төгрөгөөр борлуулах боломжтой 300-оор худалдан авсан барааг 250-аар орлуулах бололцоотой байгаа тохиолдолд түүний өртөг эсвэл зах зээлийн үнийн аль багаар нь дүрмийн дагуу 250-аар үнэлэх ёстой. Үүнээс гадна өртөг эсвэл зах зээлийн үнийн аль багаар гэсэн үнэлгээний арга нь бараа материалын үнэлгээний консерватив арга болох үнэлсэн өртгөөс хамгийн багийг ашиглах явдал юм. Өртөг зах зээлийн үнийн аль бага аргыг ашиглахад орлуулалтын өртөг, дээд үнэ, доод үнийг тогтоодог. Орлуулалтын өртөг нь тухайн бараа материалын зах зээлийн үнийг орлож болох өртөг байна. Дээд үнэ нь бизнесийн хэвийн нөхцөл дэх тооцоологдож буй борлуулах үнээс бараа материалыг иж бүрдэл болгох болон борлуулахтай холбогдсон зардлуудыг хассантай тэнцэхүйц цэвэр боломжит үнэ цэнэ юм. Доод үнэ нь цэвэр боломжит үнэ цэнэ буюу дээд үнээс хасах нь хэвийн ашгийн хувь хэмжээ юм.
Энэ аргаар бараа материалыг үнэлэх зах зээлийн тогтоосон үнэ цэнийг олдог. Зах зээлийн тогтоосон үнэ цэнийг тооцоолохдоо орлуулалтын өртөг нь дээд болон доод үнийн дунд оршиж байвал уг үнийг, орлуулалтын өртөг нь дээд болон доод үнээс илүү байвал дээд үнийг, орлуулалтын өртөг нь дээд болон доод үнээс бага байвал доод үнийг авч тооцоолдог. Үүний дараа өртөг эсвэл зах зээлийн аль багийг тодорхойлохын тулд зах зээлийн тогтоосон үнэ цэнийг өртөгтэй харьцуулна. Үүнийг дараах хүснэгтээр харуулав.

Хүнсний зүйлийн эцсийн үлдэгдлийг өртөг зах зээлийн аль багаар үнэлэв.



Хүнсний зүйл Өртөг Орлуу-лалтын өртөг Цэвэр боломжит үнэ цэнэ (тааз) Цэвэр боломжит үнээс хэвийн нийт ашгийг хассан дүн (шал) Зах зээлийн тогтоосон үнэ цэнэ Бараа материа­лын эцсийн үнэ цэнэ
Төмс 80,000 105,000 150,000 100,000 105,000 80,000
Байцаа 120,000 120,000 100,000 90,000 100,000 100,000
Сонгино 100,000 80,000 95,000 90,000 80,000 80,000
Дүн 300,000 260,000

Дээрх тооцооллоос хүнсний зүйлийн эцсийн үлдэгдэл өртөг 300,000 төгрөг байсан бол өртөг зах зээлийн аль багаар үнэлснээр 260,000 төгрөг болж 40,000 төгрөгийн үнэлгээний хасагдуулгыг бий болгож байна. Уг 40,000 төгрөгийн бууралтыг дараах байдлаар бүртгэнэ.

Бараа материалын зах
зээлийн үнэ цэнийн бууралтын гарз 40,000
Бараа материалын зах зээлийн
үнэ цэнийн бууралтын хасагдуулга 40,000

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын гарз данс нь орлогын тайланд бусад зардал хэсэгт, бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга данс нь балансанд бараа материалын сөрөг тохируулах данс болж тусгагдана.

Өртөг зах зээлийн үнийг зүйл тус бүрээр үнэлэх

Зүйл тус бүрээр нь бараа материалыг үнэлэх нь амьдралд хамгийн өргөн дэлгэр тохиолддог. Өртөг зах зээлийн аль багаар үнэлэх аргыг зүйл тус бүрээр үнэлэх үед нэр төрөл, үндсэн бүлэг, нийт дүнгээр өртөг зах зээлийн үнийг харьцуулж үнэлгээг тооцдог. Үүнийг дараах хүснэгтэнд харуулав.


Өртөг эсвэл зах зээлийн аль багыг хэрэглэх аргууд
Хүнснийзүйл Өртөг Тогтоосонзахзээл Өртөг эсвэл Зах зээлийн бага:
Тухайн нэр төрөл Үндсэн бүлэг Нийт бараа материал
Мөхөөлдөс
Аарцтай 150,000 130,000 130,000
Цөцгийтэй 120,000 125,000 120,000
Жимстэй 100,000 90,000 90,000
Нийт мөхөөлдөс 370,000 345,000 340,000 345.000
Хүнсний ногоо
Төмс 80,000 100,000 80,000
Байцаа 120,000 80,000 80,000
Хүнсний ногоо 200,000 180,000 160,000 180.000
Нийт 570,000 525,000 500,000 525,000 525,000

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бүртгэл.
Бараа материалыг зах зээлийн үнэ цэнээр нь бүртгэхэд дараах хоёр арга ашигладаг.
Шууд арга
Шууд бус арга
Эхний аргаар бараа материалыг өртгийн оронд зах зээлийн үнэ цэнээр үнэлж харуулдаг. Ингэснээр алдагдлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт шингээн, орлогын тайланд ямар нэгэн гарз тайлагнахгүй. Харин шууд бус арга буюу хасагдуулгын арга хөрөнгийн эсрэг тохируулах данс болон үнийн бууралтыг бүртгэх гарзын данс нээж бараа материалын үнэ цэнийн бууралтыг бүртгэдэг.
Жишээ нь:
Бараа материал Өртгөөр Зах зээлийн унээр
Хугацааны эхэнд 150,000 150,000
Хугацааны эцэст 200,000 180,000
Бараа материалын бүртгэлийн цаг үеийн системийг ашиглаж байна гэж үзвэл дараах журналын бичилтүүд хийгдэх болно:


Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын бүртгэл
/Цаг үеийн систем/
Шууд арга Шууд бус арга
Бараа материалын эхний үлдэгдлийн хаалт:

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 65,000
Бараа материал 65,000

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 65,000
Бараа материал 65,000

Бараа материалын эцсийн үлдэгдэлийн хаалт:

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 200,000
Бараа материал 200,000

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 180,000
Бараа материал 180,000

Бараа материалыг өртгөөс нь эах зээлийн үнэ цэнэ хүртэл бууруулах бичилт:

Бичилт хийхгүй. Бараа материалын зах зээлийн
үнэ цэнийн бууралтын гарз 20,000
Бараа материалын зах зээлийн
үнэ цэнийн бууралтын хасагдуулга 20,000

Хэрвээ компани бараа материалын байнгын бүртгэлийн системийг ашигладаг бол журналын бичилтүүд дараах байдалтай байх болно:


Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын бүртгэл
/Байнгын систем/
Шууд арга Шууд бус арга
Бараа материалыг өртгөөс нь эах зээлийн үнэ цэнэ хүртэл бууруулах бичилт:
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 20,000
Бараа материал 20,000 Бараа материалын зах зээлийн
үнэ цэнийн бууралтын гарз 20,000
Бараа материалын зах зээлийн
үнэ цэнийн бууралтын хасагдуулга 20,000

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын бүртгэлийг тооцож бүртгэснээр бараа материалыг зах зээлийн бодит үнэ цэнээр илэрхийлж борлуулсан бүтээгдэхүүний өртгийн үзүүлэлт үнэн зөв илэрхийлдэг.
Шууд бус арга нь үнийн бууралтаас үүссэн гарзыг тодорхой харуулж байдаг учраас орлогын тайланд тусгайлан харуулж бэлтгэдэг. Харин шууд аргаар гарзыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт шингээж байгаа учраас хэмжээ нь тусдаа харагддаггүй. байна.
Бараа материалын үнэлгээ нь өсөлтэй эсвэл бууралттай гарч болно. Өмнө нь үнэлгээний гарзтай гарч хасагдуулга үүсэн байгаад энэ жил өсөлттэй гарсан бол өмнөх хасагдуулгад ногдох өсөлтийг хааж өгдөг. Жишээ нь дараах хүснэгтэнд үнэлгээний дансны үлдэгдлийг харуулжээ.



Огноо Бараа материал (өртгөөр) Бараа материал (33Ү-ээр) Үнэлгээний дансанд тусгагдах дүн Үнэлгээний дансны үлдэгдлиин залруулга Цэвэр ашигт нөлөө үзүүлэх
2002.12.31 518,000 502,000 16,000 16,000 өсөлт Гарз
2003.12.31 255,000 248,000 7,000 9,000 буур-т Олз
2004.12.31 270,000 272,000 0 7,000 буур-т Олз
2005.12.31 182,000 180,000 2,000 2.000 өсөлт Гарз

Дээрх хүснэгтийн журналын бичилт нь
2002.12.31

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын гарз 16,000
Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга 16,000
2003.12.31

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга 9,000
Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын олз 9,000
2004.12.31

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга 7,000
Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын олз 7,000
2005.12.31

Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын гарз 2,000
Бараа материалын зах зээлийн үнэ цэнийн бууралтын хасагдуулга 2,000
БАРАА МАТЕРИАЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ НИЙТ АШГИЙН АРГА
Бараа материалын биет тооллого хийх боломжгүй тохиолдолд гар дээрх бараа материалыг ойролцоо тогтоох аргуудыг хэрэглэдэг бөгөөд ийм аргын нэг нь нийт ашгийн арга юм. Энэ аргыг мөн бараа материал эсвэл түүний бүртгэлийн баримтууд гэнэтийн аюул ослын улмаас устаж үгүй болсон тохиолдолд ашигладаг.
Жишээ нь: «А» компани 100,000-н бараа материалын эхний үлдэгдэлтэй ба 500,000-н худалдан авалт хийсэн ба борлуулалт 800,000, нийт ашиг борлуулалтын үнийн 30 хувь бол нийт ашгийн аргыг дараах байдлаар тооцоолно.



Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт
Борлуулахад бэлэн байсан бараа материал
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (800,000х70%)
Бараа материалын эцсийн үлдэгдэл

100,000
500,000
600,000
560,000
40,000

Нийт ашгийн хувь хэмжээг борлуулалтын үнийн хувиас тооцохоос гадна өртгөөс мөн тооцдог. Жишээлбэл: Нийт ашиг нь бүтээгдэхүүний өртөг дээрх 25 хувийн ашиг байдаг гэж өгөгдсөн хэмээн үзье. Тэгвэл борлуулалтын үнэ дэх нийт ашиг дараах тооцоогоор бодогдоно.
Өртөг + Нийт ашиг = Борлуулалтын үнэ
Өртөг + 0.25х Өртөг = Борлуулалтын үнэ
1.25 Өртөг = Борлуулалтын үнэ
Өртөг = Борлуулалтын үнэ х 0.80

БАРАА МАТЕРИАЛЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙН АРГА

Бараа материалын биет тооллого хийх боломжгүй тохиолдолд жижиглэнгийн үнэ мэдэгдэж байвал жижиглэнгийн аргаар үлдэгдлийг тодорхойлж болдог.
ЖИЖИГЛЭНГИЙН АРГА


Өртөг Жижиглэн-гийн үнэ
Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт
Борлуулахад бэлэн байсан
Хасах нь: Борлуулалт
Бараа материалын эцсийн үлдэгдэл, жижиглэнгийн үнээр
Өртөг жижиглэнгийн харьцаа (67,500/ 90,000)
Бараа материалын эцсийн үлдэгдэл, өртгөөр (10,000-н 75%) 21,000
46,500
67,500
28,000
62,000
90,000
80,000
10,000
75 хувь
7,500

Дээрх жишээний жижиглэнгийн үнэнд ямар нэгэн үнийн өөрчлөлт байхгүй гэсэн төсөөлөл дээр суурилж тооцоолсон. Гэтэл амьдралд борлуулалтын үнэ дээш, доош хэлбэлзэх явдал байнга гарч байдаг. Үүнтэй холбоотойгоор үнийн өсөлт бууралтыг авч үздэг. Үнийн өсөлт бууралттай холбоотой өртгийн арга болон уламжлалт аргаар бараа материалын эцсийн үлдэгдлийг тооцоолдог. Энэ хоёр аргыг дараах өгөгдлийг ашиглан тайлбарлая.


Өртөг Жижиглэн-гийн үнэ
Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт (цэвэр)
Үнийн нэмэгдэл
Үнийн нэмэгдлийн бууралт
Үнийн бууралт
Үнийн бууралтын нөхөлт
Борлуулалт (цэвэр) 3,000
42,000
5,000
52,000
3,500
500
2,000
1,000
50,000

ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙН АРГА - ӨРТӨГ


Өртөг Жижиглэнгийн үнэ
Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт
Нийт бараа
Нэмэх: Үнийн нэмэгдэл
Хасах: Үнийн нэмэгдлийн бууралт
Үнийн цэвэр нэмэгдэл
Нийт дүн
Үнийн бууралт
Үнийн бууралтын нөхөлт
Үнийн цэвэр бууралт
Борлуулахад бэлэн барааны борлуулалтын үнэ
Хасах нь: Борлуулалт
Бараа материалын эцсийн үлдэгдэл, жижиглэнгийн үнээр
Өртөг жижиглэнгийн харьцаа (45,000/ 56,250) - 80 хувь
Бараа материалын эцсийн үлдэгдэл, өртгөөр (6,250x80%) 3,000 42,000
45,000







45,000


3,500
(500)



(5,000)
1,250





5,000
52,000
57,000


3,000
60,000


(3,750)
56,250
50,000
6,250

5,000


ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙН АРГА - УЛАМЖЛАЛТ


Өртөг Жижиглэнгийн үнэ
Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт
Нийт бараа
Нэмэх: Үнийн нэмэгдэл
Хасах: Үнийн нэмэгдлийн бууралт
Үнийн цэвэр нэмэгдэл
Нийт дүн
Үнийн бууралт
Үнийн бууралтын нөхөлт
Үнийн цэвэр бууралт
Борлуулахад бэлэн барааны борлуулалтын үнэ
Хасах нь: Борлуулалт
Бараа материалын эцсийн үлдэгдэл, жижиглэнгийн үнээр
Өртөг жижиглэнгийн харьцаа (45,000/ 60,000) - 75 хувь
Бараа материалын эцсийн үлдэгдэл, өртгөөр (6,250x75%) 3,000 42,000
45,000



45,000


3,500
(500)



(5,000)
1,250




5,000
52,000
57,000


3,000
60,000


(3,750)
56,250
50,000
6,250

4,687.50

Зарим тохиолдолд орлого зардлын хоорондын уялдаа холбоог хангах үүднээс жижиглэнгийн үнийн аргыг САЭЗ аргаар тооцдог. САЭЗ аргыг өмнөх жишээгээр харуулбал:

ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙН АРГА – САЭЗ


Өртөг Жижиглэнгийн үнэ
Бараа материалын эхний үлдэгдэл
Худалдан авалт
Нийт бараа
Нэмэх: Үнийн нэмэгдэл
Хасах: Үнийн нэмэгдлийн бууралт
Үнийн цэвэр нэмэгдэл
Нийт дүн
Үнийн бууралт
Үнийн бууралтын нөхөлт
Үнийн цэвэр бууралт
Дүн (Бараа материалын эхний үлдэгдэл ороогүй)
Дүн (Бараа материалын эхний үлдэгдэл орсон)
Хасах нь: Борлуулалт
Бараа материалын эцсийн үлдэгдэл, жижиглэнгийн үнээр
Өртөг жижиглэнгийн харьцаа (42,000/52,000)-80,8 хувь
Бараа материалын эцсийн үлдэгдэл, өртгөөр
Эхний үлдэгдэл өртгөөр
Эцсийн үлдэгдэл өртгөөр (6,250-5,000)х80,8%
3,000 42,000
45,000







42,000
45,000


3,500
(500)



(5,000)
1,250





3,000
1,010

5,000
52,000
57,000


3,000
60,000


(3,750)
52,000
56,250
50,000
6,250



4,010

ҮНДСЭН ХӨРӨНГӨ

Үндсэн хөрөнгө нь бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах хөрөнгө байна.
Үндсэн хөрөнгөнд дараах хөрөнгүүд багтана.
Газар, үйлдвэрийн талбай зэрэг элэгдэл, хорогдол тооцдоггүй үл хөдлөх хөрөнгө
Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж зэрэг элэгдэл, хорогдол тооцдог хөрөнгө
Ой мод, уул уурхай зэрэг хорогдол тооцдог байгалийн нөөц хөрөнгө
Үндсэн хөрөнгийн анхны өртөг нь тухайн хөрөнгийг худалдан авах, тээвэрлэх, зориулалтаар ашиглахад бэлэн болгохтой холбогдон гарсан мөнгө худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан аливаа шууд зардлын дүн байна.
ГАЗРЫН ӨРТӨГ

Худалдан авах болон түүнийг ашиглахад бэлэн болгохтой холбогдсон бүх зардлыг газрын өртөгт оруулна. Дараах зардлууд газрын өртгийг бүрдүүлнэ.
Худалдан авалтын үнэ
Газрын эрхийн бичиг, өмгөөлөгчийн хөлс, бүртгэлтийн хөлс зэрэг холбогдох зардал
Газрыг зориулалтаар ашиглахад бэлэн болгохтой холбогдсон зардал
Газартай холбогдсон барьцаа, өр төлбөр зэрэг үүрэг хариуцлага
Тодорхой бус хугацаатай нэмэлт сайжруулалтын зардал

Барилга барих зорилгоор газар худалдан авсан тохиолдолд барилга барьж эхлэхээс өмнө гарсан бүх зардлыг газрын өртөгт оруулдаг. Хуучин барилга байгууламжийг зайлуулах, талбайг цэвэрлэх, ялгах, тэгшлэх зардлуүдыг газрын өртөг гэж үзнэ. Ашиглах хугацаа нь хязгаарлагдмал тохижуулалтыг Газрын Сайжруулалт дансанд тусгайлан бүртгэж, тооцоолсон хугацаанд элэгдэл байгуулна. Хэрэв газрыг дахин борлуулж, ашиг олох зорилгоор худалдан авч, өмчилж байгаа бол хөрөнгө оруулалт гэж үзнэ. Харин үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг компаний өмчлөлд буй борлуулах газрыг бараа материал гэж ангилна.
БАРИЛГЫН ӨРТӨГ

Барилгын өртөгт тухайн барилгыг худалдан авах эсвэл барьж байгуулахтай шууд холбогдсон бүх зардал багтах ёстой. Эдгээр зардалд барилга барих явцад гарсан материал, хөдөлмөр, үйлдвэрлэлийн бусад зардал, мэргэжлийн байгууллагын хөлс, барилга барих зөвшөөрөл зэрэг багтана
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ӨРТӨГ

Тоног төхөөрөмжинд тээврийн хэрэгсэл, конторын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тавилга гэх мэт үндсэн хөрөнгө орно. Хөрөнгийг худалдан авсан үнэ, тээврийн зардал, тээвэрлэх үеийн даатгалын зардал, угсарч суурилуулах зардал, туршилтын зардал зэрэг зориулалтаар ашиглахад бэлэн болгохтой холбогдсон бүх зардлууд тоног төхөөрөмжийн хөрөнгийн өртгийг бүрдүүлдэг.
БАЙГАЛИЙН НӨӨЦ

Байгалийн нөөц гэдэгт янз бүрийн ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг нөөц ордог. Эдгээр нөхөн сэргээгддэггүй бөгөөд ашиглах тусам нөөц нь хорогдож байдаг тул хорогдох хөрөнгө гэж үздэг. Байгалийн нөөцийг бусад хөрөнгийн нэг адил өртгөөр нь бүртгэх бөгөөд уг өртгийг байгалийн нөөцийг ашиглах хугацааны туршид хорогдуулж, зардалд шингээдэг.

Үндсэн хөрөнгийн бүртгэл

Үндсэн хөрөнгийг мөнгөөр буюу дараа тооцоогоор худалдан авах үед :
Дт Үндсэн хөрөнгө
Кт Мөнгөн хөрөнгө/ Дансны өглөг

Векселийн өглөг болон хувьцаа гаргах замаар үндсэн хөрөнгийг худалдан авсан бол тэдгээрийн зах зээлийн үнэд үндэслэн үндсэн хөрөнгийн өртгийг тодорхойлно. Мөнгөнөөс бусад зүйлээр худалдан авсан үндсэн хөрөнгийг өгсөн зүйл ба авсан хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнээр бүртгэнэ.

Энгийн хувьцаа гарган барилга худалдан авсан бол:
Дт Барилга
Кт Энгийн хувьцаа (нэрлэсэн үнээр)
Кт Нэмж төлөгдсөн капитал {нэрлэсэн үнээс дээгүүр борлогдсон бол)
Вексель гарган барилга худалдан авсан бол векселийн зах зээлийн үнээр:
Дт Барилга
Кт Векселийн өглөг

Хэд хэдэн үндсэн хөрөнгийг нэг үнээр нийтэд нь худалдан авсан бол эдгээр хөрөнгийн зах зээлийн үнэд үндэслэн худалдаж авсан үнийг хөрөнгүүдэд хуваарилна.

Жишээ нь: Дараах гурван хөрөнгийг нийтэд нь 4,800,000 төгрөгөөр худалдан авсан бол зах зээлийн дүнд эзлэх хувиар хөрөнгийг хуваарилж байна.


Зах зээлийн үнэ % Хуваарилсан өртөг
Газар 1,500,000 25 1,200.000
Тоног төхөөрөмж 1,800,000 30 1,440.000
Барилга 2,700,000 45 2,160,000
Нийт 6,000,000 100 4,800,000

Дт Газар 1,200,000
Дт Тоног төхөөрөмж 1,440,000
Дт Барилга 2,160,000
Дт Мөнгө 4,800,000

Үндсэн хөрөнгийн солилцоог бүртгэх

Үндсэн хөрөнгийг хооронд нь солилцох гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахдаа өгч байгаа болон авч байгаа хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнэ дээр үндэслэдэг. Өөр төрлийн хөрөнгийг солилцож буй үед олз, гарзын аль алинийг нь хүлээн зөвшөөрнө. Харин ижил төрлийн хөрөнгө солилцож буй үед зөвхөн гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэх ба олзыг бүртгэхгүй.
Өөр төрлийн хөрөнгийг солилцох

Жишээ: А компани 1,000,000 төгрөгийн анхны өртөгтэй, 500,000 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй 800,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй машиныг Б компаний 1,500,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй газраар солисон. А компани солилцоонд 100,000 төгрөгийн бэлэн мөнгө өгсөн бол солилцоог бүртгэх бичилтийг дараах бичилтээр гүйцэтгэнэ.


Дт Газар
Дт Машины хуримтлагдсан элэгдэл
Кт Машин
Кт Мөнгө
Кт Үндсэн хөрөнгө солилцсоны олз 900,000
500,000



1,000,000
100,000
300,000

Газрын өртгийг дараах байдлаар тооцно.

Өгсөн машины зах зээлийн үнэ 800,000
Төлсөн мөнгө 100,000
Газрын өртөг 900.000

Хэрэв өмнөх жишээнд машины зах зээлийн үнэ нь 800,000 төгрөг биш харин 400,000 төгрөг байсан бол солилцоогоор 100,000 төгрөгийн (1,100,000-1,000,000} гарз тайлагнах байсан гэсэн мөрдлөг гарна. Энэ үед дараах бичилтийг гүйцэтгэнэ.


Дт Газар
Дт Машины хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгө солилцсоны гарз
Кт Машин
Кт Мөнгө 500,000
500,000
100,000




1,000,000
100,000


Газрын өртгийг дараах байдлаар тооцно.

Өгсөн машины зах зээлийн үнэ 400,000
Төлсөн мөнгө 100,000
Газрын өртөг 500,000

Ижил төсөөгүй хөрөнгийн солилцооны аливаа үр дүнгийн хувьд ашигласан машинуудын орлого олох үйл явц хэрэгжсэн гэж үзэн олз буюу гарзыг хүлээн зөвшөөрдөг.

Ижил төрлийн хөрөнгийг солилцохдоо олзыг бус гарзыг бүртгэдэг. Гарзыг бүртгэх бичилт нь ижил төсөөгүй хөрөнгийн бичилттэй адил бөгөөд дараах бичилтийг хийнэ.
Дт Үндсэн хөрөнгө-шинэ
Дт Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгө солилцсоны гарз
Кт Үндсэн хөрөнгө-хуучин

Ижил төрлийн хөрөнгийг солилцохдоо олзыг хүлээн зөвшөөрдөггүй боловч солилцоонд бэлэн мөнгө оролцсон үед олзын тодорхой хэсгийг зөвшөөрч бүртгэдэг. Бүртгэх олзын дүнг дараах байдлаар тооцно:



Хүлээн авсан мөнгө
Хүлээн авсан мөнгө + Авсан хөрөнгийн зах зээлийн үнэ


х Нийт олз= Хүлээн зөвшөөрсөн олз



Жишээ: А компани 2,000,000 төгрөгийн анхны өртөгтэй, 1,500,000 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй 800,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй машиныг Б компаний 300,000 төгрөгийн зах зээлийн үнэтэй машинаар солисон. А компани солилцоонд 200,000 төгрөгийн бэлэн мөнгө авсан бол олзыг тодорхойлж, бүртгэх бичилтийг хийе.

Олзын тооцооллыг зах зээлийн үнээс дансны үнийг хасаж дараах байдлаар тооцоолно.


Зах зээлийн үнэ
Анхны өртөг
Хуримтлагдсан элэгдэл
Дансны үнэ
Олз 800,000
2,000,000
1,500,000
500,000
300,000


Хүлээн зөвшөөрөх олзыг дараах байдлаар тооцоолно.


200,000
х200,000 + 300,000
х 300,000= 120,000



Дараах бичилтийг гүйцэтгэнэ.


Дт Мөнгө
Дт Машин-шинэ
Дт Машины хуримтлагдсан элэгдэл
Кт Машин-хуучин
Кт Үндсэн хөрөнгө солилцсоны олз 200,000
420,000
1,500,000



2,000,000
120,000


Бэлэг, хандиваар олж бэлтгэх, бусдад бэлэглэх, хандивлах

Бэлэг хандивын хөрөнгийг бүртгэхдээ хөрөнгийн зах зээлийн үнийг ашигладаг. Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр нь Хандивласан капитал (Нэмж төлөгдсөн капиталын данс) дансанд бүртгэнэ.

Дт Үндсэн хөрөнгө
Кт Хандивласан капитал

Мөнгөн бус хөрөнгийг хандивлан өгсөн бол уг хөрөнгийн зах зээлийн үнээр бүртгэнэ. Хөрөнгийн зах зээлийн ба дансны үнэ зөрүүтэй бол олз, гарзыг хүпээн зөвшөөрнө. Жишээ нь: 120,000-ийн өртөгтэй, 100,000-ийн зах зээлийн үнэтэй газрыг хандивласан бол:

Дт Хандивын зардал 120,000
Кт Газар 100,000
Кт Газрыг данснаас хассаны олз 20,000

Хандивын зардлыг орлогын тайлангийн бусад орлого, зардал хэсэгт тусгадаг.
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

Дахин үнэлгээний улмаас хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн хэмжээг эзэмшигчийн өмчийн хэсэгт Дахин үнэлгээний нэмэгдэл нэртэйгээр харуулна. Харин хөрөнгийн үлдэгдэл өртөг буурсан бол буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Жишээ: А компани 2,000,000-ийн анхны өртөгтэй, 1,500,000-ийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгөө дахин үнэлгээ хийж анхны өртгийг 3,000,000 төгрөгөөр бүртгэх болсон бол дараах бичилт хийнэ.

Дт Үндсэн хөрөнгө 1,000,000
Кт Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 1,000,000

Дахин үнэлэгдсэн хөрөнгийг данснаас хасах, устгах, элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн үед Дахин үнэлгээний нэмэгдлийг Хуримтлагдсан ашиг руу шилжүүлнэ.

Дт Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
Кт Хуримтлагдсан ашиг

Ашиглалтын явцад бий болох нэмэлт өртөг

Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардлыг дараах тохиолдолд капиталжуулна:
Хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах
Хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх
Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах.
Хөрөнгө нэмж капиталчлагдсан хэмжээгээр үндсэн хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Хэрэв дараа үеийн зардал нь хөрөнгийн ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлээгүй бол түүнийг тайлант хугацааны зардал болгоно. Гол төлөв жижиг урсгал засвар тайлангийн хугацааны зардал болдог.
Жишээ: А компани үндсэн хөрөнгийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бол дараах бичилтийг хийнэ.

Дт Үндсэн хөрөнгө
Кт Засвар үйлчилгээний зардлууд

Үндсэн хөрөнгийн элэгдэл

Ашиглалтын хугацаа хязгаарлагдмал бүх үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулж ашиглалтын хугацаанд дансны үнийг багасгах замаар бодит өртгийг тооцдог. Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл газраас бусад бүх хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааных нь туршид элэгдүүлбэл зохих дүнгээс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр хуваарилна. Элэгдүүлбэл зохих дүн нь анхны өртгөөс үлдэх өртгийг хассан хэмжээгээр илэрхийлэгдэнэ.
Хөрөнгийн ашиглалтын боломжит хугацааных нь туршид элэгдэл тооцох аль нэг аргаар элэгдэл тооцож, элэгдүүлбэл зохих дүнг тайлангийн үе тутамд ногдуулна. Аж ахуйн нэгж. байгууллага нь элэгдэл тооцох аргыг бүртгэлийн зорилгоор сонгон хэрэглэх ба татвар тооцоололтын нөхцөлөөс үл хамааран анх сонгон авсан аргаа үйл ажиллагааныхаа тайлант үед тууштай мөрдөнө. Хэрэв элэгдэл тооцох аргаа тайлангийн хугацаанд өөрчилсөн бол өөрчилсөн шалтгаан, түүнээс үүдэн гарсан материаллаг нөлөөллийн тооцооллын талаар санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгад тусгасан байх ёстой.

Элэгдэл тооцох арга

Элэгдлийн арга нь "системтэй, зүй зохистой" байх ёстой. Элэгдэл тооцох дараах аргууд байдаг.
Үйл ажиллагааны арга (ашиглалт буюу үйлдвэрлэлийн нэгж)
Шулуун шугамын арга
Бууруулан шингээх арга
(а) Жилийн нийлбэрийн арга
(б) Үлдэгдлийг бууруулах арга

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА

Үйл ажиллагааны арга нь ашиглалт буюу бүтээмжээр элэгдэл байгуулдаг.
(Өртөг-Үлдэх өртөг) х Цаг = Элэгдлийн зардал Нийт тооцоолсон цаг

Жишээ: А компани 1,000,000-ийн анхны өртөгтэй, 200,000 төгрөгийн үлдэх өртөгтэй 10,000 цаг ашиглах хөрөнгөтэй байсан. Ашиглах хугацаа 5 жил. Тайлант хугацаанд 1,500 цаг ашигласан бол элэгдлийг дараах байдлаар тооцоолно.
(1,000,000-200,000) x 1,500 = 120,000 10,000
Журналын бичилт нь
Дт Элэгдлийн зардал 120,000
Кт Хуримтлагдсан элэгдэл 120,000

Энэ арга нь ашигласан бүтээмжийг зөвхөн авч үздэг учраас хугацаанаас хамааран элэгдэх хөрөнгөнд тохиромжгүй байдаг.

ШУЛУУН ШУГАМЫН АРГА

Шулуун шугамын арга нь жил болгон элэгдлийг тэнцүү хэмжээтэйгээр хуваарилдаг. Энэ арга нь тооцоолоход хялбар, онолын хувьд хамгийн тохиромжтой байдаг учраас практикт өргөн хэрэглэдэг. Дараах томъёогоор илэрхийлэгдэнэ.

(Анхны өртөг-Үлдэх өртөг) = Элэгдлийн зардал Тооцоолсон ашиглах хугацааг
Өмнөх А компаний жишээгээр бодолтыг гүйцэтгэв.
1,00,000-200,000 = 160,000 5
Энэ арга нь дараах бодитой бус хоёр таамаглалд үндэслэдэг.
Хөрөнгийн эдийн засгийн үр ашигт байдал нь жил бүр ижил байна.
Засвар ба үйлчилгээний зардал жил бүр үндсэндээ ижил дүнтэй байна.

Дт Элэгдлийн зардал 160,000
Кт Хуримтлагдсан элэгдэл 160,000

БУУРУУЛАН ШИНГЭЭХ АРГА
Бууруулан шингээх аргыг ихэвчлэн хурдавчилсан арга гэж нэрлэдэг. Энэ арга нь эхний жилүүдэд өндөр, сүүлийн жилүүдэд бага хэмжээний элэгдлийн зардал бий болгодог. Энэ арга нь техник техногийн өндөр хурдацад өртөж маралын элэгдэлд амархан ордог хөрөнгүүдэд их хэрэглэдэг. Ийм хөрөнгийн элэгдлийг эхний жилүүдэд илүү их элэгдэл байгуулдаг. Бас нэг үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд засвар үйлчилгээний зардал их гардаг бөгөөд энэ үед элэгдлийн зардал бага байх учраас хурдавчилсан аргаар зардлыг жигд шингээдэг явдал юм. Бууруулан шингээх хоёр арга байдаг. Үүнд: жилийн нийлбэрийн арга, үлдэгдлийг бууруулах арга.
Жилийн нийлбэрийн арга. Жилийн нийлбэрийн арга нь элэгдэх өртгийн хуваарьт жилийн нийлбэрийг (5+4+3+2+1=15), хүртвэрт жилийн эхнээс тооцоолсон ашиглагдах жилийн үлдэх тоог ашигладаг. Энэ аргад хүртвэр нь жил жилээр буурдаг боловч хуваарь нь тогтмол хэвээр (5/15, 4/15, 3/15, 2/15, 1/15) байна. Өмнөх жишээг уг аргаар доорх хүснэгтэнд үзүүлэв.

ЖИЛИЙН НИЙЛБЭРИЙН ЭЛЭГДЛИИН ХӨТӨЛБӨР


Жил Элэгдэх
дүн Ашиглалтын үлдэх xvraцаа Элэгдлийн
хэсэг Элэгдлийн зардал Дансны үнэ жилийн эцэст
0 1,000,0000
1 800,000 5 5/15 266,667 733,333
2 800,000 4 4/15 213,333 520,000
3 800,000 3 3/15 160,000 360,000
4 800,000 2 2/15 106,667 253,333
5 800,000 1 1/15 53,333 200,000

Эхний жилийн бичилт

Дт Элэгдлийн зардал 266,667
Кт Хуримтлагдсан элэгдэл 266,667

Үлдэгдлийг бууруулах арга. Бууруулан шингээх бас нэг арга нь үлдэгдлийг бууруулах арга бөгөөд шулуун шугамын элэгдлийн түвшинг тодорхой тоогоор үржүүлсэн хувийг ашигладаг (хувийн жингээр илэрхийлэх). Жишээ нь: 5 жил ашиглах хөрөнгийг давхар бууруулах аргын түвшин нь 40 хувь болно. (шулуун шугамын аргын түвшин 1/5 буюу 20 хувийг хоёроор үржих). Энэ аргад үлдэх өртгийг хасч элэгдэл байгуулахгүй ба элэгдэх дүнгээс нь өмнө байгуулсан элэгдлээ хасах замаар элэгдлийг тооцоолдог. Өмнөх жишээний үлдэх өртөг 200,000-г 50,000 төгрөг болгож үлдэгдлийг бууруулах арга болгож өөрчлөн аргаар доорх хүснэгтэнд үзүүлэв.

ДАВХАР БУУРУУЛАХ ЭЛЭГДЛИЙН ХӨТӨЛБӨР


Жил Хөрөнгийн дансны үнэ
эхний жилд Үлдэгдлийг бууруулах
хувь Элэгдлийн эардал Хуримтлагдсан элэгдлийн
үлдэгдэл Дансны үнэ жилийн эцэст
1 2 3 4
5
1,000,000 400,000 240,000 144,000
57,600 40%
40%
40%
40%
40% 400,000 160,000 96,000
57,600
7,600* 600,000
760,000
856,000
942,400
950,000 400,000
240,000
144,000
57,600
50,000
*Дансны үнэ нь үлдэх өртгөөс бага байж болохгүй учраас 7,600-гаар хязгаарласан.

Санхүүгийн тайланд тусгах

Үндсэн хөрөнгө нь балансад "Эргэлтийн бус хөрөнгө"-ийн бүлгийн эхний хэсэгт анхны өртөг болон түүнээс хуримтлагдсан элэгдлийг хасч тооцсон үлдэгдэл өртгийн хэмжээгээр тусгагдана. Үндсэн хөрөнгийг гол ангиллаар нь элэгдэх болон элэгдэхгүй байдлаар ангилдаг. Үнэлгээ, засвар үйлчилгээ, ашиглалтаас болон данснаас хасалт, сэргээн босголт ба сайжруулалт, элэгдэл тооцох арга, түүний өөрчлөлт, барьцаалал, үүрэг хариуцлага ба нэмэх хөтөлбөр, тэдгээрийн өөрчлөлт зэргийн хувьд бүртгэлийн гол бодлогыг нэмж тодруулдаг.

Нөөцийн хорогдол

Байгалийн нөөц буюу хорогдол тооцох хөрөнгөнд газрын тос, ашигт малтмал, ой мод зэрэг багтана. Эдгээр хөрөнгүүд нь хоёр үндсэн шинж чанартай:
Нэг мөсөн ашиглагдах
Хөрөнгийн нөхөн сэргээлт зөвхөн байгалийн хуулиар явагдана.

Байгалийн нөөцийг бусад хөрөнгийн нэг адил өртгөөр нь бүртгэх бөгөөд уг өртгийг байгалийн нөөцийг ашиглах хугацааны туршид элэгдүүлж, зардалд шингээдэг.

Байгалийн нөөцийн өртөгт
Худалдаж авсан үнэ
Хайгуулын зардал
Судалгааны зардал ордог.

Балансад байгалийн нөөцийг өртгөөр нь тусгаж, харин хуримтлагдсан хорогдлыг дор нь хасч харуулах ёстой.
Хорогдлын зардал нь тухайн тайлант хугацаанд гарган авсан нэгжийн тооноос хамаарч байдаг. Энэ аргыг хэрэглэх үед байгалийн нөөцийн нийт өртгийг тооцоолсон нэгжийн тоонд хувааж, нэгж бүтээгдэхүүний өртгийг тодорхойлдог. Уг нэгжийн өртгийг олборлосон нэгжийн тоогоор үржүүлж, хорогдлын зардлыг тооцоолдог.
Жишээ нь: "А" компани нүүрсний орд газрын эрэл хайгуул хийхийн тулд түрээсийн зардалд 500,000 төгрөг, эрэл хайгуулын ажлын зардалд 1,500,000 төгрөг. Ордыг бэлтгэх, өрөмдөх зардал 3,000,000 төгрөг зарцуулсан. Уг орд нь ойролцоогоор 1 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолсон. Хорогдлын түвшинг дараах байдлаар тооцоолсон.
Нийт өртөг = Нэгжийн хорогдлын эардал
Нийт тооцоолсон нэгж

5,000,000 = 5
1,000,000

150,000 тонн нүүрс олборлож, борлуулсан бол тухайн жилийн хорогдлын зардал 750,000 төгрөг (150,000 баррел х 5) байна. Хорогдлын зардлыг бүртгэх бичилт нь:



Хорогдлын зардал
Хуримтлагдсан хорогдол 750,000
750,000
Зарим тохиолдолд хуримтлагдсан хорогдол дансыг ашиглахгүй шууд байгалийн нөөцийн хөрөнгийн дансыг кредитлэдэг. Балансад хөрөнгийн өртөг ба хуримтлагдсан шавхагдлын дүнг дараах байдлаар харуулна.
Нүүрсний орд (өртгөөр) 5,000,000
Хасах: хуримтлагдсан шавхагдал 750.000 4,250,000

Орлогын тайланд хорогдлын зардал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн хэсэг болдог. Нүүрсний ордод ашигласан тоног төхөөрөмжийн тооцоолсон ашиглалтын хугацааг тухайн нэг нөөцийн ордод шууд хамааруулах боломжтой бол үйлдвэрлэлийн нэгжид үндэслэн элэгдэл тооцно. Хэрэв уг төхөөрөмж нь нэгээс олон ажилд ашиглагдаж байгаа бол шулуун шугам, хурдавчилсан элэгдлийн арга гэх мэт өртөг хуваарилалтын бусад аргыг хэрэглэж болно.

БИЕТ БУС ХӨРӨНГИЙН ХОРОГДУУЛГА

Биет бус хөрөнгийг ашиглалтын хугацаанд системтэйгээр зардалд шингээн хорогдуулах хэрэгтэй. Биет бус хөрөнгийг 40 жилээс илүүгүй хугацаанд хорогдуулна. Практикт биет бус хөрөнгийг ихэвчлэн 20 жилээс илүүгүй хугацаанд ашигладаг. Биет бус хөрөнгийн элэгдлийг тооцохдоо шулуун шугамын, үлдэгдлийг бууруулах, бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргуудыг ашиглаж болно. Биет бус хөрөнгийг ашигласнаас олох хөрөнгийн эдийн засгийн үр өгөөж нь бодитойгоор тодорхойлогдохгүй бол элэгдэл тооцох шулуун шугамын аргыг хэрэглэнэ. Биет бус хөрөнгийн элэгдэл тооцох өртөг нь хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүн байна. Практикт биет бус хөрөнгийн үлдэх өртгийг ихэнхдээ тэгтэй тэнцүү гэж үздэг.

Биет бус хөрөнгийн бүртгэл

Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр нь :

Дт Биет бус хөрөнгө нэр төрлөөр нь нээж бүртгэнэ.
Кт Мөнгөн хөрөнгө / Дансны өглөг

Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох элэгдлийн зардлын дүнгээр :

Дт Элэгдлийн зардал
Кт Биет бус хөрөнгө

Жишээ: “А” компани нягтлан бодох бүртгэлийн программ 800,000 төгрөгөөр зохиосон. Уг программыг 10 жилийн хугацаанд ашиглана. Программын хамгаалалтанд зориулж зохиогчийн эрх 200,000 төгрөгөөр авсан бол дараах бичилт хийнэ.
Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр нь :
Дт НББ-ийн программ 800,000
Дт Зохиогчийн эрх 200,000
Кт Мөнгөн хөрөнгө 1,000,000

Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох элэгдлийн зардлын дүнгээр :

Дт Элэгдлийн зардал 100,000
Кт НББ-ийн программ 80,000
Кт Зохиогчийн эрх 20,000

Дээрх бичилтээс харахад биет бус хөрөнгийн данс нь элэгдүүлэлтийн хэмжээгээр шууд биет бус хөрөнгийг кредитлэж байна. Харин биет хөрөнгийн хувьд элэгдүүлэлтийн хэмжээгээр хуримтлагдсан элэгдэл дансыг кредитлэдэг. Энэ нь үндсэн хөрөнгөөс ялгарах гол онцлог юм. Хэрэв биет бус хөрөнгө нь бүрэн элэгдээгүй байхад үнэ цэнээ алдвал үлдэгдэл өртгийг алдагдал болгож бүртгэнэ.
Жишээ: “А” компаний нягтлан бодох бүртгэлийн программ 5 жилийн дараа хэрэглэгчдийн эрх ашигт нийцэхээ больж, цаашид ашиглах боломжгүй болсон тул ашиглалтаас хассан.
Биет бус хөрөнгийн үлдэгдэл өртгийн дүнгээр :

Дт Зохиогчийн эрхийн алдагдал 500,000
Кт Зохиогчийн эрх 500,000

Биет бус хөрөнгийн түгээмэл дараах төрлүүд байдаг.
Патент: Тодорхой нэр төрлийн барааг үйлдвэрлэх болон тусгай ажиллагааг ашиглах эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдсөн эрх.
Зохиогчийн эрх: Уран зохиол, урлаг, программ хангамж зэрэг зохиолын шинжтэй материалыг хэвлэх, худалдах эрхийг эрх бүхий байгууллагаар зөвшөөрсөн эрх юм.
Түрээсийн эрх: Газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө түрээслэх эрх.
Худалдааны тэмдэг: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний онцлогийг тодорхойлсон нэр бүхий тэмдэг ашиглах эрх.
Лиценз: Техник, технологийн хэлбэр загварыг ашиглах болон үйл ажиллагаа явуулах эрх.
Гудвилл. Байгууллагыг худалдан авахад зах зээлийн үнээс нь илүү үнээр худалдан авахад үүсэж буй төлбөр.

Дотооддоо бий болгосон биет бус хөрөнгийн хувьд судалгаа хөгжүүлэлтийн зардлаас бусад өртөг зардлыг биет бус хөрөнгийн өртөгт капиталжуулдаг.
Санхүүгийн тайланд тусгах

Биет бус хөрөнгө нь балансын Эргэлтийн бус хөрөнгө бүлгийн хоёр дахь зүйлд анхны өртгөөс элэгдлийг хассан хэмжээгээр биет бус хөрөнгийн төрлөөр тайлагнана. Биет бус хөрөнгийн дүн материаллаг байвал түүнийг биет үндсэн хөрөнгөөс тусад нь тусгах ёстой. Дүн нь материаллаг бус бол бусад хөрөнгө гэсэн хэсэгт үзүүлж болно.
БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

Өр төлбөр нь өнгөрсөн ажил гүйлгээ буюу үйл явдлын үр дүн бий болсон бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага юм. Өр төлбөрт бусдад өгөх төрөл бүрийн өглөг, ирээдүйд үзүүлэх үйлчилгээний төлбөрийг урьдчилан авсан орлого хамаарна. Богино хугацаат өр төлбөр гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны хэвийн цикл эсвэл нэг жилийн дотор төлөгдөх өр төлбөр байна .
Өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр үнэлнэ. Холбогдох хөрөнгө, зардал буюу алдагдлыг хүлээн зөвшөөрсөн үед өр төлбөрийг бүртгэдэг. Өр төлбөрийг арилжаагаар тогтоосон дүнгээр, ихэвчлэн төлсөн дүн, зарим тохиолдолд хөнгөлөлттэй дүнгээр хэмждэг. Өр төлбөрийн дүнг илүү тодорхой хэмжиж чадахгүй тохиолдолд тодорхой шинж чанарын тооцооллоор хэмжиж болно.
Богино хугацаат өр төлбөрийг барагдуулах шинж чанараас нь хамааруулан дараах байдлаар ангилж бүртгэнэ.
Тодорхой өр төлбөр
Тооцоолсон өр төлбөр
Болзошгүй өр төлбөр

Тодорхой өр төлбөр нь үүрэг хариуцлагыг барагдуулахад шаардлагатай мөнгөний дүн, төлбөр хийх хугацаа зэрэг нь ихээхэн тодорхой байдаг.
Тооцоолсон өр төлбөр нь бодитоор гарсан боловч төлөх хэмжээ нь тодорхой бус байдгаас төлбөр нь урьдчилан тооцсон дүнгээр бүртгэгдэнэ.
Болзошгүй өр төлбөр гэдэг нь одоо өр төлбөр болоогүй боловч ирээдүйд өр төлбөр болох эсвэл болохгүй ч байж болох өр юм. Болзошгүй өр төлбөрийг жинхэнэ өр төлбөрөөс тусгаарлах хэрэгтэй бөгөөд ихэвчлэн санхүүгийн тайлангийн тодруулгад тодруулна.
Санхүүгийн тайланд тусгах

Өр төлбөрүүд нь Өр төлбөр ба эзэмшигчийн өмч гэсэн бүлгийн эхний хэсэгт төлөгдөх хугацаанаасаа хамаарч богино ба урт хугацаат гэсэн хэлбэртэйгээр балансад тусгагдана.
Тодорхой өр төлбөр
Тодорхой өр төлбөрийг бүртгэлд доорхи байдлаар тусгана.
Дансны өглөг буюу худалдааны дансны өглөг нь зээлээр худалдан авсан бараа, хангамжийн зүйлс, үйлчилгээний төлөө бусдад төлөх дүн юм. Үйлчилгээ хүлээн авах эсвэл хөрөнгийн эрхийг олж авсан ба тэдгээрийн төлбөр хийх хугацааны завсраас хамааран дансны өглөг үүсдэг.
Дт Бараа материал
Кт Дансны өглөг

Өрийн бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд төлнө гэсэн төлөгчийн бичгэн амлалт юм. Ийм хэлбэрийн өр төлбөрт худалдааны өрийн бичиг, богино хугацаат зээл, урт хугацаат өрийн тайлант хугацааны хэсгийн аль нэг байж болно.
Банкнаас богино хугацаатай зээл авсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Банкны богино хугацаатай зээл

Бэлтгэн нийлүүлэгчид төлөх өрийг богино хугацаатай зээлээр төлсөн үед:
Дт Дансны өглөг
Кт Банкны богино хугацаатай зээл

Худалдан авсан бараа материалын үнийг төлөх тухайгаа баталж, хүүтэй вексель гаргасан бол бараа материалын дансанд векселийн нэрлэсэн үнээр бүртгэнэ.
Дт Бараа материал
Дт Хүүгийн зардал
Кт Векселийн өглөг

Өрийн бичгийн хувьд авлагын бичигтэй адил хөнгөлөлт урамшууллыг хорогдуулах үр ашигт хүүгийн арга ашиглагладаг.

Тооцоолсон өр төлбөр

Цалингаас тооцох татвар

Цалин хөлстэй холбогдон үүсэх тооцооны өглөгт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгүүд хамрагдана.

Жишээ нь: Доор “А” компаний цалингийн мэдээлэл өгөгдөв. Цалинтай холбоотой татварын хуулиудыг мэдэж байх шаардлагатай. Хуульд татварын тооцооллыг дараах байдлаар тодорхойлсон гэж үзье.
НДШ-ийг 400,000 хүртэл 10 хувь түүнээс дээш бол 40,000 төгрөг авах
ХАОАТ-ийг НДШ хассан орлогын 360,000 төгрөг хүртэл 10 хувь түүнээс дээш дүнд нь 20 хувь ноогдуулж 4,000 төгрөгний хөнгөлөлт үзүүлнэ.
Дээрх мэдээллийг ашиглан татварын тоцооллыг хийж бүртгэл тусгая.


Ажиллагсдын нэр Цалин НДШ ХАОТ Гарт олгох
Эрдэнэ
Бат
Дорж
Нараа
Болд 450,000
350,000
200,000
120,000
100,000 40,000
35,000
20,000
12,000
10,000 42,000
27,500
14,000
6,800
5,000 368,000
287,500
166,000
101,200
85,000
Дүн 1,220,00 117,000 95,300 1,007,700

Дт Цалингийн зардал
Кт НДШ-ийн өглөг
Кт ХАОАТ-ын өглөг
Кт Мөнгө 1,220,000

117,000
95,300
1,007,700

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар

Аж ахуйн нэгж, байгууллага нь татварын тайлангаар тооцоолсон орлогын албан татварын өглөгийг богино хугацаат өр төлбөр гэж ангилна.
Аж ахуйн нэгж байгууллагын орлогын татварын зардлын хэмжээгээр:
Дт Орлогын татварын зардал
Кт Орлогын татварын өглөг

Жишээ нь: Орлогын татварыг тооцоолоход татварын хуулийг мэдэж байх шаардлагатай. Орлогын татварын хуульд татварын тооцооллыг дараах байдлаар тодорхойлсон гэж үзье.
100 сая төгрөг хүртэл 15 хувийн татвар ногдуулна.
100 сая төгрөгөөс дээш татварт 30 хувийн татвар ногдуулна.
Компани 120 сая төгрөгийн татвар ногдох орлого тайлагнасан бол 100 саяд 15 хувь 20 саяд 30 хувиар бодож 21 сая төгрөгийн орлогын албан татвар төлөхөөр тооцоо үүсгэнэ.


Дт Орлогын татварын зардал
Кт Орлогын татварын өглөг
2 1,000,000

21,000,000

"Татварын зардал" дансыг Орлого, зарлагын нэгдсэн дансанд хаана.

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага гаднаас авсан бараа материалд ногдох НӨАТ-ын дүнгээр:
Дт НӨАТатварын авлага
Кт Мөнгөн хөрөнгө/Дансны өглөг гэж бичнэ.

Гадагш худалдсан бараа материал, үзүүлсэн ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээр:
Дт Мөнгөн хөрөнгө/Дансны авлага
Кт НӨАТатварын өглөг

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй аж ахуйн нэгж, байгууллага импортоор болон бусад байгууллагаас авсан бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн татварыг уг бараа, ажил үйлчилгээний өртөгт оруулан:
Дт Бараа материал
Кт Мөнгөн хөрөнгө/Өглөг гэж бичнэ.

Жишээ нь: НӨАТ-ын татварын хуульд 10 сая төгрөгөөс дээш борлуулалт хийдэг бүх төрлийн аж ахуй нэгж орлогын 15 хувиар НӨАТ төлөхийг заасан.

Компани 2,300,000 төгрөгийн борлуулалт хийсэн бол 300,000 төгрөгний НӨАТ үүснэ.


Дт Мөнгө
Кт НӨАТ-ын өглөг
Кт Борлуулалтын орлого 2,300,000

300,000
2,000,000

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг бүртгэх:
Дт Хөрөнгийн татварын зардал
Кт Хөрөнгийн татварын өглөг

Үл хөдлөх хөрөнгийн татварыг төлсөн дүнгээр:
Дт Хөрөнгийн татварын өглөг
Кт Мөнгө

Жишээ нь: Хуульд үл хөдлөх хөрөнгийн дүнгийн 0,6 хувиар төлөхөөр тооцсон дүнгээр үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөхийг заасан.

Компани 200 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 4,500,000 төгрөгний НӨАТ үүснэ.


Дт Хөрөнгийн татварын зардал
Кт Хөрөнгийн татварын өглөг 1,200,000

1,200,000

Дээрх тооцоолууддтай холбоотой хуульд тодорхойлсон хувиар газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс хураах татварыг тооцон үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд шингээж:
Дт Зардлын дансууд
Кт Газар, байгалийн нөөц ашигласны өглөг гэж бүртгэнэ.

Борлуулсан бараанд ногдох онцгой татварыг бүртгэхдээ:
Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Кт Онцгой татварын өглөг

Урт хугацаатай өр төлбөрөөс тайлант үед төлөгдөх хэсэг

Урт хугацаатай өр төлбөрөөс тайлант үед төлөгдөх хэсгийг тооцоолж богино хугацаат өр төлбөрт шилжүүлэн дараах бичилтийг гүйцэтгэнэ.

Дт Урт хугацаат өглөгийн данс
Кт Богино хугацаат дансны өглөг 1,200,000

1,200,000

Урьдчилан тооцоолсон өр төлбөр

Төлбөрийг нь дараа хийх зардлыг тайлант үеийн зардлаар тооцож бүртгэхийг урьдчилан тооцоолсон өр төлбөр гэнэ. Өр төлбөрийг бий болгох үйл ажиллагаа хараахан хийгдээгүй боловч цаашид зайлшгүй гарахыг урьдчилан тооцож бүртгэлд тусгах үйл явц юм. Үүнд:
Хүүгийн өглөг
Цалингийн өглөг
Түрээсийн өглөг
Ашиглалтын зардал /уур, ус, цахилгаан гэрэл г.м/ гэсэн зардлууд хамаарна.

Түрээсийн /нэхэмжлэгдээгүй байгаа/ зардлыг төлөхөөр урьдчилан тооцож зардал болговол:
Дт Зардлын холбогдох дансад
Кт Түрээсийн өглөг гэх мэтчилэн бүртгэнэ.

Худалдан авагчийн төлсөн урьдчилгааны тодорхой хэсгийг буцаахаар тооцсон бол өглөг байдлаар бүртгэнэ.
Дт Урьдчилж төлөгдсөн орлого
Кт Дансны өглөг

Худалдан авагчдаас авсан бараа материал, захиалгын төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд өр төлбөрт тооцож:
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Урьдчилж төлөгдсөн орлого

Баталгаат зардал

Баталгаа гэдэг нь борлуулагч бүтээгдэхүүний too, чанар буюу гүйцэтгэлийн дутагдалтай талыг сайжруулахаа худалдан авагчид мэдэгдсэн амлалт юм. Баталгаат зардал нь гарзын болзошгүй байдлын нэг юм. Баталгаат зардлыг тайлагнах
Мөнгөн суурийн арга
Аккруэл арга гэсэн үндсэн хоёр арга байдаг.
Мөнгөн суурийн аргын дагуу гарсан үед баталгаат зарлагыг зардалд шингээдэг. Энэ үед баталгаанаас үүсэх ирээдүйн зардлын хувьд өр төлбөр бүртгэхгүй бөгөөд борлуулалт хийсэн тайлант хугацаанд уг баталгааны дагуу засаж сайжруулах зардлыг бүртгэлд тусгахгүй.
Аккруэл суурь. Борлуулсан бараа, үйлчилгээний баталгааны дагуу худалдан авагч нэхэмжлэл гаргах нилээд магадлалтай бөгөөд холбогдох зардлын ул үндэслэлтэй тооцоолол хийж чадах бол аккруэл аргыг ашиглах ёстой. Аккруэл аргын дагуу баталгаат зардлыг борлуулалт хийсэн жилийн үйл ажиллагааны зардалд шингээдэг. Энэ аргаар бүтээгдэхүүнээ баталгаат засварын хугацаатай борлуулдаг аж ахуйн нэгж нь борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр баталгаат засварын зардлыг урьдчилан тооцож бүртгэнэ. Баталгаат засварын зардлын дансыг орлого, зарлагын нэгдсэн дансанд хаана.
Дт Баталгаат засварын зардал
Кт Баталгаат засварын зардлын өглөг

Жишээ; Компани 2004 онд компьютор тус бүрийг 500,000 төгрөгөөр 100 ширхэгийг борлуулсан гэж үзье. Компьютор бүр нэг жилийн баталгаатай бөгөөд 2005 онд баталгааны хугацаа дуусна. Компани өмнөх туршлагад үндэслэн баталгаат зардал нэг компьюторт 10,000 төгрөг байна гэж тооцоолсон. 2005 онд баталгаатай холбоотойгоор үйлчилгээ үзүүлж, сэлбэг хэрэгслийг сольж өгсөний үр дүнд 800,000 төгрөгийн баталгаат зардал гаргасан.

Нэг бүрийг 500,000-аар 100 машин борлуулсан 2004 оны бичилт


Дт Мөнгө эсвэл Дансны авлага
Кт Борлуулалт 50,000,000

50,000,000

Нэг бүрийг 10,000-аар 100 машинд баталгаат засварыг тооцоолсон 2004 оны бичилт


Дт Баталгаат засварын зардал
Кт Баталгаат засварын өглөг 1,000,000

1,000,000

2005 онд баталгаат засварт 800,000 төгрөгний зардал гаргасан бичилт


Дт Баталгаат засварын өглөг
Кт Мөнгө 800,000

800,000

2005 онд баталгаат засвараас 200,000 төгрөгний зардал хэрэгжээгүй тул буцаах бичилт


Дт Баталгаат засварын өглөг
Кт Баталгаат засварын орлого 200,000

200,000

БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛС

Болзошгүй өр төлбөр

Ирээдүйд гарч болзошгүй өр төлбөрийг урьдчилан тодорхойлж болох боловч, болзошгүй байдал нь тодорхой болсон үед л бүртгэлд тусгана. 1 буюу хэд хэдэн ирээдүйн үйл явдал гарах эс гарахаас аж ахуйн нэгж, байгууллагад учрах болзошгүй олз буюу болзошгүй гарзын эцсийн шийдвэрлэлтийн тодорхойгүй байдал бүхий одоогийн нөхцөл. байдал буюу иж бүрэн нөхцөл байдлыг болзошгүй гэнэ.
Болзошгүй өр төлбөр нь төлөх дүн, төлбөр хүлээн авагч, төлөх хугацаа эсвэл түүний оршин байдлыг батлах 1 буюу хэд хэдэн ирээдүйн үйл явдлын гарч тохиолдох, үл тохиолдохоос хамаарах өглөг юм. Дараах 2 нөхцөл хоёулаа хангагдсан үед зардалд шингээж, өр төлбөрийг бүртгэснээр гарзын болзошгүй байдлын тооцоолсон гарзыг хуримтлуулдаг.
Санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийн өмнө бэлэн байгаа мэдээлэл нь санхүүгийн тайлангийн өдрөөр өр төлбөр гарах нэлээд магадлалтай гэдгийг илэрхийпж байх.
Гарзын дүнг ул үндэслэлтэй тооцоолж чадах.


Дт Болзошгүй өр төлбөрөөс үүссэн гарз
Кт Болзошгүй өр төлбөр 1,200,000

1,200,000

Харин гарз нилээд магадлалтай буюу тооцоолж болох гэсэн шалгуурыг хоёуланг хангахгүй боловч аль нэгийг биелүүлж байгаа бөгөөд наад эах нь өр төлбөр гарах боломжтой бол дараах нэмэлт тодруулга хийх шаардлагатай:
Болзошгүй зүйлсийн шинж чанар
Боломжит гарз буюу гарзын хяэгаарын тооцоо эсвэл тооцоолол хийх боломжгүй тухай мэдэгдэл хийнэ.
УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

Урт хугацаат өр гэдэг нь нэг жил ба бизнесийн үйл ажиллагааны циклийн аль уртад үл төлөгдөх одоогийн үүрэг хариуцлагаас үүссэн эдийн засгийн өгөөжийн ирээдүйн боломжит зарлага юм. Бондын өглөг, урт хугацаат өрийн бичиг, барьцаат өглөг, тэтгэврийн өглөг, түрээсийн өглөг зэрэг нь урт хугацаат өр төлбөрийн жишээ юм.

Урт хугацаат өглөгийн бүртгэл

Урт хугацаат өрийн бүртгэл нь ихэвчлэн хүүтэй байх ба хүүгийн түвшнээс хамаарч урамшуулалттай, хөнгөлөлтэй үнээр бүртгэлд тусгагддаг. Урт хугацаат өрийн бүртгэлд бондын бүртгэл үндсэн жишээ болж чадна. Бондын адил өрийн бичгийг түүний ирээдүйн хүү ба үндсэн дүнгийн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнээр үнэлэх бөгөөд аливаа хөнгөлөлт буюу урамшуулалыг өрийн бичгийн хугацаанд төсөөтэй байдлаар хорогдуулдаг.
Тогтоосон хугацаанд нэрлэсэн үнээр нь компани, Засгийн газар болон бусад байгууллагуудаас өрөө төлөх баталгаа болгож гаргасан өрийн гэрчилгээг бонд гэнэ. Бондын хүүгийн төлбөрийг тогтмол төлнө. Бонд гаргалт нь үнэт цаас гаргаснаас хэд хэдэн давуу талтай. Хүүгийн зардал нь татварыг хорогдуулах төдийгүй, ногдол ашиг төлдөггүй.
Бонд нь хамгаалалттай эсвэл хамгаалалтгүй /өрийн бичиг/ байдаг. Хамгаалалттай бонд нь эд хөрөнгө, эдлэн газар, эсвэл бусад зүйлээр барьцаалагдсан байдаг. Хамгаалалтгүй бондыг барьцаалагдах эд хөрөнгө болон өөр бусад тусгай хөрөнгөөр баталгаажуулдаггүй бөгөөд түүнийг өрийн бонд буюу өрийн бичиг гэнэ.
Компани, корпорацийн бүртгэлд бонд эзэмшигчийн нэрийг бичиж тараагдсан бондыг нэр заасан бонд гэнэ. Хүүгийн чекийг тухай бүр бонд эзэмшигчид хүргүүлдэг.
Нэргүй буюу тасалбарт бондод эзэмшигчийн нэрийг тавьдаггүй ба энэ бондыг хөрөнгө эзэмших эрхийнх нь хамт түгээдэг. Бондын бүх л хугацааных нь туршид төлөх хүүг тухай бүр авч байхад зориулсан тасалбарыг бонд бүрт хавсаргана.
Бонд нь нэрлэсэн үнээрээ худалдагдсан үед;
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бондын өглөг

Хэрэв бондыг нэрлэсэн үнээс багаар борлуулвал хөнгөлөлттэй борлуулалт гэдэг. Хэрэв бондыг нэрлэсэн үнээс өндөр үнээр борлуулвал урамшуулалтай борлуулалт гэнэ. Бондын нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүгийн түвшингээс доогуур байгаа нөхцөлд уг бонд хөнгөлөлттэй худалдагдана. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн үнээс нь бага үнээр гаргалаа гэсэн үг. Бондыг хөнгөлөлттэй гаргавал:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Бондын хөнгөлөлт
Кт Бондын өглөг

"Бондын хөнгөлөлт" данс нь Бондын өглөгийн дансны сөрөг тохируулах данс юм. Балансад бондыг тусгахдаа нэрлэсэн үнээс нь хөнгөлөлтийн дүнг хасч / урамшууллын дүнг нэмж/ өнөөгийн тооцсон өртөг буюу зах зээлийн үнээр харуулна. Элэгдэл тооцсон хэмжээгээр жил бүр:
Дт Хүүгийн зардал
Кт Бондын хөнгөлөлт

Бондын нэрлэсэн хүү нь зах зээлийн хүүгийн түвшнээс дээгүүр байгаа нөхцөлд уг бонд урамшуулалтай худалдагдана. Бондын урамшуулал нь Бондын өглөг дансны дүнг нэмэгдүүлнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Бондын өглөг
Кт Бондын урамшуулал
Бондын урамшуулал нь санхүүжигчийн хүүгийн зардлыг тэр хэмжээгээр багасгадаг бол бондын хөнгөлөлт нь хүүгийн зардлыг нэмэгдүүлдэг.
Бонд эзэмшигчийн жинхэнэ олж байгаа хүүг үр ашигтай буюу зах зээлийн хүү гэж нэрлэдэг. Хэрэв бондыг хөнгөлөлттэй борлуулсан бол үр ашигтай хүү нь тогтоосон хүүгээс өндөр байдаг. Эсрэгээр бондыг урамшуулалтай борлуулвал үр ашигтай хүүний түвшин тогтоосон хүүгээс бага байна.
Бондын өнөөгийн үнэ цэнийн тооцоололыг жишээгээр харуулахын тулд "А" компани 5 жилийн хугацаатай, жил бүрийн эцэст 9 хувийн хүү төлөх, 1,000,000 төгрөгийн бонд гаргасан гэж үзье. Ийм бондын зах зээлийн хүү 11 хувь байв. Үндсэн дүн ба хүүний жинхэнэ мөнгөн гүйлгээг дараах байдлаар 11 хувиар дискаунтчилсан.


Үндсэн дүнгийн өнөөгийн үнэ цэнэ:
Үндсэн төлбөрхНэг удаагийн ӨҮЦ – 1,000,000x0.59345
Хүүгийн төлбөрхҮечилсэн ӨҮЦ - 90,000 х 3.69590

593,450
332,631 926,081

Гаргалтын өдөр 926,081 төгрөг төлсөнөөр хөрөнгө оруулагч нь бондын 5 жилийн хугацаанд 11 хувийн үр ашигтай хүү буюу өгөөж хүртэнэ. Бондыг 73,919 төгрөгийн (1,000,000-926,081) хөнгөлөлттэй борлуулна.


Дт Мөнгөн хөрөнгө
Дт Бондын хөнгөлөлт
Кт Бондын өглөг 926,081
73,919


1,000,000

ХҮҮ ТӨЛӨХ ӨДӨР НЭРЛЭСЭН ҮНЭЭР ГАРГАСАН БОНД

Бондыг хүү төлөх өдөр нэрлэсэн үнээр гаргасан тохиолдолд хүү хуримтлагдахгүй бөгөөд хөнгөлөлт, урамшуулал үүсэхгүй. Жишээ нь: 500,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 жилийн хугацаатай бонд 2005 оны 01 сарын 01-д бичигдсэн бөгөөд жилийн 10 хувийн хүүг хагас жилээр 01 сарын 01 ба 7 сарын 01-д төлдөг. 01 сарын 01-д гаргасан бөгөөд гаргагч компанийн бүртгэл дэх бичилт дараах байдалтай байна:
Мөнгө 500,000
Бондын өглөг 500,000
2005 оны 7 сарын 01-д эхний хагас жилийн 25,000 төгрөгийн хүүг (500,000x0.10x1/2) бүртгэх бичилт нь:
Бондын хүүний зардал 25,000
Мөнгө 25,000
2005 оны 12 сарын 31-д (жилийн эцэс) хуримтлагдсан хүүний зардал бүртгэх бичилт нь:
Бондын хүүний зардал 25,000
Бондын хүүний өглөг 25,000


ХҮҮ ТӨЛӨХ ӨДӨР ХӨНГӨЛӨЛТ ЭСВЭЛ УРАМШУУЛАЛТАЙ
ГАРГАСАН БОНД

Дээрх жишээний 500,000 төгрөгийн бондыг 2005 оны 01 сарын 01-д 98-аар гаргасан гэвэл уг гаргалтыг бүртгэх журналын бичилт дараах байдалтай байна:
Мөнгө (500,000x0.98) 490,000
Бондын өглөгийн хөнгөлөлт 10,000
Бондын өглөг 500,000
Бондын эргэлтэнд байх хугацаанд хөнгөлөлтийг хорогдуулж, хүүний зардалд шингээдэг. Бондын хөнгөлөлтийг хорогдуулах шулуун шугамын аргын, үр ашигт хүүний арга гэсэн хоёр арга байдаг. Шулуун шугамын аргын дагуу жил бүр хорогдуулсан дүн тогтмол байна. Жишээ нь: Дээрх 10,000 төгрөгийн бондын хөнгөлөлтийг 10 жилийн хугацаанд жил бүр тооцогдох хүүний зардлын дүн нь 1,000 төгрөг ($10,000/10) байна. Хорогдуулгыг жилээр бүртгэдэг бол дараах бичилт хийнэ:
Бондын хүүний зардал 1,000
Бондын өглөгийн хөнгөлөлт 1,000

Бондын өглөгийн хөнгөлөлтийн хувьд тодорхойлсонтой адил аргаар Бондын өглөгийн урамшуулалыг бүртгэдэг. 500,000 долларын нэрлэсэн үнэтэй, 10 жилийн хугацаатай бондыг 2005 оны 01 сарын 01-д 105-аар бичиж, борлуулсан бол гаргалтыг бүртгэхийн тулд дараах бичилт хийнэ:

Мөнгө (500,000x1.05)
Бондын өглөгийн урамшуулал
Бондын өглөг 525,000


25,000
500,000

2005 оны эцэс болон бонд эргэлтэд байх хугацаанд шулуун шугамын аргаар урамшуулалыг хорогдуулах бичилт нь:
Бондын өглөгийн урамшуулал 2,500
Бондын хүүний зардал 2,500

Бондын хүүний зардал нь хөнгөлөлтийн хорогдуулгаар нэмэгдэж, урамшуулалын хорогдуулгаар буурдаг.

ХҮҮ ТӨЛӨХ ХУГАЦААНЫ ХООРОНД ГАРГАСАН БОНД

Бондын гэрээнд заасан хугацаанд бондын хүүний төлбөрийг ихэвчлэн хагас жилээр гүйцэтгэдэг. Бондыг хүүний төлбөрийн өдрөөс өөр хугацаанд гаргасан тохиолдолд бондын худалдан авагч нь хүүний сүүлчийн төлбөрийн өдрөөс гаргах өдөр хүртэл хуримтлагдсан хүүг борлуулагчид төлнө.
Жишээ нь: 500,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 жилийн хугацаатай, 2005 оны 01 сарын 01-д бичигдсэн бонд нь жилийн 10 хувийн хүүтэй. Хүүг хагас жилээр 01 сарын 01 ба 7 сарын 01-д төлдөг бөгөөд 2005 оны 3 сарын 01-д нэрлэсэн үнэ дээр хуримтлагдсан хүүг нэмж гаргасан бол гаргагч компанийн бүртгэлд дараах бичилт хийнэ.


Мөнгө
Бондын өглөг
Бондын хүүгийн зардал (500,000x0.10x2/12) 508,333


500,000
8,333
Худалдан авснаас хойш 4 сарын дараа 2005 оны 7 сарын 01-д худалдан авагч нь бүтэн 6 сарын хүүг гаргагч компаниас хүлээн авах учраас 2 сарын хүүг урьдчилан өгөх ёстой. Компани 1992 оны 7 сарын 01-д дараах бичилт хийнэ:

Бондын хүүний зардал
Мөнгө 25,000

25,000

Одоо зардлын данс нь 16,667 төгрөгийн дебет үлдэгдэлтэй байна. Энэ нь 500,000 төгрөгөөс 10 хувиар 4 сарын хугацаанд тооцсон хүүний зардлын зөв дүнг илэрхийлнэ.
Дээрх 2005 оны 01 сарын 01-ний бондыг 102-оор гаргасан бол гаргагч компанийн бүртгэлд 3 сарын 01-д хийх бичилт нь:

Мөнгө [(500,000x1.02)+(500,000х0.10x2/12)]
Бондын өглөг
Бондын өглөгийн урамшуулал (500,000x0.02)
Бондын хүүний зардал 518,333
500,000
10,000
8,333

Урамшууллыг бондын борлуулалтын өдрөөс эхлэн хорогдуулна.

ҮР АШИГТАЙ ХҮҮНИЙ АРГА

Хөнгөлөлт буюу урамшуулалыг хорогдуулахад өргөн ашигладаг горим нь үр ашигтай хуүний арга юм. Үр ашигтай хүүний арга нь бондын дансны үнийн тогтмол хувьтай тэнцүү үечилсэн хүүний зардлыг бий болгодог. Жил тутмын дүн материаллаг зөрүүтэй бол нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн эөвшөөрсөн зарчмын дагуу үр ашигтай хүүний аргыг хэрэглэхийг шаарддаг.

БОНДЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ГАРГАХ

"А" компани 2010 оны 01 сарын 01-д төлөх 1,000,000 төгрөгийн, 8 хувийн хүүтэй бондыг 2005 оны 01 сарын 01-д гаргасан. Хүүг 7 сарын 01 ба 01 сарын 01 бүрд төлнө. Хөрөнгө оруулагчид 10 хувийн үр ашигтай хүү шаарддаг учраас 1,000,000 төгрөгийн бондод 922,780 төгрөг хүлээн авч, 77,220 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 77,220 төгрөгийн хөнгөлөлтийг дараах байдлаар тооцоолсон:


Бондын өглөгийг дуусгавар болгох үнэ цэнэ
5 жилийн дараа дуусгавар болгох 10% хүүтэй, 1,000,000-ын
Бондын өнөөгийн үнэ цэнэ:
Хагас жилээр төлөгдөх хүүгийн ӨҮЦ-1,000,000x0.61391
10%-иар 5 жилийн хугацаанд хагас жил тутам төлөх 40,000 төгрөгийн хүүний өглөгийн өнөөгийн үнэ цэнэ: (40,000x7.72173)

1,000,000

613,910
308,870
922,780
77,220

5 жилийн хорогдуулгын хөтөлбөрийг дор харуулав.



БОНДЫН ХӨНГӨЛӨЛТИЙН ХОРОГДУУЛГЫН ХӨТӨЛБӨР
ҮР АШИГТАЙ ХҮҮНИЙ АРГА-ХАГАС ЖИЛИЙН ХҮҮНИИ ТӨЛБӨР 5 ЖИЛ,
8% БОНДЫГ 10% ӨГӨӨЖ ОЛГОХООР БОРЛУУЛСАН

Хугацаа Кредит-4%
Мөнгө Дебет-5%
Хүүгийн зардал Кредит
Бондын хөнгөлөлт Бондын дансны үнэ
2005-01-01 922,780
2005-07-01 40,000 46,139 6,139 928,919
2006-01-01 40,000 46,446 6,446 935,365
2006-07-01 40,000 46,768 6,768 942,133
2007-01-01 40,000 47,107 7,107 949,240
2007-07-01 40,000 47,462 7,462 956,702
2008-01-01 40,000 47,835 7,835 964,537
2008-07-01 40,000 48,227 8,227 972,764
2009-01-01 40,000 48,638 8,638 981,402
2009-07-01 40,000 49,070 9,070 990,472
2010-01-01 40,000 49,528 9,528 1,000,000
Дүн 400,000 477,220 77,220
"А" компанийн бондын хөнгөлөлттэй гаргалтыг 2005 оны 01 сарын 01-д бүртгэх бичилт нь:

Мөнгө
Бондын өглөгийн хөнгөлөлт
Бондын өглөг 922,780
77,220

1,000,000

2005 оны 7 сарын 01-д анхны хүүний төлбөр ба хөнгөлөлтийн хорогдуулгыг бүртгэх журналын бичилт нь:


Бондын хүүний зардал
Бондын өглөгийн хөнгөлөлт
Мөнгө 46,139
6,139
40,000
2005 оны 12 сарын 31-д хуримтлагдсан хүүний зардал ба хөнгөлөлтийн хорогдуулгыг бүртгэх журналын бичилт нь:

Бондын хүүний зардал
Бондын хүүний өглөг
Бондын өглөгийн хөнгөлөлт 46,446
40,000
6,446
Урамшуулаптай гаргасан бонд. Дээр тодорхойлсон бондын гаргалтад 6 хувийн үр ашигтай хүүг тооцсон бол 1,085,298 доллар төлөх ба 85,298 долларын урамшуулалыг дараах байдлаар тооцоолсон:


Бондын өглөгийг дуусгавар болгох үнэ цэнэ
5 жилийн дараа дуусгавар болгох 10% хүүтэй, 1,000,000-ын Бондын өнөөгийн үнэ цэнэ:
Хагас жилээр төлөгдөх хүүгийн ӨҮЦ-1,000,000x0.74409
10%-иар 5 жилийн хугацаанд хагас жил тутам төлөх 40,000 төгрөгийн хүүний өглөгийн өнөөгийн үнэ цэнэ: (40,000x8.53020)

1,000,000

744,090
341,208
1,085,298
85,298


БОНДЫН УРАМШУУЛЛЫН ХОРОГДУУЛГЫН ХӨТӨЛБӨР
ҮР АШИГТАЙ ХҮҮНИЙ АРГА-ХАГАС ЖИЛИЙН ХҮҮНИИ ТӨЛБӨР 5 ЖИЛ,
8% БОНДЫГ 6% ӨГӨӨЖ ОЛГОХООР БОРЛУУЛСАН

Хугацаа Кредит-4%
Мөнгө Дебет-3%
Хүүгийн зардал Дебет
Бондын Урамшуулал Бондын дансны үнэ
2005-01-01 1,085,298
2005-07-01 40,000 32,559 7,441 1,077,857
2006-01-01 40,000 32,336 7,664 1,070,193
2006-07-01 40,000 32,106 7,894 1,062,299
2007-01-01 40,000 31,869 8,131 1,054,168
2007-07-01 40,000 31,625 8,375 1,045,793
2008-01-01 40,000 31,374 8,626 1,037,167
2008-07-01 40,000 31,115 8,885 1,028,282
2009-01-01 40,000 30,849 9,151 1,019,131
2009-07-01 40,000 30,574 9,426 1,009,705
2010-01-01 40,000 30,295 9,705 1,000,000
Дүн 400,000 314,702 85,298

"А" компанийн бондын урамшуулалтай гаргалтыг 2005 оны 01 сарын 01-д бүртгэх бичилт нь:


Мөнгө
Бондын өглөгийн урамшуулал
Бондын өглөг 1,085,298

85,298
1,000,000
1992 оны 7 сарын 01-д анхны хүүний төлбөр ба урамшуулалын хорогдуулгыг бүртгэх журналын бичилт нь:

Бондын хүүний зардал
Бондын өглөгийн урамшуулал
Бондын өглөг 32,559
7,441


40,000
Аливаа тайлант хугацааны эхэн дэх төлөгдөөгүй өрийн дансны үнэд хүүний тогтмол түвшин хэрэглэх замаар бондын хугацаанд хүүний зардлын тохируулга байдлаар хөнгөлөлт буюу урамшуулалыг хорогдуулах хэрэгтэй.

БОНД ГАРГАЛТЫН ЗАРДАЛ
Бонд гаргахад сурталчлах, хэвлэх, хууль болон бүртгэлийн үйлчилгээ, шимтгэл, урамшуулал гэх мэт зардал гардаг. Эдгээр эүйлсийг "Бондын Гаргалтын Хорогдуулаагүй Зардал" гэсэн хойшлогдсон зардал дансанд дебетлэж, өрийн хугацаанд бондын хөнгөлөлтөнд хэрэглэсэнтэй адил аргаар хорогдуулна.
Жишээ нь: "А" компани 2005 оны 01 сарын 01-д 10 жилийн хугацаатай 1,000,000 төгрөгийн өрийн бондыг 1,180,000 төгрөгөөр борлуулсан гэж үзье. Бонд гаргалтын зардал нь 65,000 төгрөг. Бонд гаргалт ба бонд гаргалтын зардлын хорогдуулгын хувьд 2005 оны 01 сарын 01 болон 2005 оны 12 сарын 31-д хийх бичилтүүд дараах байдалтай байна:
2005 оны 01 сарын 01
Мөнгө 1,115,000
Бондын гаргалтын хорогдуулаагүй зардал 65,000
Бондын өглөгийн урамшуулал 180,000
Бондын өглөг 1,000,000
(бонд гаргалтыг бүртгэх)
2005 оны 12 сарын 31
Бонд гаргалтын зардал 6,500
Бонд гаргалтын хорогдуулаагүй зардал 6,500
(бонд гаргалтын нэг жилийн зардлыг хорогдуулах-шулуун шугмын арга)
Бонд гаргалтын зардлыг үр ашигтай хүүний арга ашиглан хорогдуулах хэрэгтэй боловч хялбар бөгөөд үр дүн нь материаллаг зөрүүтэй биш учраас практикт ихэвчлэн шулуун шугамын аргыг хэрэглэдэг.

ХАЛААСНЫ БОНД
Гаргагч компани эсвэл түүний агент буюу итгэмжлэгч буцаан худалдан авсан бөгөөд хүчингүй болгоогүй бондын өглөгийг халаасны бонд гэж нэрлэдэг. Эргэлтэнд байгаа бондын өглөгийг илэрхийлэх цэвэр дүнг гаргахын тулд түүнийг балансад бондын өглөгөөс хасагдах дүн байдлаар нэрлэсэн үнээр нь харуулах хэрэгтэй. Үүнийг борлуулах буюу хүчингүй болгосон тохиолдолд Халаасны Бонд дансыг кредитлэнэ.

БОНД ЭРГЭЛТЭЭС ГАРГАХ

Бондын хугацаа дуусахад бондын үндсэн төлбөр, хөнгөлөлт хүүг төлж дуусгасан байх ёстой ба үүнийг бондыг эргэлтээс гаргах гэнэ. Дансны бичилт нь;
Дт Бондын өглөг
Кт Мөнгөн хөрөнгө

Бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргавал /өөрөөр хэлбэл, буцааж худалдан авбал/ худалдан авах үеийг хүртэлх урамшуулал, хөнгөлөлт, бонд гаргалтын өртөг зэргийг тооцоолон ашиг, алдагдлын дансанд тусгана.
Дт Бондын өглөг
Дт Бондыг эргэлтээс гаргасны алдагдал
Кт Бондын хөнгөлөлт
Кт Мөнгөн хөрөнгө

Бондыг үнэт цаасанд хөрвүүлж эргэлтээс гаргах тохиолдол байдаг. Бондыг нэрлэсэн үнээс нь илүү үнээр хөрвүүлсэн бол:

Дт Бондын өглөг
Дт Бондын урамшуулал
Кт Энгийн хувьцаа
Кт Нэмж төлөгдсөн капитал



Эзэмшигчдийн өмчийн бүртгэл

Эзэмшигчдийн өмч нь компаний оруулсан хөрөнгө болон олсон ашгийн нийлбэр байдаг. Компанид оруулсан хөрөнгө нь бизнесийн хугацаанд өмчийн хувьцаанд төлсөн буюу өөр ямар нэг байдлаар бизнест ашиглахын тулд хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан нийт дүн юм. Олсон ашиг нь уг бизнесийн байгууллага ашигтай үйл ажиллагаа явуулсны үр дүнд нэмэгдсэн хөрөнгө юм. Энэ нь тухайн байгууллагын хуваарилагдаагүй бүх орлого байдаг. Бизнесийн байгууллага нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж болно.
Компаний эзэмшигчдийн өмчийн бүртгэл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй.
Хувьцаат капитал. Энэ нь худалдсан хувьцааны нэрлэсэн үнийн дүн юм. Хувьцаат капиталыг балансад тусгахдаа хувьцаануудын нэрлэсэн үнийн дүнг тодотгосон байна.
Нэмж төлөгдсөн капитал. Хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн хэмжээг хэлнэ. Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр борлуулбап хүлээсэн алдагдлын хэмжээг нэмж төлөгдсөн капитал дансанд сөрөг тэмдэгтэйгээр харуулна.
Хуримтлагдсан ашиг. Үйл ажиллагаа эхэлсэн үеэс олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэж, алдагдлын хэмжээгээр буурсан дүн байна
Хоршооны эзэмшигчдийн өмчийн бүртгэл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй.
Хоршигчдын хувь нийлүүлсэн хөрөнгө. Хоршоог үүсгэн байгуулсан талуудын оруулсан хөрөнгийн хэмжээнээс эзэмшигчдийн өмч бүрдэнэ.
Бусад нөөц. Үйл ажиллагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн ашиг, алдагдал, Бусад хөрөнгийн дүн юм.

Нөхөрлөлийн эзэмшигчдийн өмчийн бүртгэл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

Нөхөрлөлийн гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө. Нөхөрлөлийг үүсгэн байгуулсан этгээдүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээнээс эзэмшигчдийн өмч бүрдэнэ.
Хуримтлагдсан ашиг. Үйл ажиплагаа эхэлсэн үеэс нэмэгдсэн капитал юм. Энэ нь тухайн тайлангийн хугацаанд олсон цэвэр ашгийн хэмжээгээр нэмэгдэж, алдагдлын хэмжээгээр буурсан дүн байна.

Харин төрийн бус байгууллагын үйл ажиллагаа ашиг олоход чиглэдэггүй учраас дүрмэндээ заасан эх үүсвэрийг үндэслэн эх үүсвэрийн дансдыг ангилан балансад тусгана.
Эзэмшигчдийн өмчийн бүртгэл


ХУВЬЦААНЫ БҮРТГЭЛ

Уг бүртгэлд дараах асуудлуудыг авч үзнэ
Нэрлэсэн үнэтэй хувьцааны бүртгэл
Нэрлэсэн үнэгүй хувьцааны бүртгэл
Захиалгын үндсэн дээр борлуулсан борлуулалт
Бусад үнэт цаастай хослуулан гаргасан хувьцааны бүрттэл
Мөнгөн бус ажил гүйлгээгээр гаргасан хувьцааны бүртгэл
Хувьцаа гаргалтын зардлын бүртгэл
Хувьцаа буцаан худалдан авалтын бүртгэл

v НЭРЛЭСЭН ҮНЭТЭЙ ХУВЬЦАА

Нэрлэсэн үнэтэй хувьцаа нь тодорхой нэрлэсэн үнэ заагдсан хувьцаа байдаг. Нэрлэсэн үнэтэй хувьцааны бүртгэлийг жишээгээр авч үзвэл:
"А" компани нэгжийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,000 ширхэг хувьцааг 120,000 төгрөгөөр борлуулсан гэж үзье. Гаргалтыг бүртгэх журналын бичилт нь:

Мөнгө 120,000
Энгийн хувьцаа 100,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 20,000
(Энгийн хувьцааны урамшуулал)
Хэрэв хувьцааг 70,000 төгррөгөөр гаргасан бол дараах бичилт хийнэ:
Мөнгө 70,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 30,000
(Энгийн хувьцааны хөнгөлөлт)
Энгийн хувьцаа 100,000

Хувьцааны зөвшөөрлийн хувьд журналын бичилт хийх тохиолдолд зөвшөөрсөн ба гаргаагүй хувьцааны дансдыг ашиглах болно:
1. Зөвшөөрөгдсөн хувьцаа. Нэмж хувьцаа гаргахыг зөвшөөрөх буюу одоо зөвшөөрөгдсөн хувьцааг бууруулахаас бусад үед энэ дансанд нэмэлт бичилт хийхгүй.
2. Гаргаагүй давуу эрхтэй эсвэл энгийн хувьцаа. Хараахан гаргаагүй байгаа зөвшөөрөгдсөн нийт хувьцааг харуулна. Гаргаагүй хувьцааг зөвшөөрөгдсөн дүнгээс хасаж одоо гаргасан хувьцааг тодорхойлно. Зөвшөөрөгдсөн хувьцааг бүртгэх үед энэ дансыг дебетлэх бөгөөд гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүнгээр кредитлэнэ.

v НЭРЛЭСЭН ҮНЭГҮЙ ХУВЬЦАА

Нэрлэсэн үнэгүй хувьцаа нь хувьцааны сертификат дээр нэгж хувьцааны үнийн дүнг хэвлэхгүйгээр хувьцааг гаргах явдал юм. Нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах хоёр шалтгаан байдаг.
Нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах нь нэрлэсэн үнэтэй хувьцааг хөнгөлөлттэй гаргаснаар хүлээж болох болзошгүй өр төлбөрөөс зайлсхийдэг.
Нэрлэсэн үнэ ба зах зээлийн үнийн хоорондох хамаарал маргаантай байдаг.

Нэрлэсэн үнэгүй хувьцааг тухайн гаргасан зах зээлийн үнээр борлуулах ба хөнгөлөлт эсвэл урамшуулал үүсдэггүй. Хүлээн авсан дүнгээр нь хувьцааны кредит дүнг илэрхийлнэ.
Жишээ нь: "А" компанийг нэрлэсэн үнэгүй 20,000 ширхэг энгийн хувьцааны зөвшөөрөлтэйгээр байгуулсан. Нэгжийг 100 төгрөгөөр 10,000 ширхэг хувьцаа гаргасан.
Нэрлэсэн үнэгүй учир зөвшөөрлийн хувьд бичгэн мэдэгдлээс өөр ямар нэг бичилт хийх шаардлагагүй.
Мөнгө 1,000,000
Энгийн хувьцаа-нэрлэсэн үнэгүй 1,000,000
Нэгжийг 110 төгрөгөөр дахин 5,000 ширхэг хувьцаа гаргасан бол бичилт нь:
Мөнгө 550,000
Энгийн хувьцаа-нэрлэсэн үнэгүй 550,000

Зарим нэрлэсэн үнэгүй хувьцаанд тогтоосон үнэ олгож тогтоосон үнээс илүүгээр нэмж төлөгдсөн капиталтай үйл ажиллагаагаа эхлэх боломж олгодог. Жишээ нь: 50 төгрөгийн тогтоосон үнэтэй, 2,000 ширхэг хувьцааг нэгжийг 100 төгрөгөөр гаргасан бол бичилт нь:
Мөнгө 200,000
Энгийн хувьцаа 200,000
Эсвэл
Мөнгө 200,000
Энгийн хувьцаа 100,000
Тогтоосон үнээс нэмж төлөгдсөн капитал 100,000

v ЗАХИАЛГЫН ҮНДСЭН ДЭЭР ХУВЬЦААГ БОРЛУУЛАХ

Хувьцааг захиалгын үндсэн дээр борлуулсан тохиолдолд хувьцааны үнийг хэсэгчилсэн байдлаар авах бөгөөд захиалгын үнийг бүрэн хүлээн авсан үед хувьцааг гаргах бичилтийг хийдэг.
Жишээ нь: "А" компани 20 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 100 төгрөгөөр борлуулах захиалга авсан. Уг захиалгын 50 хувийг бэлнээр төлөх ба үлдэх хэсгийг дараа төлөхөөр болсон бол дараах журналын бчилтийг гүйцэтгэнэ.
Гаргах өдөр дараах бичилт хийнэ.

Захиалгын авлага 1,000,000
Захиалсан энгийн хувьцаа 200,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 800,000
Мөнгө 500,000
Захиалгын авлага 500,000
(Захиалсан хувьцааны 50 хувь болох анхны хэсэгчилсэн орлогыг бүртгэх)
Сүүлийн төлбөрийг хүлээн авч, хувьцааг гаргах үед дараах бичилт хийнэ:

Мөнгө 500,000
Захиалгын авлага 500,000
(Захиалсан хувьцааны сүүлийн хэсэгчилсэн орлогыг бүртгэх)
Захиалсан энгийн хувьцаа 200,000
Энгийн хувьцаа 200,000
(Хувьцааны гаргалтыг бүртгэх)

Захиалгын авлагыг "Баланс"-д үзүүлэхдээ Өмчийн сөрөг тохируулах аргыг ашиглана. Өөрөөр хэлбэл, захиалгын авлагыг эзэмшигчдийн өмчийн хэсгээс хасагдах дүн болгон тусган үзүүлнэ.

v БУСАД ҮНЭТ ЦААСТАЙ ХОСЛУУЛАН ГАРГАСАН ХУВЬЦААНЫ БҮРТГЭЛ
Зарим тохиолдолд хоёр ба түүнээс дээш ангилалын үнэт цаасыг борлуулдаг. Энэ үед орлогыг хэд хэдэн ангилалын үнэт цаасанд хуваадаг хуваарилалтын хоёр арга байдаг. Үүнд
Шууд хамаарлын арга
Өсөн нэмэгдэх арга.

Шууд хамаарлын арга нь ангилал тус бүрийн хувьд холбогдох үнэ цэнийг тодорхойлох зах зээлийн үнэ буюу бусад найдвартай суурь мэдэгдэж байвал нийт дүнд тус бүрийн эзлэх харьцаанд үндэслэн шууд хамааралтайгаар нийт дүнг үнэт цаасын ангилал бүрд хуваарилдаг.
Жишээ нь: 50 төгрөгийн тогтоосон үнэтэй, нэгжийн зах зээлийн үнэ 100 төгрөг байх 1,000 ширхэг энгийн хувьцаа ба 150 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн 300 төгрөгийн зах зээлийн үнэтэй 3,000 ширхэг давуу эрхтэй хувьцааг нийтэд нь 1,200,000 төгрөгөөр гаргасан бол доорх байдлаар хувьцаануудын өртгийг тооцно.


Энгийн хувьцааны зах эээлийн үнэ (1,000х100)
Давуу эрхтэй хувьцааны зах зээлийн үнэ (3,000x300)
Нийт хувьцааны зах зээлийн үнэ
Энгийн хувьцаанд хуваарилах 100,000/1,000,000x1,200,000
Давуу эрхтэй хувьцаанд хуваарилах 900,000/1,000,000x1,200,000 Нийт хуваарилалт 100,000
900,000
1,000,000
120,000
1,080,000
1,200,000









Өсөн нэмэгдэх арга. Энэ арга нь үнэт цаасны зах зээлийн үнэ тодорхойгүй үед ашиглагдана. Хэрэв бүх ангилалын үнэт цаасны зах зээлийн үнэ тодорхойгүй бол хуваарилалт нь тохиолдлын шинжтэй байна. Харин аль нэг үнэт цаасны зах зээлийн үнэ мэдэгдэж байвал зах зээлийн үнийг тухайн ангилалуудын хувьд суурь болгон ашиглаж, зах зээлийн үнэ мэдэгдэхгүй ангилалуудын хувьд нийт дүнгийн үлдэх хэсгийг хуваарилна.
Жишээ нь: 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн 500 төгрөгийн зах зээлийн үнэтэй 1,000 ширхэг энгийн хувьцаа ба 300 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэгжийн зах зээлийн үнэ үл мэдэгдэх 1,000 ширхэг давуу эрхтэй хувьцааг нийтэд нь 1,500,000 төгрөгөөр гаргасан бол нийт мөнгийг доорх байдлаар хуваарилна:


Бөөн дүнгийн орлого
Энгийн хувьцаанд хуваарилах (1,000 ширхэг х 500)
Давуу эрхтэй хувьцаанд хуваарилах үлдэгдэл 1,500,000
500,000
1,000,000
v МӨНГӨН БУС АЖИЛ ГҮЙЛГЭЭГЭЭР ГАРГАСАН ХУВЬЦАА

Хувьцааг мөнгөнөөс бусад хөрөнгө буюу үйлчилгээгээр гаргасан үед хувьцааны зах зээлийн үнэ ба мөнгөн бус арилжаагаар хүлээн авсан зүйлсийн зах зээлийн үнийн аль илүү тодорхой байгаагаар бүртгэнэ. Харин аль алины зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй бол захирлуудын эөвлөл буюу удирдлага үнийг тодорхойлно. Зах зээлийн үнэ тодорхойгүй ажил гүйлгээнд, нэрлэсэн үнэ эсвэл тогтоосон үнийг ашиглахаас зайлсхийдэг.

Жишээ нь: Газар худалдан авахад зориулан 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,000 ширхэг энгийн хувьцааг гаргасан нөхцөлд зах зээлийн үнэ дараах байдлаар өгөгдсөн:
1. Газрын зах зээлийн үнийг шууд тодорхойлох боломжгүй боловч хувьцааны зах зээлийн үнэ 150,000 доллар гэж мэдэгдэж байв.
Газар 150,000
Энгийн хувьцаа 100,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 50,000
2. Хувьцааны зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй боловч газрын зах зээлийн үнийг 180,000 доллар гэж тодорхойлсон.
Газар 180,000
Энгийн хувьцаа 100,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 80,000
3. Хувьцаа болон газрын аль алины зах зээлийн үнийг мэдэх боломжгүй байсан ба хөрөнгийн үнэлгээний ажилтан газрыг 200,000 төгрөгөөр үнэлсэн. Захирлуудын зөвлөл үүнийг зөвшөөрсөн.
Газар 200,000
Энгийн хувьцаа 100,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн кап-итал 100,000
Мөнгөн бус ажил гүйлгээнд гаргасан хувьцааны зах зээлийн үнийг Захирлуудын Зөвлөл тогтоодог. Хувьцааны зах зээлийн үнийг бодитой тогтоогоогүй бол хувьцаа эзэмшигчдийн өмч хэтэрхий их эсвэл бага болж хөрөнгийн үнэ цэнэ алдагддаг. Хувьцааны зах зээлийн үнийг зориудаар илүү үнэлсэнийг "усжуулсан хувьцаа" гэдэг. Харин хувьцааны үнэ цэнийг багаар илэрхийлсэн бол "нуугдмал нөөц" үүсдэг.
v ХУВЬЦАА ГАРГАЛТЫН ЗАРДАЛ

Компани хувьцааг гаргахтай холбогдон дараах зардлуудыг гаргадаг.
Өмгөөлөгчийн хөлс
Мэргэшсэн нягтлан бодогчийн хөлс
Андеррайтерын хөлс ба шимтгэл
Сертификат ба бүртгэлийн мэдээг хэвлэх болон илгээх зардал
Үнэт Цаас Арилжааны Комиссод бүртгүүлэх зардал
Бэлтгэхтэй холбогдсон бичиг хэргийн ба захиргааны зардал
Хувьцаа гаргалтыг сурталчлах зардал

Хувьцаа гаргалтын зардлыг бүртгэх хоёр арга байдаг.
Капиталд төлсөн дүнгээс хасаж бүртгэдэг буюу Нэрлэсэн Үнээс Нэмж Төлөгдсөн Капитал дансанд дебетлэдэг.
Зохион байгуулалтын зардлаар бүртгэж 40 жилээс илүүгүй хугацаагаар элэгдүүлдэг.
Хоёр аргыг хоёуланг нь практикт хэрэглэдэг боловч капиталд төлсөн дүнгээс хасах эхний арга давамгайлдаг.
Харин хувьцаа гаргахтай холбогдсон бүртгэл ба шилжүүлэлтийн агентын хөлс болох давтагдах зардлыг гарсан тайлант үед зардалд шингээдэг.

v ХУВЬЦААНЫ БУЦААН ХУДАЛДАН АВАЛТ

Компани нийтэд худалдсан хувьцаагаа буцаан авах нь түгээмэл байдаг. Хувьцаагаа буцаан авах нь дараах шалтгаантай байдаг.
Компани өөрсдөө бизнесийг худалдан авах боломжтой болохын тулд хувьцааг худалдан авах.
Эргэлтэнд байгаа хувьцааг багасгаснаар нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлэх.
Хяналтаа алдахаас сэргийлэх буюу хувьцаа эзэмшигчдийн тоог бууруулах.
Хувьцааны эрэлтийг бий болгож хувьцааны үнийг тогтворжуулах буюу нэмэгдүүлэх.
Үйл ажиллагааг хязгаарлах.
Гаднын өмчлөлийг арилгах

Хувьцааг худалдан авсаны дараа эргэлтээс гаргаагүй бол ийм хувьцааг халаасны хувьцаа гэж нэрлэнэ. Халаасны хувьцаа нь буцаан худалдан авсан компанийн өөрийн хувьцаа юм. Халаасны хувьцаа нь хөрөнгө биш бөгөөд түүнийг балансад гаргасан хувьцаанаас хааж харуулдаг.

ХАЛААСНЫ ХУВЬЦААГ БҮРТГЭХ АРГУУД

Халаасны хувьцааг өртгийн ба нэрлэсэн үнийн гэсэн хоёр аргаар бүртгэдэг. Эдгээр аргаас практикт өргөн хэрэглэдэг нь өртгийн арга юм.

Халаасны хувьцааг өртгөөр бүртгэх. Өртгийн арга нь халаасны хувьцаа дансыг худалдан авсан хувьцааны өртгөөр дебетлэж, дахин гаргах үед үүнтэй адил өртгөөр кредитлэдэг. Халаасны хувьцааг өөр өөр үнээр худалдан авсан бол дахин гаргах өдөр өртгийг тодорхойлохын тулд тусгайлан тэмдэглэх, дундаж өртөг, ЭАЭЗ гэх мэт аргыг хэрэглэж болно. Өртгийн аргаар холбогдох журналын бичилтийг дараах жишээгээр харуулав.
ӨРТГИЙН АРГА

500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 600 төгрөгөөр гаргасан.


Мөнгө
Энгийн хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 600,000

500,000
100,000

100 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 620 төгрөгөөр буцаан худалдан авсан.


Халаасны хувьцаа
Мөнгө 62,000

62,000

10 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 620 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаа 6,200

6,200

4. 10 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 850 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаа
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал 8,500

6,200
2,300

5. 10 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 480 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал
Халаасны хувьцаа 4,800
1,400

6,200

6. 10 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 470 төгрөгөөр гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Халаасны хувьцаа
4,700
900
600


6,200

Халаасны Хувьцаанаас Нэмж Төлөгдсөн Капитал дансыг тэг хүртэл бууруулсан үед аливаа үлдэх дутагдлын дүнгээр Хуримтлагдсан Ашиг дансанд дебетлэнэ.

Халаасны хувьцааг нэрлэсэн үнээр бүртгэх. Халаасны хувьцааг нэрлэсэн үнээр бүртгэхдээ гаргасан болон авсан халаасны хувьцаа дансыг нэрлэсэн үнээр бүртгэдэг.
НЭРЛЭСЭН ҮНИЙН АРГА

500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 600 төгрөгөөр гаргасан.


Мөнгө
Энгийн хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 600,000

500,000
100,000

100 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 620 төгрөгөөр буцаан худалдан авсан.


Халаасны хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг *
Мөнгө

* Халаасны Хувьцаанаас Нэмж Төлөгдсөн Капитал дансанд үлдэгдэл байсан бол уг дансанд дебетлэнэ. 50,000
10,000
2,000



62,000

100 ширхэг энгийн хувьцааг нэгжийг 480 төгрөгөөр буцаан худалдан авсан.


Халаасны хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Мөнгө
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал 50,000
10,000


48,000
12,000

4. 100 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 560 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Халаасны хувьцаа
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал 50,000
10,000

56,000
4,000

5. 100 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 850 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 85,000

50,000
35,000
6. 100 ширхэг халаасны хувьцааг 520 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
52,000

50,000
2,000

7. 100 ширхэг халаасны хувьцааг нэгжийг 440 төгрөгөөр дахин гаргасан.


Мөнгө
Халаасны хувьцаанаас нэмж төлөгдсөн капитал
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
44,000
6,000


50,000


Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс багаар гаргах нь Халаасны Хувьцаанаас Нэмж Төлөгдсөн Капитал дансны үлдэгдлийг бууруулдаг. Хэрэв Халаасны Хувьцаанаас Нэмж Төлөгдсөн Капитал дансны үлдэгдэл нь дууссан бол Хуримтлагдсан ашиг дансыг дебетлэнэ.

ХАЛААСНЫ ХУВЬЦААНЫ ЭРГЭЛТЭЭС ГАРГАЛТ

600 төгрөгөөр гаргасан, 500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ширхэг энгийн хувьцааны эргэлтээс гаргалтын хувьд дараах бичилт хийнэ:

Хэрэв халаасны хувьцааг 620 төгрөгөөр худалдан авсан бол:

Өртгийн арга


Энгийн хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Халаасны хувьцаа
50,000
5,000
7,000



62,000

Нэрлэсэн үнийн арга


Энгийн хувьцаа
Халаасны хувьцаа
50,000


50,000



Хэрэв халаасны хувьцааг 480 төгрөгөөр худалдан авсан бол:

Өртгийн арга


Энгийн хувьцаа
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал
Энгийн хувьцаа эргэлтээс гаргалтаар Н.Т.К
Халаасны хувьцаа
50,000
5,000



7,000
48,000

Нэрлэсэн үнийн арга


Энгийн хувьцаа
Халаасны хувьцаа
50,000


50,000


ХАЛААСНЫ ХУВЬЦААГ БАЛАНСАД ТУСГАХ
Халаасны хувьцааг аль аргаар бүртгэж байгаагаас хамаарч балансад тусгах хоёр арга байдаг. Хэрэв халаасны хувьцааг өртгөөр бүртгэсэн бол уг өртгийн дүнгээр хувьцаа эзэмшигчдийн өмчөөс хасаж тайлагнана.


Халаасны хувьцааг тайлагнах өртгийн арга
Хувьцаа эзэмшигчдийн өмч:
Энгийн хувьцаа (10,000 ширхэг @10,000 төгрөг)
Нэмж төлөгдсөн капитал
Нийт төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Нийт төлөгдсөн капитал ба хуримтлагдсан ашиг
Хасах: халаасны хувьцаа (100 ширхэг өртгөөр)
Хувьцаа эзэмшигчдийн өмчийн дүн
10,000,000
5,000,000
15,000,000
20,000,000
35,000,000
(2,000,000)
33,000,000

Нэрлэсэн үнийн аргын дагуу халаасны хувьцааг балансад уг ангилалын гаргасан хувьцаанаас хасагдах дүн байдлаар нэрлэсэн үнээр тайлагнана.


Халаасны хувьцааг тайлагнах өртгийн арга
Хувьцаа эзэмшигчдийн өмч:
Энгийн хувьцаа (10,000 ширхэг @10,000 төгрөг)
Хасах: халаасны хувьцааны өртөг (нэрлэсэн үнээр)
Нэмж төлөгдсөн капитал
Нийт төлөгдсөн капитал
Хуримтлагдсан ашиг
Хувьцаа эзэмшигчдийн өмчийн дүн
10,000,000
(1,000,000)
4,000,000
13,000,000
20,000,000
33,000,000


ДАВУУ ЭРХТЭЙ ХУВЬЦАА
Давуу эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаатай бүртгэлийн хувьд ижил байдаг. Харин эрхийн хувьд хэд хэдэн давуу талтай байдаг. Давуу эрхтэй хувьцааны хамгийн нийтлэг давуу талууд нь дараах байдалтай байна:
Ногдол ашгийн давуу тал
Татан буулгах үед хөрөнгө авах давуу тал
Энгийн хувьцаанд хөрвөх давуу тал
Компанийн сонголтоор дуудаж болох давуу тал

Давуу эрхтэй хувьцааны нэг дутагдалтай тал нь саналын эрхгүй байдаг.
Давуу эрхтэй хувьцааны шинжүүдийг тайлбарлавал:
Хуримтлалтай. Аль нэг жилд ногдол ашиг төлөөгүй бол дараагийн жилүүдэд энгийн хувьцаа эзэмшигчдэд ашиг хуваарилахын өмнө уг төлөгдөөгүй ноогдол ашгийг төлнө.
Оролцоот. Оролцоот давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь тогтоосон түвшнээс давсан аливаа ашгийг энгийн хувьцаа эзэмшигчидтэй хамтран хуваан авдаг.
Хөрвөх. Хувьцаа эзэмшигчид нь өөрийн сонголтоор давуу эрхтэй хувьцаагаа урьдчилан тогтоосон харьцаагаар энгийн хувьцаанд хөрвүүлж болно.
Дуудах. Гаргагч компани өөрийн сонголтоор ирээдүйн тодорхой хугацаанд урамшуулалт үнээр эргэлтэнд байгаа давуу эрхтэй хувьцааг дуудах буюу эргэлтээс гаргаж болно.

НЭМЖ ТӨЛӨГДСӨН КАПИТАЛ
Хувьцааг нэрлэсэн үнээр илүү гаргаснаар нэмж төлөгдсөн капиталыг бий болгодог. Мөн өөр олон тооны ажил гүйлгээ нь нэмж төлөгдсөн капитал дансанд нөлөөлдөг. Нэмж төлөгдсөн капиталд нөлөөлөх үндсэн ажил гүйлгээг дансны хэлбэрээр дор харуулав:


Нэмж төлөгдсөн капитал
1. Гаргасан өмчийн хувьцааны хөнгөлөлт
2. Халаасны хувьцааг нэрлэсэн үнээс
бага өртгөөр борлуулах
3. Дахин капиталжуулалтаар алдагдлыг
арилгах
4. Татан буулгалтын ногдол ашиг зарлах 1. Гаргасан өмчийн хувьцааны урамшуулал
2. Халаасны хувьцааг өртгөөс өндөр үнээр борлуулах
3. Дахин капиталжуулалт буюу өмчийн бүтцийн өөрчлөлтөөр нэмж капитал
бий болох
4. Хувьцаа эзэмшигчдийн нэмэлт ногдуулалт
5. Хөрвөгч бонд буюу давуу эрхтэй хувьцааг хөрвүүлэх
6. "Жижиг" хувьцаагаар ногдол ашиг зарлах


ХУРИМТЛАГДСАН АШИГ

Хуримтлагдсан ашгийн үндсэн эх үүсвэр нь үйл ажиллагааны орлого юм. Хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлэх эсвэл бууруулах хамгийн нийтлэг зүйлсийг дансны хэлбэрээр дор илэрхийлэв.


Хуримтлагдсан ашиг
1. Цэвэр алдагдал
2. Өмнөх үеийн залруулга, НББ-ийн зарчмын
өөрчлөлт
3. Ноогдол ашиг
4. Халаасны хувьцааны зарим ажил гүйлгээ
1. Цэвэр ашиг
2. Өмнөх үеийн залруулга НББ-ийн зарчмын өөрчлөлт
3. Дахин зохион байгуулалтын үр дүн болох тохируулгууд


НОГДОЛ АШГИЙН БҮРТГЭЛ

Компани ашигтай ажилласан тайлант жилдээ хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг хуваарилж олгодог. Хэдий хэмжээний ноогдол ашиг олгох эсэхийг захирлуудын зөвлөл шийдвэрлэдэг. Ашгийн тодорхой хэсгийг бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх, нэмэлт үйл ажиллагаанд хязгаарлах болон бусад зориулалтаар ашиглах бол уг үйл ажиллагааны зардлыг хасан үлдэх хэсгийг ноогдол ашигт хуваарилдаг. Ноогдол ашгийг дараах төрлөөр олгож болдог.
Мөнгөөр олгох ногдол ашиг
Хөрөнгөөр олгох ногдол ашиг
Өрийн бичгийн ногдол ашиг
Татан буулгалтын ногдол ашиг
Хувьцаагаар ногдол ашиг
Ногдол ашгийг үндсэндээ мөнгөөр төлдөг боловч зарим тохиолдолд хувьцаа, өрийн бичиг буюу бусад хөрөнгөөр төлж болно. Хувьцаагаар ногдол ашгаас бусад бүх ногдол ашиг нь компанийн хувьцаа эээмшигчдийн өмчийг бууруулдаг. Хувьцаагаар ногдол ашиг зарлах үед компани хөрөнгө төлөхгүй буюу өр төлбөр үүсгэхгүй. Энэ нь ердөө хувьцаа эзэмшигчиддээ нэмэлт хувьцаа гарган өгдөг.
Мөнгөн ногдол ашиг. Ногдол ашгийг төлөхөд хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүднээс эхлээд зарладаг, дараа нь одоогийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалт бэлтгэж бүртгэдэг. Үүнийхээ дараа ноогдол ашгаа олгодог. Жишээ нь: Компани 11 сарын 20-д бүртгэлтэй 12,000 ширхэг хувьцаанд нэгжийн 50 төгрөгийн ногдол ашиг 12 сарын 20-д төлөхөөр 11 сарын 01-нд зарласан.
Зарлах өдөр (11 сарын 01)
Хуримтлагдсан ашиг 600,000
Ногдол ашгийн өглөг 600,000
Бүртгэх өдөр (11 сарын 20)
Бичилт хийхгүй
Төлөх өдөр (12 сарын 20)
Ногдол ашгийн өглөг 600,000
Мөнгө 600,000

Хөрөнгөөр ногдол ашиг. Мөнгөнөөс бусад тухайлбал, бараа, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгөөр төлөх ногдол ашгийг хэлнэ. Энэ төрлийн ногдол ашгийг бүртгэхдээ шилжүүлэн өгсөн хөрөнгийн зах зээлийн үнээр бүртгэх ба хөрөнгийн данснаас хасалтын аливаа олз буюу гарзыг хүлээн эөвшөөрдөг.
Жишээ нь: "А" компани 2005 оны 01 сарын 15-д бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд 2004 оны 12 сарын 28-д хөрөнгөөр ногдол ашиг зарласан. Компани түргэн борлогдох үнэт цаасны хөрөнгө оруулалтын 1,500,000 төгрөгийн өртөгтэй хэсгийг 2005 оны 01 сарын 30-д хуваарилан шилжүүлсэн. Зарлах өдөр үнэт цаасны зах зээлийн үнэ 2 сая төгрөг байв. Доорх бичилт хийсэн:

Зарлах өдөр
Үнэт цаасаар хөрөнгө оруулалт 500,000
Үнэт цаасны үнэлгээний олз 500,000
Хуримтлагдсан ашиг 2,000,000
Хөрөнгөөр ногдол ашгийн өглөг 2,000,000
Хуваарилах өдөр
Хөрөнгөөр ногдол ашгийн өглөг 2,000,000
Үнэт цаасаар хөрөнгө оруулалт 2,000,000

Өрийн бичгийн ногдол ашиг. Компани одоо ногдол ашиг төлөхийн оронд ногдол ашгийн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь тусгай хэлбэрийн өрийн бичиг юм.
Жишээ нь: "А" компани 2005 оны 6 сарын 5-д бүртгэлтэй эргэлтэнд байгаа 200,000 ширхэг хувьцааны нэгжид 10 төгрөгийн, 2 сарын хугацаатай амлалтын бичиг хэлбэрийн ногдол ашгийг 2005 оны 5 сарын 30-д зарласан. Уг өрийн бичиг нь жилийн 10 хувийн хүүтэй бөгөөд 2005 оны 7 сарын 30-д төлөгдөх юм. Бичилт нь дараах байдалтай байна:
Зарлах өдөр
Хуримтлагдсан ашиг 2,000,000
Хувьцаа эзэмшигчдэд төлөх өрийн
бичиг (10x200,000) 2,000,000
Төлөх өдөр
Хувьцаа эзэмшигчдэд төлөх өрийн бичиг 2,000,000
Хүүгийн зардал (2,000,000x2/12x0.10) 33,333
Мөнгө 2,033,333

Татан буулгалтын ногдол ашиг. Зарим үед компанийн капиталд төлсөн зүйлсийг ногдол ашиг олгоход ашигладаг. Өөрөөр хэлбэл, ашигт үндэслээгүй аливаа ногдол ашиг нь компанийн капиталд төлсөн зүйлсийн бууралт байх бөгөөд энэ хэмжээгээр татан буулгалтын ногдол ашиг бий болно
Жишээ нь: "А" компани энгийн хувьцаа эзэмшигчиддээ 1,000,000 төгрөгийн ногдол ашиг олгосон. 600,000 төгрөгийг орлого, үлдэх хэсэг өмчийн буцаалт болохыг мөнгөн ногдол ашгийн мэдэгдэлд дурдсан. Журналын бичилт нь:
Зарлах өдөр
Хуримтлагдсан ашиг 600,000
Нэмж төлөгдсөн капитал 400,000
Ногдол ашгийн өглөг 1,000,000

Төлөх өдөр
Ногдол ашгийн өглөг 1,000,000
Мөнгө 1,000,000

Хувьцаагаар ногдол ашиг. Энэ тохиолдолд хөрөнгө хуваарилахгүй бөгөөд хувьцаагаар ногдол ашиг зарласны дараа хувьцаа эзэмшигч бүр компанид ногдол ашиг зарлахын өмнөхтэй яг адил хувь оролцоотой байна. Ногдол ашгийг зарлах үед хувьцаагаар олгох ногдол ашиг нь эргэлтэнд байгаа энгийн хувьцааны 20-25 хувиас бага тохиолдолд гаргах хувьцааны зах зээлийн үнээр хуримтлагдсан ашгаас шилжүүлдэг. Ийм төрлийн ногдол ашгийг жижиг хувьцаагаар ногдол ашиг гэнэ.
Жижиг хэмжээний хувьцаагаар ногдол ашгийг жишээгээр харуулахын тулд компани эргэлтэндээ 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10,000 ширхэг хувьцаатай, 500,000 төгрөгийн хуримтлагдсан ашигтай байсан гэж үзье. Хэрэв компани 10 хувийн хувьцаагаар ногдол ашиг зарлавал одоогийн хувьцаа эзэмшигчдэд нэмж 1,000 ширхэг хувьцаа гарган өгнө. Хувьцаагаар ногдол ашиг зарлах үед нэгж хувьцааны зах зээлийн үнэ 150 төгрөг байсан бол дараах бичилт хийнэ:
Зарлах өдөр
Хуримтлагдсан ашиг 150,000
Энгийн хувьцаагаар хуваарилагдах ногдол ашиг 100,000
Нэрлэсэн үнээс нэмж төлөгдсөн капитал 50,000
Уг бичилт нь ердөө хувьцаа эзэмшигчдийн өмчийг дахин ангилж байна. Хувьцаагаар ногдол ашиг зарлах үед зах зээлийн үнэ хэд байснаас үл хамааран хувьцаа эзэмшигч бүр компанид урьдын адил хувь оролцоотой хэвээр үлдэнэ.

Хувьцаа гаргах үед бичилт нь дараах байдалтай байна:
Хуваарилах өдөр
Энгийн хувьцаагаар хуваарилагдах ногдол ашиг 100,000
Энгийн хувьцаа 100,000


ХУВЬЦААНЫ ЖИЖИГРҮҮЛЭЛТ
Компани хувьцааны зах зээлийн үнийг бууруулах болон хувьцааг өргөнөөр ашиглуулах зорилгоор хувьцааг жижигрүүлдэг. Хувьцааны жижигрүүлэлтийн хувьд бичилт хийлгүй хувьцааны нэрлэсэн үнэ өөрчлөгдсөн ба хувьцааны тoo нэмэгдсэн гэдгийг илэрхийлсэн тэмдэглэл хийдэг. Жишээ нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 500 ширхэг хувьцаанд 1:2 гэсэн жижигрүүлэлт хийсэн бол дараах нэмэлт тэмдэглэлийг хийнэ.


Хувьцаа эзэмшигчдийн өмч
Жижигрүүлэлтийн өмнө Хувьцаа эзэмшигчдийн өмч
Жижигрүүлэлтийн дараа
Энгийн хувьцаа 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 500 ширхэг
Хуримтлагдсан ашиг
500,000
200,000 Энгийн хувьцаа 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,000 ширхэг
Хуримтлагдсан ашиг
500,000
200,000

Хувьцааны жижигрүүлэлт хийснээр өмнөх хувьцаа эзэмшигчдийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 500 ширхэг хувьцааг авч оронд 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,000 ширхэг хувьцааг олгох болно.
Хувьцааны жижигрүүлэлт ба хувьцаагаар ногдол ашгийн ялгаа. Хувьцааны жижигрүүлэлт нь эргэлтэнд байгаа хувьцааны тоог нэмэгдүүлж, нэгж хувьцааны нэрлэсэн буюу тогтоосон үнийг бууруулдаг бол хувьцаагаар ногдол ашиг нь эргэлтэнд байгаа хувьцааны тоог нэмэгдүүлэх боловч нэрлэсэн үнийг бууруулахгүй. Иймээс эргэлтэнд байгаа хувьцааны нийт нэрлэсэн үнэ өснө.
Том хэмжээний хувьцаагаар ногдол ашиг нь хувьцааны жижигрүүлэлтийн адил хувьцааны зах зээлийн үнэнд нөлөө үзүүлдэг.
Жишээ нь: Компани 10 сарын 2-нд бүртгэлтэй хувьцаа эзэмшигчдэд 40 хувийн хувьцаагаар ногдол ашиг олгохоор 9 сарын 20-д зарласан. Уг ногдол ашгийг 12 сарын 20-д төлнө. Зарлах өдөр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200 төгрөгийн зах зээлийн үнэтэй 100,000 ширхэг хувьцаа эргэлтэнд байжээ.

Бичилт:
Зарлах өдөр
Хуримтлагдсан ашиг 4,000,000
Энгийн хувьцаагаар хуваарилагдах ногдол ашиг 4,000,000
Хуваарилах өдөр
Энгийн хувьцаагаар хуваарилагдах ногдол ашиг 4,000,000
Энгийн хувьцаа 4,000,000

Ийнхүү том хэмжээний ноогдол ашиг зарласнаар хувьцааны зах зээлийн үнэ 200 төгрөг нь 171.43 (24,000,000/140,000) болж байна.
Хуримтлагдсан ашгийн төсөвлөлт
Хуримтлагдсан ашгийн төсөвлөлт гэдэг нь төсөвлөсөн хэмжээний хөрөнгийг ногдол ашигт хуваарилалгүй бизнесийн янз бүрийн үйл ажиллагаанд ашиглахаар хязгаарласан хөрөнгийг илэрхийлнэ. Тухайлбал үйлдвэрлэлийг өргөтгөх, хувьцааг буцаан худалдан авах, бондыг эргэлтээс гаргах гэх мэт зорилгоор хуримтлагдсан ашгийг төсөвлөдөг. Төсөвлөлтийг данс бүртгэлд тусгахдаа хуримтлагдсан ашгийн дэд ангиллын данс болох Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг дансанд тусгана. Төсөвлөсөн хуримтлагдсан ашгийг балансад Хуримтлагдсан ашиг данстай нэгтгэж харуулна.
Жишээ нь; 3 жилийн хугацаатай жил бүр 1,000,000 төгрөгийг хуримтлагдсан ашгаас шилжүүлж үйлдвэрлэлийн өргөтгөлд төсөвлөсөн бол жил бүр төсөвлөлтийн бүртгэлийг дараах байдлаар бүртгэнэ.
Дт Хуримтлагдсан ашиг 1,000,000
Кт Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг-Үйлдвэрлэлийн өргөтгөл 1,000,000

3 жилийн эцэст өргөтгөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Төсөвлөсөн хуримтлагдсан ашгийг хаах бичилт хийнэ.
Дт Төсөвлөсөн хуримтлагдсан ашиг-Үйлдвэрлэлийн өргөтгөл 1,000,000
Кт Хуримтлагдсан ашиг 1,000,000

www.automarket.mn